- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
PRIME: Монгол төмөр замгүй учир нүүрсний экспортоо нэмэгдүүлж чаддаггүй
Энэ оны гуравдугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт Монгол, Канад, АНУ-аас ирэх нийлүүлэлт өссөний ачаар сүүлийн таван сард хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Монгол Улс Хятадын зах зээл рүү коксжих нүүрс нийлүүлэх хамгийн том экспортлогч болж байна. Харин Орос коксжих нүүрсний асар их нөөцтэй ч төмөр замын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаагийн улмаас экспортоо нэмэгдүүлж чадахгүй байгаа талаар Оросын "Прайм" хэвлэлд нийтлэгдснийг товчлон хүргэе.
Австралийн оронд Канад, Америкийн нүүрс
Хятад улс Австралиас нүүрс авахаас хориглосон шийдвэрээ цуцлах бодолгүй, харин энэ орноос ирэх нийлүүлэлтийг бүрэн орлуулахаар чармайж байна. Австрали улс Хятад руу коксжих нүүрс нийлүүлдэг томоохон экспортлогч байсан ч хоёр орны харилцаа хурцадсаны улмаас Хятад өнгөрсөн жил Австралиас коксжих болон эрчим хүчний нүүрс авахаа бүрэн зогсоосон юм. Гуравдугаар сард Австралийн нүүрстэй хэд хэдэн хөлөг онгоцыг буулгасан ч гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байна. Бүх нүүрс гаалийн агуулахуудад үлдсэн тул албан ёсны статистикт Австралиас ирсэн нүүрсний хэмжээг тусгаагүй аж. Хэвлэлүүдийн мэдээлснээр, нүүрс тээвэрлэгч онгоцнуудын экипажуудыг гэрт нь хариулахын тулд хүмүүнлэгийн үүднээс онгоцнуудын ачааг буулгахыг зөвшөөрсөн гэнэ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын албан ёсны мэдээллээр, өнгөрсөн сард Хятадын коксжих нүүрсний импорт 4,19 сая тонн болсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13 хувиар бага хэдий ч 2021 оны хоёрдугаар сартай харьцуулахад 53 хувиар өссөн дүн юм. Хоёрдугаар сард Хятадад сарны тооллоор шинэ он угтах баяртай холбоотойгоор тус улсын коксжих нүүрсний импорт сүүлийн 13 сарын хугацааны хамгийн бага үзүүлэлтэд хүрчээ.
Австралиас нүүрс нийлүүлэхийг бүрэн хориглосны дараа 2021 оны нэгдүгээр улиралд Хятадын авсан коксжих нүүрсний импорт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46 хувь буурч, 11.25 сая тонн болсон байна.
Харин Канад болон АНУ-аас нийлүүлэгдэх нүүрсний хэмжээ 2013 оноос хойш анх удаа хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Өнгөрсөн сард АНУ 2020 оны гуравдугаар сартай харьцуулахад нийлүүлэлтээ бараг тав дахин өсгөж 663 мянган тонн болгосон бол Канадаас нийлүүлэх нүүрс хоёр дахин өсөж, 1.3 сая тонн болсон байна. Гуравдугаар сард энэ хоёр орны далайгаар нийлүүлсэн нийт нүүрсний хэмжээ 2.74 сая тоннд хүрсэн нь 2020 оны гуравдугаар сартай харьцуулахад 51 хувь бага байгаа ч 2021 оны хоёрдугаар сарын үзүүлэлтээс 84 хувь өссөн дүнтэй гарчээ.
Таван толгой Хятадад нүүрс нийлүүлж байна
Австралиас нүүрс нийлүүлэлтийг зогсоосны дараа Хятад руу коксжих нүүрс нийлүүлэх гол орон нь Монгол Улс болсон юм. Энэ улсад нөөц нь 6.5 тэрбум тонноор үнэлэгддэг Таван толгой гэх асар том нүүрсний орд газар бий. Орд газрын 40 орчим хувь нь коксжих нүүрс юм.
Таван толгой орд газар Хятадын хилтэй ойр хэдий ч энд төмөр зам байдаггүй гэсэн тээврийн асуудлын улмаас энэ ордоос нүүрс нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхэд саад учирдаг. Одоо эндээс нүүрсийг ачааны машинаар зөөвөрлөж байгаа бөгөөд малын бэлчээр сүйдлэхийн дээр автомашины осол энд ойр ойрхон гардаг юм.
Орд газраас Хятадын хил хүртэлх 240 км төмөр замын салаа замыг 2022 онд барьж дуусахаар төлөвлөж байгаа аж. Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр,төмөр замыг ашиглалтад оруулснаар Таван толгойн ордоос нүүрс экспортлох хэмжээг жилд 30 сая тонн болгон нэмэгдүүлэх боломжтой гэнэ.
Монголын нүүрс нийлүүлэлт гуравдугаар сард 2.17 сая тоннд хүрсэн байна. Харин жилийн өмнө ердөө 50 тонн байж, учир нь коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас Хятад, Монголын хил хаалтай байсны улмаас нийлүүлэлт ийм бага байсан юм. Энэ оны хоёрдугаар сартай гуравдугаар сарыг харьцуулахад нийлүүлэлт 25 хувиар өссөн байна. Хятадын ган хайлуулах компаниуд шинэ оныг тэмдэглэх баярын дараа үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс нэмэгдүүлжээ.
Нэгээс гуравдугаар сард Монголын импорт жилийн дүнгээр 123 хувь өсөж, 6.08 сая тоннд хүрчээ.
Оросын төмөр зам экспортод саад болж байна
Оросоос Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ энэ оны эхний улиралд 8.4 хувиар өсчээ. Өмнөд Якутаас нүүрс олборлодог "Колмар" болон "Эльгауголь" гэсэн Оросын компаниуд үйлдвэрлэлээ , Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний экспортоо эрс нэмэгдүүлэх боломжтой. Нүүрсний чанар болон Хятадын зах зээлд газарзүйн хувьд ойр байрлал зэрэг нь бусад нийлүүлэгчидтэй харьцуулахад Оросын компаниудын томоохон өрсөлдөөний давуу тал болдог юм.
Гэвч үүнд БАМ болон Транссибирийн магистрал болон Орос-Хятадын хил дээрх төмөр замын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байдаг нь Оросыг давуу талаа хэрэгжүүлэх боломж төдийлөн олгодоггүй.
Өмнөд Якутад байдаг коксжих нүүрсний Эльгийн орд газар нь Оростоо томоохонд тооцогддог. Орды газрын нөөц 2.2 тэрбум тонн хэмээн үнэлэгддэг. 2020 онд Альберт Авдоляны "А-Проперти" компани санхүүгийн ноцтой хүндрэлтэй тулгарсан "Мечел" компаниас Эльгийн орд газрыг худалдан авсан юм.
Өнгөрсөн оны сүүлээр орд газар дээр, уулын баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэсэн илүү үнэтэй бүтээгдэхүүн болох нүүрсний концентратын үйлдвэрлэл сард 1 сая тонн болон нэмэгдсэн байна. Нэг тонн нүүрсний концентратын үйлдвэрлэлийн өөрийн өртөг 25 доллараар үнэлэгддэг аж. 2021 онд энэ бүтээгдэхүүнийг 18 сая тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэж "А-Проперти" компани мэдээлжээ. Эндээс гарсан бүхий л бүтээгдэхүүнийг ойролцоох орнууд, нэн тэргүүнд Хятад руу нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Харин өдгөө төмөр замын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаагийн улмаас Алс Дорнодын далайн терминалаар дамжуулж нүүрс тээвэрлэж, ихээхэн цаг хугацаа алдаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||