- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн хэлэлцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үргэлжилнэ
Талууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эхний уулзалтаа хийж, дараагийн уулзалтыг долоо хоногийн дараа буюу 19-ний өдөр хийхээр тохиролцсон ч, "Рио Тинто”-гийн зүгээс ковидын нөхцөл байдалтай холбон, хойшлуулсан гэж мэдээлж байсан.
Тэгвэл Х.Нямбаатар сайдын мэдэгдэж буйгаар сонгуулийн дараа зургаадугаар сард шинэ уулзалт болж магадгүй байна. Гэхдээ төслийн хөрөнгө оруулагч, менежмэнтийг хэрэгжүүлэгч талуудтай дахин уулзахаасаа өмнө Монгол Улсын Засгийн газар, УИХ дотооддоо ойлголцлоо эцэслэн нэгтгэх шаардлагатайг тэрбээр хэлж байна. Тухайлбал, Далд уурхайн зардлын хэтрэлт, 34 хувийн асуудал зэрэг гол асуудлууд дээр нэгдсэн байр суурьтай байх нь хэлэлцээг үр дүнтэй явуулахад чухал гэсэн байр суурьтай байна.
\
Сануулахад, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн асуудлаар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргасан. Арбитрын шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн талаар Х.Нямбаатар хэлэхдээ "Маргааны хувьд, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд арбитрын мэдэгдэл гаргасан. Одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан.
Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу "Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойз Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан.
Үүнд, "Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн "Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай” гэсэн юм.
"Оюу Толгой” компанийн зүгээс арбитрт татварын асуудлаар Монголын Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг 2020 онд гаргасан бол Засгийн газар авлига, хээл хахуулийн асуудалд төслийн хөрөнгө оруулагчдыг хамаатуулан, нэхэмжлэл гаргаад байна. Лондоны Олон улсын арбитрын зөвлөл манайхаас гаргасан нэхэмжлэлд Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойз Хилл Ресурсес Лимитед компанийг оролцогчоор татах эсэхийг шийдвэрлэнэ. "Туркойз Хилл Ресурсес Лимитед”-ийн зүгээс арбитрын маргаанд оролцогчоор татагдахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлээд буй юм.
Undesten.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||