- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ
"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллах үүрэгтэй Монголын Засгийн газрын Ажлын хэсэг өнөөдөр /2021.04.12/ төслийн хөрөнгө оруулагч, менежмэнтийг хэрэгжүүлэгч "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс” компанийн төлөөллүүдтэй хэлэлцээний ширээнд сууж байна.
"Рио Тинто”-гийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид нүүр тулсан хэлэлцээ хийхээр гуравдугаар сарын сүүлээр Улаанбаатарт ирсэн билээ. Түүнчлэн хэлэлцээ өнөөдөр ийнхүү эхлэх хүртэлх хугацаанд Монголын Засгийн газар Олон улсын арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах уу, эсвэл хэлэлцээгээр шийдвэрлэх замыг сонгох уу гэдгээ дотооддоо шийдвэрлэлээ. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ гаргах тухай зарлиг гаргаснаа чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байсан. Тэгвэл Засгийн газрын Ажлын хэсэг өнөөдөр хэлэлцээний ширээнд сууж байна.
Мөн нөгөө талд Оюутолгойн хөрөнгө оруулагч, менежмэнтийг хэрэгжүүлэгч компаниуд хэлэлцээнээс өмнө үл ойлголцлоо шийдэн, тохиролцоонд хүрч амжив.
Тодруулбал, "Туркойз Хилл Ресурс”, "Рио Тинто” компаниуд дөрөвдүгээр сарын 9-нд "Оюутолгой” төслийн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчлэн, гэрээ байгуулсан юм.
Энэ удаагийн гэрээгээр хөрөнгө оруулагч талууд 1.4 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулах, Төслийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахыг эрмэлзэх, олон улсын санхүүгийн байгууллагуудаас одоо байгаа нөхцөлөөр 500 сая ам.доллар хүртэлх хэмжээний санхүүжилт босгох, шаардлагатай тохиолдолд "Рио Тинто” 750 сая ам.долларын хамтарсан зээл олгох, Санхүүжилт дутсан тохиолдолд "Туркойз Хилл Ресурс” 500 сая ам.долларыг хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэх зэрэг асуудлуудыг тохироод байна. Тэдний тохиролцоог "Оюу Толгой” ХХК, Монгол Улсын Засгийн газар баталгаажуулах ёстой.
Сануулахад, "Рио Тинто” татварын асуудлаар Лондоны арбитрт гаргасан нэхэмжлэлээ түр хугацаанд татах санал гаргасныг манай тал хүлээж аваагүй. Менежментийн зардлын хувь, зээлийн хүүгийн түвшинг буулгах дээр "Рио Тинто" ойлголцох сонирхолтой байгаа гэсэн байр суурийг илэрхийлж буй.
Засгийн газрын Ажлын хэсэгт багтаж буй Ц.Даваасүрэн гишүүн хэлэлцээтэй холбоотой дараах мэдээллийг өгч байна.
Тэрбээр "Өнөөдөр Б.Болд тэргүүтэй Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио тинто", "Туркойз хилл ресурс"-ын төлөөлөлтэй хэлэлцээ эхэлж байна. УИХ Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд, манай ноогдол ашгийг 2051 он хүртэл хойшлуулсан 4.3 тэрбум ам. долларын зээл, "Рио Тинто”-гийн авч буй баталгааны 1.9 хувь, үйлчилгээ үзүүлсэний 1 хувийн хураамжууд, ТЭЗҮ-г заавал мөрдөх баримт бичиг биш гэж үзсэн заалт, 1.8 тэрбум ам. долларын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн заалт гэх мэт манайд хохиролтой Дубайн гэрээний заалтууд бүгд цуцлагдана гэж үзэж байгааг хэллээ. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хохироосон заалтуудыг өөрчлөх, гэрээг сайжруулах асуудлыг хөндлөө" гэжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||