Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Газпром” компани Монголоор дайруулах хийн хоолойн маршрутаа зураглан гаргажээ

 
 

“Газпром” компани Монголоор дайруулах хийн хоолойн маршрутаа зураглан гаргажээ

 

Монголоор дамжин Хятадад хүрэх "Союз Восток” хийн хоолойн төслийн техник-эдийн засгийн судалгааг "Газпром” компани баталлаа. Үүний зэрэгцээ төслийн Оросоор дамжих хэсэг болох "Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой ямархуу байдалтай байх вэ гэдэг нь тодорхойгүй байна. "Газпром”-ын материалыг үзвэл, уг хоолойг Ямалын баруун хэсгээс Красноярск хүртэл тавихаар төлөвлөж байгаа бөгөөд уг маршрутын үндсэн хэсэг нь хүнгүй зэлүүд тайгаар дайран өнгөрөх юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, трассыг ингэж төлөвлөсөн тохиолдолд хийн хоолойн урт нь 2 мянга гаруй км болох ба барилгын ажлын өртөг болон учрах хүндрэл бэрхшээл нь "Сибирийн хүч”-ийг барьсантай дүйцэхээр байна гэж "Коммерсантъ” сонины тоймч Татьяна Дятел дүгнэн бичжээ.

"Газпром” компани Оросоос Монголоор дамжин Хятадад хүрэх "Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийн ээлжит үе шатны талаарх тайлангаа танилцуулсан юм. 4 дүгээр сарын 12-нд тус компанийн мэдээлснээр, төслийн техник-эдийн засгийн судалгаа дууссан байна. Уг судалгаа нь Монголын нутаг дэвсгэрээр хийн хоолой дайран өнгөрөх оновчтой чиглэл болон түүний урт, диаметр, даралтын хүч ба компрессорын станцуудын тоог тодорхой болгох юм.

Төслийн урьдчилсан тооцоог харвал, төслийн хэрэгжүүлэх нь эдийн засгийн зохих үр ашгийг өгнө гэдгийг тус компани баталж байна.

Төслийн дараагийн үе шат буюу техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах /ТЭЗҮ нь хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардлуудыг тооцдог/ ажил он дуусахаас өмнө дуусах ёстой гэж компани мэдээлсэн юм. Гэхдээ 1 дүгээр сард Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тус компанийн захирал Алексей Миллер мэдэгдэхдээ, "ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно” гэж байв.

Компанийн төлөвлөж байгаагаар, Монголоор дамжин өнгөрөх хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай байх бөгөөд ОХУ-ын баруун ба зүүн нутгуудын хий тээвэрлэх дэд бүтцүүдийг холбох, одоогоор гол шугамд холбогдоогүй байгаа Дорнод Сибирийг хийжүүлэх ёстой юм. Ерөнхийд нь төслийг "Сибирийн хүч-2” гэж нэрлэж байгаа бол Монголоор дамжих хэсэг нь "Союз Восток” гэсэн нэртэй.

Үүний сацуу Монголын хэсэг гэхээсээ илүүтэй ОХУ-ын нутгаар дайран өнгөрөх маршрут нь олон асуудлыг үүсгэж байна. "Газпром”-ын цахим хуудсанд бичсэнээр бол, хийн хоолойн эхлэлийн цэг нь баруун Ямалын ордууд болох Бованенково ба Харасавей юм. Эдгээр нь Европ руу нийлүүлж буй хийн нөөц бааз болж байдаг. Шинэ Уренгой-гийн өмнө талаар өнгөрөх хийн хоолойн төв хэсэг нь Сургут болон Новосибирскийн чиглэл дэх хоолойтой паралель биш бөгөөд барилгын ажлыг Красноярск хүртэл шулуун чиглэлээр хийхээр харагдаж байна. Энэ чиглэл илүү богино, гэхдээ дэд бүтэц огт байхгүй газраар, тайга дундуур хоолойг тавихаар байгаа учраас илүү хүндрэл бэрхшээлтэй.

Fitch агентлагийн шинжээч Дмитрий Маринченко-гийн тэмдэглэн хэлснээр, яг одоогийн үе шатанд Монголоор дайран Хятад хүрэх хийн хоолойн ашигт ажиллагааны түвшинг үнэлэх нь хүндрэлтэй: учир нь, төсөв тодорхойгүй, нийлүүлэх хийн хэмжээ болон нийлүүлэлтийн нөхцөл нь тодорхойгүй байгаа. Гэхдээ түүний үзэж байгаагаар, энэхүү дамжин өнгөрөх маршрут нь "Газпром”-ын хувьд илүү уян хатан байх боломжийг олгоно. Учир нь, Баруун Сибирьт олборлож буй хийг Европ, Хятад хоёрын аль аль нь руу экспортлох боломжтой. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Хятадад нийлүүлэх хийн хэмжээг нэмэгдүүлэх гэсэн "Газпром”-ын эрмэлзлэл бол ойлгомжтой, учир нь, эрчим хүчний шилжилтээс шалтгаалан урт хугацаандаа Европ дахь хийн эрэлт багасаж магадгүй.

Москва дахь "Сколково” удирдлагын сургуулийн Эрчим хүчний төвийн хийн шинжээч Сергей Капитонов ярихдаа,"Газпром”-ын хувьд Надым-Пур-Таз-аас Новосибирск хүртэл хий дамжуулах сүлжээ бий. Лупинг буюу үндсэн хоолойтой паралель шугамыг ашиглан Баруун Сибирийн хийг Хятадад нийлүүлэх зорилгоор уг сүлжээг өргөтгөх боломжтой. Гэхдээ уг хоолойн хамрах хүрээнд Красноярск багтах уу гэдэг нь тодорхойгүй байгаа гэдгийг С.Капитонов дурдлаа. Красноярскийг газжуулах төлөвлөгөөг бүр ЗХУ-ын үед боловсруулаад байсан юм. Жишээ дурдахад, "Сибирийн хүч” хоолойг барих явцад Чита хэмээх том хотыг хийнд холбож чадаагүй билээ.

Хэрвээ "Сибирийн хүч-2” хоолойг барихдаа Ямалаас Красноярскаар дайруулан Монгол хүртэл бүрэн хэмжээний шинэ магистраль хоолой тавихаар төлөвлөж байгаа бол энэ ажил нь учрах хүндрэл, үнэ өртгийн хувьд "Сибирийн хүч” т өсөлтэй дүйцнэ гэж шинжээч таамаглаж байна.

"Сибирийн хүч”-ийн өртгийг эцсийн байдлаар хэзээ ч ил болгож байгаагүй. Эхний хэсгийн төсөвт өртөг нь 2011 оны үнээр 800 тэрбум рубль, 2 дахь хэсэг болох Ковыкта-Чаянда-гийн маршрут 2018 оны үнээр 253 тэрбум рубль болж байсан билээ.

Б.Адъяахүү www.montsame.mn

 

Эх сурвалж: https://www.kommersant.ru/amp/4771199

 


“Газпром” компани Монголоор дайруулах хийн хоолойн маршрутаа зураглан гаргажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани