Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АНУ-ын хориг Oросын нефтийн зах зээлийг тэлжээ

АНУ-ын хориг Oросын нефтийн зах зээлийг тэлжээ

 

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас газрын тосны салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий схемийн шинэчилсэн хувилбарыг Засгийн газартаа танилцуулахаар зэхжээ. Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн шинжээч Андрей Сторожев "ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийн өсөлт хязгаарлагдмал учир анхдагч боловсруулалтын хэмжээг тогтворжуулах (бүр багасгах) төлөвлөгөөтэй байна. ОХУ-ын нефть боловсруулалт эргэлзээтэй байдалд орсон. Европын комисс 2050 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан бүс болох ногоон төлөвлөгөөгөө танилцууллаа. БНХАУ 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулахаа зарласан. Ирээдүйд ногоон эдийн засагт шилжсэнээр Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүний эрэлт мэдэгдэхүйц буурна. АНУ 2020 онд Оросын нефтийн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч болсон” гэжээ. Мөн тэрбээр Оросын экспортлогчид болон Америкийн хэрэглэгчдийн цаашдын хамтын ажиллагаанд улс төр саад болох уу гэсэн асуултад хариулт өгчээ. Венесуэль, Ираны эсрэг Вашингтоны хориг арга хэмжээ зах зээлд хүнд тосны хомсдол үүсгэж, Америкийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг Оросын ханган нийлүүлэгчдэд хандахаас өөр аргагүйд хүргэсэн юм.
 
СУЛ ОРОН ЗАЙГ НӨХЖЭЭ
 
АНУ дахь Оросын нефтийн тэлэлт 2015 оноос эхэлсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч, Америкийн боловсруулах үйлдвэрүүд ОХУ-ыг сонирхох болов. Шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн ч Оросын газрын тос боловсруулах технологийн бүтэц энгийн. Үлдэгдэл шингэн түлш буюу мазутын ханш түүхий нефтьтэй харьцуулахад нэг баррель нь 10 ам.доллараар хямд байна. Энэ нь нэг талаар Европт газрын тосны бүтээгдэхүүний эрэлт сул, дэлхийн зах зээл дээр хүнд тосны хомсдол үүссэнтэй холбоотой юм. Ихэвчлэн Европын нефть боловсруулах үйлдвэрүүд цайвар газрын тосны бүтээгдэхүүний цаашдын боловсруулалт, үйлдвэрлэлийн зориулалтаар худалдаж авдаг байв. Харин 2015-2016 онд АНУ-аас газрын тос боловсруулах үйлдвэрүүд Оросын шатах тосны өрсөлдөөнд хөл тавьжээ. Тухайн онд Мексикийн булангийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн тээвэрлэлт гурав дахин буурсан. Ерөнхийлөгч асан Дональд Трамп Венесуэлийн газрын тосны салбарын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, Америкийн компаниуд болон иргэдийг төрийн өмчит PdVSA компанитай санхүүгийн гүйлгээ хийхийг хориглосон. Улмаар 2019 онд Оросын экспортлогчид хоёрдахь боломжоо олж авав. PdVSA Персийн булангийн эрэгт байрладаг АНУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд хүнд тосны үндсэн нийлүүлэгч байсан. Венесуэлиэс нийлүүлэлт тасарсан нь Николас Мадурогийн Засгийн газарт төдийгүй Америкийн газрын тосны компаниудад бэрхшээл учруулсан юм. АНУ Оросын мазутын импортыг 2019, 2020 онд эрс нэмэгдүүлжээ. Цар тахлын эхэн үед газрын тосны бүтээгдэхүүний эрэлт буурсан ч 2020 оны хоёрдугаар хагаст зах зээл сайжирч, нэг баррель нь 40-50 ам.долларт хүрчээ. ОХУ өнгөрсөн онд АНУ руу 10.9 сая тонн мазут илгээсэн (Москва дотоодын зах зээлд 10.5 сая тонныг хэрэглэсэн) байна.
 
 
 
Америкт Оросын түлшний тосыг хөнгөн занартай хольж, хольцыг боловсруулалтад илгээдэг. Үүнд яах аргагүй улс төр нөлөөлсөн. АНУ зөвхөн Венесуэль төдийгүй хүнд нефтийн томоохон экспортлогч Ирантай тулалдаж байна. Вашингтоны хоригийн улмаас эдгээр орноос сард экспортлох газрын тосоо 10-11 сая тонноор бууруулжээ.
 
 
 
ХОРИГИЙН ЭСРЭГ ХОРИГ
 
АНУ-д өөр сонголт үлдсэн үү. ОХУ бол дэлхийн хамгийн том мазут экспортлогч бөгөөд зах зээлийн 20 хувийг хянадаг. ОХУ 2021 онд мазутын экспортоо 12-13 сая тонноос хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. АНУ ОХУ-ын нийлүүлэлтийг нөхөхөд амаргүй. Бусад тоглогч болох Канад, Мексикийн шатах тослох материалын нийт экспорт 2020 онд ердөө л долоон сая тонн байсан. Тиймээс Оросын нийлүүлэлтийг цуглуулахын тулд зах зээлийн үнэд 1-2 баррелийн урамшуулал санал болгосноор 200-400 сая ам.долларын нэмэлт зардал гарна. Канадын Альберта мужаас АНУ Небраска хүртэл газрын тос дамжуулах хоолойн шинэ шугам ашиглалтад орвол Оросын хангамжид нөлөөлж магадгүй.
 
 
Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснийхөө дараа шууд дамжуулах хоолой барих төслийг зогсоосон. Каракасын эсрэг хоригийг бүрэн цуцалсан ч уналтад орсон Венесуэлийн газрын тосны олборлолт өмнөх экспортын хэмжээндээ хүрэх боломжгүй юм.
 
 
 
Тиймээс АНУ-ын эрх баригчид Оросын газрын тосны бүтээгдэхүүний импортыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрвээ хязгаарлавал 2020 оны хямралын жилд 76 тэрбум ам.доллар алдсан Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд эрсдэлтэй. АНУ-аас "шахагдсан” ч ОХУ-д Европ, Азийн асар том зах зээл бий.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
АНУ-ын хориг Oросын нефтийн зах зээлийг тэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани