Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг СҮЙРҮҮЛЖ БАЙНА

Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг СҮЙРҮҮЛЖ БАЙНА

 

Ураны томоохон нөөцтэй гэж тодор­хойлогдсон цагаасаа хойш байгаль экологи, хүн амын эрүүл мэнд, малын үхэл хорогдлоороо хохирсоор байгаа ард түмэн бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхан. Хар мөртэй  "Арева” нэрээр дэлхийд танигдсан Францын компани Монголд 1997 оноос "Кожеговь” нэрээр өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ олон жилийн хугацаанд тус компани "Орона”, "Бадрах энержи” гэх  зэргээр зүсээ хувиргаж, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулсаар...

 Яг одоогоор  ашиглалтын гурван ч А лицензийг эзэмшиж буй "Бадрах энержи” ХХК Улаанбадрах сумын нутаг дэвсгэр  дээр уран олборлож байна. Өнгөрснөөс өдийг хүртэлх энэ олон жилийн хугацаанд Улаанбадрах сумынхан ураны хор хөнөөлд гүнзгий "живжээ”. Булаг шанд нь хорт бодисоор бохирдож, түүгээр нь ундаалдаг хүн, мал, амьтад хордсоор. Төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх нь ихэсч, төрөл бүрийн гажигтай төл мал төллөх болов. Хээрийн бор гөрөөс хиаран  үхэж, амьд бүхэн амьдрах аргагүй тийм хөнөөлт нөхцөл байдал уранаас угшилтайгаар Улаанбадрахад нүүрлээд байгааг энэ удаагийнхаа "Байгаль эх- хариуцлагатай уул уурхай” буландаа онцоллоо.

 

Д.ГАНТӨР: ҮХСЭН ЗЭЭРҮҮД ДУНД НУТГИЙН БОР ЗЭЭР 30 ГАРУЙ БАЙГАА НЬ

УРАНЫ ХОР УРШГИЙН НОТОЛГОО

 

Улаанбадрах сумын малчин, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Гантөрөөс ураны хор хөнөөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Танай суманд ураны компани үйл ажиллагаа явуулснаас хойш олон гамшиг нүүрлэх болсон. Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Тийм ээ. Манай сум ураны олборлолтоос үүдэлтэйгээр олон аюулт нөхцөл байдалтай нүүр тулж, багагүй цаг хугацааг туулаад байна. Өнөөгийн нөхцөл байдал мэдээж урьдын адил. Харин ч улам л хүндэрч байна даа. Учир нь суманд уран олборлох үйл ажиллагаа одоо хэр нь явагдсаар, зогсох нь бүү хэл бүр л эрчимжээд байна.

-Нутгийн иргэдийн хувьд  энэ бүхнийг эсэргүүцдэг л байх. Яагаад өдийг хүртэл уран олборлолт зогсохгүй байгаа гэж бодож байна вэ?

-Иргэд бид тэмцсээр ирсэн. Холбогдох яам, тамгын газар, мэргэжлийн хяналтаас эхлээд үе, үеийн УИХ, Засгийн газар, Төрийн тэргүүнд хүсэлт хүргүүлж байсан. Харамсалтай нь ураны компанийг зогсоох нь бүү хэл, харин ч ураны лицензүүд нэмж олгогдсоор өнөөг хүрсэн.

-Хамгийн сүүлд хэнд, хэзээ хандсан бэ. Ямар хариу өгдөг вэ?

-Заримдаа хариу ч ирэлгүй өнгөрдөг. Хамгийн сүүлд буюу 2020 оны зургаадугаар сарын 4-ний өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргаж Аймгийн Засаг даргад хүргүүлж байсан. Мөн өнгөрсөн оны долдугаар сард УИХ-д хүсэлт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу байхгүй байна. Бидний зүгээс ураны олборлолтын улмаас "Сумын хэмжээнд үүссэн хүн малын өвчлөл, хордлого, байгаль орчны доройтол, сөрөг нөлөөллийг судалж тогтоох, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, хохирлыг арилгуулахыг шаардсан иргэдийн санал хүсэлтийг” гаргасан. Гэвч дорвитой хариу арга хэмжээ авахгүй байсаар байна.

-Өнгөрсөн хугацаанд байгаль орчны үнэлгээ, булаг шандны усны бохирдлыг тодорхойлох шинжилгээ хийж байв уу?

-Хамгийн сүүлд өнгөрсөн зун одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа манай сум руу Ажлын хэсэг явуулж, шинжилгээ судалгаа хийлгүүлж байсан. Ураны олборлолтын орд газартай хамгийн ойр орших булаг шандны уснаас дээж авч шинжлүүлсэн байдаг. Сайншандын тавдугаар баг Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийг дамжиж урсдаг гүний усны илэрц гэгддэг маш сайхан булаг бий. Баруун баянгийн тэр булгийн усанд шинжилгээ хийхэд ураны агууламж маш их хэмжээгээр байна гэж гарсан. Үүнийг хүн мал ууж болохгүй, уувал үхэлд хүргэнэ гэсэн байдаг. Тийм зөвлөмжийг мэргэжлийн хяналтын газар байгаль орчны газраас гаргаад энэ булгийг хашаалах хэрэгтэй гэсэн байдаг.  Тэр зөвлөмж 2020 оны долоодугаар сард гарсан. Одоо жил гаран болж байна. Мал уудгаараа уугаад ийм л  байдалтай байна. Сая гуравдугаар сарын 9-нд  сумын Засаг даргын Тамгын газраас Ажлын хэсэг гарч, Аргалант багийн эмч мэргэжилтнүүд, мал эмнэлгийн газартай хамтран булгийн ойролцоох үхсэн зээрүүдийг гаргаж авах ажиллагаа явуулсан. Энэ үеэр 70 гаруй зээрийн сэгийг олж тогтоон устгалд оруулсан байгаа. Тэрний дотор 30 гаруй нутгийн бор зээр байна лээ. Цагаан зээр бол яахав нүүдлийн амьтан үхэж байж магадгүй гэж болох ч нутгийн бор зээр ингэж олноор үхнэ гэдэг ураны аюул байна гэдгийн том нотолгоо гэж үзэж байна. Энэ тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй  өдийг хүрээд байна.

-Тэр шинжилгээнүүд нь яаж гарч байв?

-Ураны олборлолтын ордтой хамгийн ойрхон Аргалант багийн Баруун буянгийн булгаас авсан усны дээжний шинжилгээгээр хүн мал ууж болохгүй асар их хортой гэж гарсан байсан. Гэвч ойр орчмын ан амьтад, мал эндээс уугаад л байгаа.

-Хордсон шинж тэмдэг их илэрч байна уу?

-Мэдээж хортой ус ууж байгаа юм чинь хордолгүй яахав дээ. Сүүлийн жилүүдэд манай сумын малын зүй бус хорогдол энэ бүхнээс л үүдэлтэй. Мөн энэ хавар бид уран олборлолтын хор уршгийн хөнөөлд нэрвэгдээд байгаа газруудаараа явж байхад мал болон олон тооны бор гөрөөс үхсэн байхтай таарсан. Мэдээж ан амьтан мал сүргийн хорогдол  гарч байдаг ч ийм их хэмжээгээр учир битүүлэг байдлаар үхэж байгаа нь уран олборлолтоос болж бохирдсон ургамал, ус, хөрснөөс л үүдэлтэй шүү дээ.

-Хүний эрүүл мэндэд маш  их сөрөг нөлөө гарах болсон гэж байсан. Энэ талаар?

-Миний мэдэхээр манай сумын иргэдийн гурван хүн тутмын хоёр нь ямар нэгэн төрлийн хар­шил­тай болсон. Эрүүл мэн­дийн байгууллагаас гаргасан нарийвчилсан олон судалгаа бий. Хорт хавдар, төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх болсон гээд маш олон л асуудал ар, араасаа гарч байна гэв.

УЛААНБАДРАХ ДАРААГИЙН ТАНЗАНИ БОЛОХ ВИЙ

 

Ураны хорт чанар, сөрөг нөлөөл­лийн талаар дурдаад байвал дуусахгүй. Хамгийн айм­шиг­тай нь ураныг олборлох үйлд­вэрлэлийн процесс байгаа юм.

Өдгөө Монголд ураныг уусган баяжуулах аргаар олборлож байгаа юм байна. Энэ нь хөрсөн доор хүхрийн хүчил шахаад хоёр жил орчим болгосны дараа сорох аргаар уранаа ялгаж авч ашигладаг технологи гэнэ. Дэлхий дээр шинээр гарч  байгаа ийм аргыг Монголд  туршиж байгаа нь тунч харамсалтай. Хүхрийн хүчил гэдэг ямар их хортой химийн бодис билээ. Та бидний мэддэг аккумляторын шингэнд хүхрийн хүчил 20 хувь агуулагддаг. Хэдийгээр 20-хон хувь ч гэсэн тэр шингэн хувцас хунар дээр асгарвал шууд л түлэгдэж цоордог. Гэтэл цэвэр 100 хувийн хүхрийн хүчлийг Монгол орны говийн хөрсөнд шахаж байна гэдэг байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах, хөрсний бүх давхарга үхжиж, улмаар гүний усанд нөлөөлөх хэмжээнд хүрэх нь тодорхой. Цацраг идэвхит бодис нь агаар дуслын замаар амьд бүхэнд аймшигт аюулыг авчирна. Тэр цагт ураныг мянга хориглоод  нэгэнт оройтно.

Үнэндээ өнөөдөр Монгол Улс оройтчихоод байна. Улаанбадрах сумын ураны лицензыг цуцлахгүй өдийг хүрсэн нь тус сумын төдийгүй хил залгаа найман ч  сумын экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөөд эхэлжээ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2015 онд "Бадрах энержи” ХХК-д ураны ашиглалтын гурван ч лиценз олгосон байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ компани туршилт нэрээр олборлолт хийсээр байна. Хэдийгээр уран хямд аргаар эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд ч гэсэн сөрөг үр дагавар ихтэй гэдгийг нэн тэргүүнд санах учиртай. Уул уурхайн яам уран, цөмийн энергийн талаар баримтлах бодлогоо тодорхойлохдоо өнөө маргаашаа бус үр хүүхэд минь үлдэж хоцрох эх байгаль дэлхийгээ хамгаалахыг эрхэмлэх хэрэгтэй. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог ч энэ бидний боломж биш шүү.

"Тоглож болдоггүй тоглоом” гэж байдаг шиг оролдож болохгүй байгалийн нөөц бол уран юм. Та бүхэн Африкийн Танзани улсад нүүрлэсэн эмгэнэлт үйл явдлыг санаж байгаа байх. Тус улсад ураны хайгуул, олборлолт хийгдсэнээс хойш бүс нутгийн тариаланчдын нүд нь өвддөг, заримдаа юм харахаа больдог, цаашлаад хүний биеэр тууралт өгч, хүүхдэд нөлөөлсөн зэрэг урьд өмнө нь гарч байгаагүй гаж үзэгдлүүд бий болсон байдаг. Мөн газрын гүнд шахсан химийн хорт бодис нь газар тариаланд нь сөргөөр нөлөөлсөн байна. Тариалсан үр нь ургахгүй, хөрс нь хатаж хагарсан дүр зураг ч Олон улсын хэвлэл мэдээллээр олонтаа гарч байлаа. Ямар ч үржил шимгүй үхмэл хөрс, хорт цацраг дэгдсэн агаар, ураны хортой ус... Энэ бүх аюул Монгол орны маань зүүн өмнөд хязгаар Дорноговь аймгийг  бүхэлд нь бүрхэхвий дээ. "Гэмшивч нэгэнт хожимдоно” гэдэг мэргэн үгийг санаж, ураны лицензүүдээ хурааж авбал яасан юм бэ. УИХ-ын гишүүд энэ тал дээр онцгой анхаарч, хүсэлт хүргүүлсэн улаанбадрахчуудад хариу өгөхийг энэхүү нийтлэлээрээ дамжуулан хүсье.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг СҮЙРҮҮЛЖ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани