Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваасүрэн: “Оюу Толгой”-д дахин зээл авах нь монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөлийг улам баталгаажуулна

 

Ц.Даваасүрэн: “Оюу Толгой”-д дахин зээл авах нь монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөлийг улам баталгаажуулна

 

"Оюу Толгой” ХХК-ийн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Рио Тинто” 2.3 тэрбум долларын зээл авах гэж  байгаа тухай асуудлыг "Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хороо хуралдаанаараа хэлэлцээд зээл авахыг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газарт өгөөд байгаа. Энэ талаар Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

 -Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан "Рио Тинто” компани 2.3 тэрбум долларын зээл авах гэж байгааг Түр хороо дэмжихгүй гэж үзсэний гол шалтгаан нь юу вэ?

-"Рио Тинто” болон "Туркойс хилл ресурсес” компаниудын хооронд энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд Оюу Толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын нэмэлт зээл авах тухай хэлцэл явагдсан. Уг хэлцэлд Засгийн газраас дэмжлэг авах тухай асуудал туссан байсан. Дэмжлэг авахдаа зориулан зардал гаргах тухай ч асуудал бий.

Энэ зээл нь 10 тэрбум ам.доллар болж төлөгдөх тооцоотой юм билээ. Ийм зээлийг дахиад авбал далд уурхайн бүтээн байгуулалтын зардал улам өсөж,  22.4 тэрбум ам.долларын өр улам л нэмэгдэнэ. Тиймээс дахин нэмэлт зээлийн тухай асуудал байж болохгүй. Ер нь хөрөнгө оруулагч "Рио Тинто” компани гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хөрөнгөө оруулаад, ашигтай ажиллуулаад, үйл ажиллагааны орлогоор дараагийн хөрөнгө оруулалтаа хийгээд явах ёстой шүү дээ. Манайх баялгаа гаргаад, тэдний тал хөрөнгөө оруулаад явах, ийм л  гэрээ хийгдсэн.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр алт, зэс, өнгөт металлийн үнэ урьд өмнө байгаагүйгээр өсөж  байгаа нь зээл авахгүйгээр хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжийг улам нэмэгдүүлж байна. Гэтэл өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байна. Тиймээс 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Түр хорооноос Засгийн газарт хүргүүлсэн. "Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн монголын талын төлөөлөл зээлийг дэмжихгүй байх, Засгийн газар өөрөө хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан монголын талын эрх ашгийг хамгаалах арга хэмжээг даруй авах ёстой гэж үзэж байгаа.

Нөгөө талаар өнөөдөр манай улсын нийт гадаад өрийн 36 хувь, хувийн салбарын гадаад зээлийн 53 хувийг "Оюу Толгой” ХХК-ийн зээл эзэлж, өрийн дарамтыг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлийг бууруулж байна. Эдгээр үндэслэлүүдээр 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байгаа юм.

-Энэ асуудлаар Улсын Их Хурлын Түр хороо, Засгийн газар нэг байр суурьтай байгаа юу?

-Хуулиараа Улсын Их Хурлын гаргасан шийдвэрийг Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх үүрэгтэй учир Засгийн газар хэрэгжүүлээд явна. Улсын Их Хурал, Засгийн газар байр суурь нэг биш гэх зэрэг мэдээллийг санаатай гаргаж байгаа гэж ойлгож байна. Өмнөх хугацаанд үүсэж байсан шиг нөхцөл байдал одоо өөрчлөгдсөнийг зарим хүн сайн мэдрэхгүй байх шиг байна. Энэ удаагийн парламентад Монголын эрх ашгийн эсрэг бүлэглэлийн төлөөлөл бараг байхгүй.  

-Далд уурхайн бүтээн байгуулалтад зориулах гэж байгаа учир зээл авахгүй бол бүтээн байгуулалт удаашрах сөрөг нөлөө үүсэх юм биш биз дээ. Энэ талаар Таны байр суурь?

-"Оюу Толгой” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайлангаас үзэхэд нэг тэрбум 80 сая ам.долларын ашигтай буюу чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй нь харагддаг. Энэ мөнгөөрөө хувь нийлүүлэгчийн зээлээ төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, жилдээ дор хаяж 400-500 сая ам.долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй ажилласан байна. Ийм тохиолдолд далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоор бүрэн санхүүжүүлэх боломжтой байсан гэж үзэж болно.

-Түр хорооноос хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхтэй холбогдуулан Засгийн газарт мөн чиглэл өгсөн. Энэ талаар?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан Монгол Улсын эрх ашгийг хохироож байгаа заалтуудыг өөрчилж сайжруулах, цуцлах, тухайлбал, ашигт малтмалын нөөцийн төлбөрийг дэлхийн жишигт хүргэж өсөн нэмэгдэх зарчмаар тооцох, зээлээр бус хөрөнгө оруулалт хийх замаар санхүүжүүлэх үүргээ биелүүлсэн эсэхийг нягтлах, менежментийн төлбөрийг зардлаас тооцох бус ашигтай ажиллуулж үр дүнгээс тооцдог зарчимд шилжих, зээлийн өндөр төлбөрөөр ашгаа авч байгааг зогсоох, орлогоо Монголын банкны дансаар дамжуулах, зардлын хэтрэлтийг нягталж ТЭЗҮ-г заавал мөрдөх зэрэг асуудлуудыг хөндсөн. Түүнчлэн Дубайн гэрээг цуцлах, энэ тохиолдолд "Рио Тинто”-гийн дансандаа авсан 4.3 тэрбум ам.долларын зээл, 1.8 ам.тэрбум долларын зардлын хэтрэлтийг цуцлах зэрэг асуудлуудыг тусгасан байгаа.

-Түр хорооны хуралдаанаас Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар чиглэл өгсөн, Засгийн газар ч өчигдрийн хуралдаанаараа сөрөг нэхэмжлэл гаргах асуудлыг хэлэлцсэн. Сөрөг нэхэмжлэл гаргах тал дээр байр суурь нэг байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Түр хорооны хуралдаанаар татварын байгууллагын мэдээллийг сонсоод ийм шийдэлд хүрсэн. Манай татварын байгууллага хэдэн арван их наяд төгрөгийн торгуулийг "Оюу Толгой” компанид тавьсан юм билээ. Үүний эхний үр дүн гарч, нэг их наядын торгуулийн төлбөрөөр иргэн бүртээ 300 мянган төгрөг хүртээж байна. Цаашид ч торгуулийн ихээхэн хэмжээний төлбөр орж ирэх боломж байгаа.


Ц.Даваасүрэн: “Оюу Толгой”-д дахин зээл авах нь монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөлийг улам баталгаажуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани