- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэсийн үнэ 9500 ам.долларт хүрлээ
Долларын ханш суларч, Чилийн нийлүүлэлттэй холбоотой болгоомжлолын улмаас зэсийн үнэ өсөж, 2011 оноос хойших хамгийн дээд ханшинд хүрчээ. "Comex” бирж дээр зэсийн долдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.94 хувиар өсөж, нэг фунт буюу 0.45 орчим кг 4.38 ам.доллар болсон байна. Энэ нь 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт бөгөөд тухайн үед Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 10 190 ам.долларт хүрч байжээ. Харин Лондоны биржийн баасан гаргийн арилжаагаар гурван сарын дараа нийлүүлэх нэг тонн зэсийн үнэ 1.6 хувиар өсөж, 9551.5 ам.доллар болсон бол хөнгөн цагаан 0.06 хувиар өсөж, 2364.5 ам.долларт, цайрын үнэ нэг тонн нь 2852 ам.долларт хүрч, 1.05 хувиар өссөн байна. Долларын индекс 0.17 хувиар буурч, 90.7 пункт болжээ. Үүнээс гадна худалдаа эрхлэгчид Чилийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж байна. Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн дөрөвний нэг орчим хувийг эзэлдэг тус улсын боомтын ажилтнууд ажил хаяад байгаа юм. Өнгөрөгч онд дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 30 хүртэлх хувиар өссөн. Энэ онд зэсийн ханшийн өсөлт мөн л үргэлжлэх төлөвтэй байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар зэсийн ханш тонн тутамдаа 8000 ам.доллароос буурахгүй байх магадлал өндөр байгаа аж. Учир нь, энэ онд БНХАУ, Энэтхэгийн зэсийн эрэлт өндөр хэвээр байхтай холбоотой төдийгүй АНУ-д барилгын салбар сэргэсэн нь мөн зэсийн эрэлтийг дэмжих төлөвтэй байгаа юм. Мөн БНХАУ-ын эрх баригчид хаягдал металлын импортыг ирэх оны эцсээс хориглох хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн нь баяжмалын импортыг өсгөнө гэх хүлээлт үүсгээд байгааг эх сурвалжууд онцолжээ.
Түүнчлэн улс орнууд цар тахлын хямралаас сэргэхтэй зэрэгцээд суурь металлуудын хэрэглээ өсөж, эрэлт нийлүүлэлтээ давна гэж тооцоолж байгаа юм байна. Зэсийн үнэ ийнхүү огцом өсөж байгаа нь түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхлэх нь гэсэн эерэг хүлээлтийг нэмэгдүүлж байна. "Goldman Sachs”-ийн шинжээчид 2021 онд зэсийн зах зээлд их хэмжээний хомсдол үүснэ гэж тооцоолжээ. Шанхайн фьючерсийн биржийн мэдээллийг нь нэгтгэн гаргадаг агуулахууд дахь зэсийн нөөц буурч, сүүлийн 10 гаруй жилийн доод түвшинд хүрсэн нь зах зээлд хомсдол үүсэх магадлалтай болсон гэдгийг харуулж байна. Ерөнхийдөө шинжээчид зэсийн үнэ өсөх бүх шалтгаан 2021 онд бүрдэнэ гэж тооцоолж байна.
Тухайлбал, дэлхийн эдийн засаг харьцангуй сэргэж, аж үйлдвэрийн салбар идэвхжихийн сацуу Хятадын зэсийн эрэлт ч мөн сайн байх дүр зураг тодорч байгаа юм. Үүний дээр вакцинжуулалт эрчимтэй өрнөж, ам.долларын ханш зах зээлд сулрах төлөв нь зэсийн ханшийн өсөлтийг илтгэснийг шинжээчид өгүүлж байна. Үүнээс гадна зэсийн гол олборлогчид болох Чили, Перуд энэ он сонгуулийн жил ажээ. "Bank of America” энэ онд зэсийн уурхайн олборлолт, хаягдал зэсийн нийлүүлэлт нэмэгдэх ч зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэл байсаар байгааг онцолжээ.. Мэдээж зэсийн үнийг бууруулж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийн дунд вакцины үр нөлөө муу байх, эдийн засгийн сэргэлт удаашрах, мөнгөний хатуу бодлого баримталж мэдэх зэрэг асуудлыг нэрлэж болно. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын таамгаар бол зэсийн үнэ тогтвортой байхаар байгаа юм. Бүр тодруулж хэлбэл, 7000-8000 ам.доллар орчимд хадгалагдчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Эдийн засаг унавал зэсийн ханш урьдчилж унадаг, эдийн засаг сэргэх нөхцөл бүрдвэл урьдчилж өсдөг онцлогтой.
Зэсийн үнэ 9500 ам.долларт хүрлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани