- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ашигт малтмалын үнэ сэргэж буйг ашиглан Монгол эдийн засгаа тогтворжуулах хэрэгтэй
Японы "Аsia.nikkei” сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна
Байгалийн баялагтаа тулгуурласан Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өсч байв. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Учир нь, түүхий эдийн ханш тус улсын эдийн засагт шууд нөлөөлдөг. Улаанбаатар хотын оршин суугчийн олонх нь буюу 700 мянга орчим нь гэр хороололд амьдардаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дугуй тус улсын иргэн бүр 700 ам.метр газар үнэгүй эзэмших хэрэгтэй. Хүн бүр 700 ам.метр газар үнэгүй эзэмших эрхтэй нь гэр хороолол хүрээгээ тэлэхэд нөлөөлдөг байж магадгүй юм. Улаанбаатар хотыг зорих монголчуудын тоо 1990 оноос хурдацтай өсчээ.
Монгол Улсад тулгамдаж буй эдийн засгийн хямрал гэр хороололынхонд илүүтэй нөлөөлж байна. Гэр хороололынхны хувьд тансаг хэрэглээ өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээхэн буурчээ. Хүмүүс нь өдөр тутмын зайлшгүй хэрэглээгээ л худалдаж авдаг болсон аж. Үүний нэг шалтгаан нь гэр хороололд амьдарч буй иргэний олонх нь тогтмол орлогогүйтэй холбоотой. Түүнчлэн гэр хороололд амьдардаг иргэдийн хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдахад ихээхэн бэрхшээлтэй. Тогтвор суурьшилтай ажилтай болох, үр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулах гэсэн хүсэл хөдөөнөөс хотод суурьшсан малчдын хувьд өнөөг хүртэл холын мөрөөдөл хэвээр байна. Монгол Улсын уул уурхайн салбар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Тус улс 2015 онд л гэхэд зөвхөн уул уурхайн салбараас 11.7 тэрбум ам.долларын ашиг олсон. Таван толгойн уурхайгаас олборлож байгаа нүүрс нь Хятадаас импортолж байгаа эрчим хүчийг бүрэн орлож, монголчууд хятадаас, тус улсын эдийн засгаас улам бүр хараат болсоор байна. 2015 онд Монгол Улс нийт түүхий эдийнхээ 85 хувийг БНХАУ руу экспортолж, бараа бүтээгдэхүүнийхээ 36 хувийг зөвхөн Хятадаас авсан байна. Урд хөршийнх нь эрэлт, нийлүүлт бага зэрэг саарахад Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг. Монгол Улс урт хугацааны хөрөнгө оруулалт татахаас гадна худалдааны түншээ төрөлжүүлэх, ложистикийн дэд бүтэцтээ илүү хөрөнгө хаях шаардлагатай байна. "Morgan Stanley”-ийн шинжээч Ручир Шарма "Үндэстний өсөлт, уналт” нэртэй номондоо эдийн засаг нь хямралтай байгаа улс орнууд жижиг дунд үйлдвэрлэл, технологи, худалдаанд суурилсан бодлого боловсруулах хэрэгтэйг онцолсон байдаг. Азаар Монгол Улсад энэ бүх боломж нь бий. Худалдааны түншүүдээ олшруулахын тулд тус улс аж үйлдвэрийн салбараа төрөлжүүлээд зогсохгүй бусад улс оронтой холбогдох тээврийн дэд бүтцэд илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хятадаас Их Британийг зорин хөдөлсөн ачаа тээврийн анхны галт тэрэг өнгөрсөн 2017 онд Монголоор дайралгүйгээр Лондонд ирсэн. Хэрвээ Монгол Улс ийм төмөр замын шугамтай байсан бол энэ мэт чиглэл нь тус улсын эдийн засгийг өсгөх том боломж болохоор байлаа. Ард иргэддээ боловсрол эзэмшүүлэх, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байна гэдэг нь Монголын Засгийн газрын данс мөнгөөр дутмаг хэвээр байна гэсэн үг. Мэдээлэл технологи бол Монголд хөгжих боломжтой, уул уурхайгаас хамааралгүй салбарын нэг юм. Түүнчлэн "SoftBank”-ны тооцоолсноор, Азийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүхэлд нь хангах хэмжээний нар болон салхин эрчим хүч үйлдвэрлэх боломж Монголд бий.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бололцоо тус улсад хангалттай байгаа бөгөөд ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид загварын салбарт өөрсдийн байр сууриа бататгаж, хүрээгээ тэлэх арга замыг эрэлхийлсээр байна. Ашигт малтмалын салбарын өсөлтийн сүүлийн давалгааны үед Монгол Улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжоо алдсан. Харин одоо дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ дахин сэргэж байгааг Монголын Засгийн газар ашиглан шинэчлэл хийж, эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд хувийн салбаруудаа дэмжих хэрэгтэй. Монголын хүлээж байсан хоёр дахь боломж нь энэ байж болох юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||