- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Туркойз Хилл" Арбитрын маргаанд ХАРИУЦАГЧААР оролцохоос татгалзав
Оюу толгой компанийн менежментийг гүйцэтгэгч "Рио Тинто” компани Монголын Засгийн газар, Татварын албаны хооронд үүссэн татварын маргаанд цэг тавих үүднээс олон улсын Арбитрт хандаад байгаа билээ.
2018 онд Монголын татварын албанаас Оюу толгой ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийж 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг.
Оюу толгой компани энэхүү татварын актаас 4.8 сая ам.долларыг хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэн 150 сая.долларыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Мөн хоёр жилийн хугацаанд талууд татварын маргааны асуудлаар удаа дараа уулзалдаж, ойлголцолд хүрэхээр ярилцсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм.Тиймээс уг асуудлыг олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлж, эцэслэх нь зүйтэй гэж "Рио Тинто” үзээд байсан юм.
"Рио Тинто” компаниас гаргасан мэдэгдэлд "Татварын асуудлаар харилцан ойлголцож, шийдвэрлэх арга замыг олохын тулд Монголын Засгийн газар, татварын албаны төлөөлөгчидтэй хичээнгүйлэн хамтарч ажилласаар ирсэн. Олон улсын Арбитрт хандах нь энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн гарц болно гэж үзлээ" гэж дурджээ.
Монголын Засгийн газраас ч гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаад буй. Тодруулбал, "Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн "Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах зорилгоор Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойз Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргажээ.
Харин Туркойз Хиллийн зүгээс оролцогчоор татах хүсэлтийг эсэргүүцэж, сөрөг нэхэмжлэлээс өөрийгөө хамгаалах болно гэжээ.
Монголын Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард Оюу толгойн уурхайн өргөтгөлийг зогсооно хэмээн заналхийлж, хүлээгдэж байснаас өндөр зардал гарч буй нь эдийн засгийн үр ашгийг бууруулсан гэж буруутгасан билээ. Оюу толгой компани 2028-2036 онд ил ба далд уурхайгаас жилд дунджаар 480 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2019 онд ил уурхайгаас 146 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна.
Мягмар гарагийн үдээс хойш Туркойз Хилл компанийн хувьцаа NYSE дээр гурван хувиар буурчээ. Тус компани зах зээлийн үнэлгээ 3.51 тэрбум ам.доллар билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||