- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Х.Нямбаатар: Оюутолгойн асуудлаар СӨРӨГ нэхэмжлэл гаргасан
Монголын Засгийн газар Лондоны Олон улсын арбитрын шүүхийн зөвлөлөөс товлож өгсөн, дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтан Оюутолгойн асуудлаар хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан эсэх тухай албан ёсны мэдээллийг манай талаас гаргахаас өмнө төслийн хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурсес” компани энэ талаар мэдээлсэн.
Тэгвэл "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах үүрэгтэй Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өчигдөр /2021.05.04/ уг мэдээллийг бататган байр сууриа илэрхийллээ.
Өчигдөр 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанд тэрбээр Засгийн газар 2021.04.30-ны өдөр Оюутолгойн асуудлаар СӨРӨГ нэхэмжлэл гаргасан гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Түр хорооны хуралдааны талаарх албан мэдээлэл өгснийг хүргэе.
Хурлаар "Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээлэл сонсов.
Засгийн газрын мэдээллийг Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Ажлын ерөнхий төлөвлөгөө баталсан. Энэ онд хэрэгжүүлэх ажлын хувьд, Ажлын хэсгээс санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах. Засгийн газрын яриа хэлэлцээний явц байдлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулах, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд танилцуулах. Мөн хоёр талын уулзалтууд зохион байгуулахаас гадна зөвлөхийн гэрээ байгуулж, зөвлөхүүд "санал, дүгнэлт” гаргах, яриа хэлэлцээнд "зөвлөгөө” өгөх ажил багтсан. Тодруулбал, АНУ-ын Акип Гамп хуулийн фирмээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Герман Улсын Фихтнер компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж байна.
Маргааны хувьд, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд арбитрын мэдэгдэл гаргасан. Одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан.
Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу "Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойс Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, "Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн "Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар Түр хорооны хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаварууд хийгдсэн болохыг сайшааж, зарим зүйлд тодруулга авав. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, дөрөвдүгээр сарын 9-нд хөрөнгө оруулалтын нэмэлт зээлийн хэлэлцээр хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын байр суурийг тодруулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью Йоркын тал шалгаж байгаа. Мөн Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн, удахгүй танилцуулна гэв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||