- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Импортын хамгийн том боомт тэг зогсоод 15 хонож байна
Коронавирусын халдвар дотоодод эрчимтэй нэмэгдэж байгаатай зэрэгцэн манай улсын импортын хамгийн том боомт болох Замын-Үүдийн боомт Монголын талаас машин оруулахгүй хаагаад 15 хонож байна. Манай улсын нийт импортын 80 хувь нь дамждаг Замын-Үүд боомтоор нэвтрэхээр хүлээж, цуваа үүсгэсэн том оврын ачааны машины тоо хэдийнэ 800 гарсныг эх сурвалжууд мэдээллээ.
Монголын талаас нэг ч машин оруулахгүй хаасан байгаа байдалтай тул АНУ, Япон, Солонгос, Хятад гээд бүх улсаас газраар ирдэг ачаа буюу өргөн хэрэглээний бараа, хүнс, эм бэлдмэл гээд бүх төрлийн импортын барааны хомсдол үүсч эхлээд байна. Тухайлбал барс захад нарийн ногооны олдоц муудаж, зарим төрлийн эм хэрэгслийн нөөц дууссаныг эмийн сангуудаас харж болно.
Оргил үедээ өдөрт дунджаар 150-200 машин ачаа Замын-Үүдийн боомтоор солилцдог бөгөөд өнгөрсөн сарын 20-ноос хойш нэг ч машин оруулаагүй байна.
БНХАУ-ын талаас энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн тайлбар хариу ирүүлэхгүй байгаа аж. Манай улсад коронавирусын халдвар огцом нэмэгдсэнтэй холбоотой гэж таамаглаж байгаа ч тодорхой мэдээллийг ямар ч байгууллага өгөхгүй хэвээр байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гуравдугаар сарын 20-ны орчимд гаалийн хашаанд нэг ачааны машин шатсан байна. Тухайн үед хашаанд бөөгнөсөн автомашинуудыг цэгцэлж зай талбай гаргах шалтгааны улмаас манай талаас машин оруулахгүй хаасан бөгөөд үүнээс хойш нэг ч машин нэвтрээгүй аж. Харин Эрээн хотод байсан машинууд бага багаар Монголын тал руу ачаагаа аваад ороод дууссан байна. Одоо Хятадын талд ачаа ачих нэг ч машин байхгүй байгааг каргоны компаниуд хэлж байна. Улмаар 23-нд Замын-Үүдэд ковидын халдвар бүртгэгдсэн байна. "Шадар сайдаар ахлуулсан цахим хуралд бүх боомтын төлөөлөл оролцож нөхцөл байдлаа танилцуулсан. Өнөөдөр өглөө ЗТХЯ-наас дахин цахим хурал хийж, БНХАУ-ын Хөх хот, Эрээн дэх консулууд, Элчин сайд Т.Бадрал нар оролцсон. Тус хурлын үеэр Хөх хот дахь консул "БНХАУ-ын тал дөрөвдүгээр сарын 7-ноос хилээрээ нэвтрүүлнэ. Гэхдээ өвчлөлийн байдлыг харна гэсэн мэдээллийг өгч байгаа” гэж Авто тээврийн Үндэсний төвөөс мэдээлсэн байна. Мөн ачаа тээврийн жолооч нарыг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн гэжээ. Хэрэв манай дотоодын халдвар буурахгүй бол энэ сарын 7-нд ч хилээ нээхгүй байх магадлал өндөр юм байна. Ямартай ч бүх төрлийн импорт зогссон байдалтай байгаа тул хоёр тал яаралтай хэлэлцээ хийж асуудлыг шийднэ гэж найдаж байгаагаа ачаа тээврийнхэн илэрхийлж байна. Замын-Үүд боомт нь импортын хамгийн том боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд асуудал үүсдэг. Цаашид боомтын хүчин чадлыг өсгөх, цаг үеийн ийм нөхцөлд авах арга хэмжээг найдвартай, шуурхай байлгах тал дээр анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Оны өмнө ачаа тээврийн эргэлт мөн ийнхүү удааширч байсан билээ.
Б.Төгс
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Импортын хамгийн том боомт тэг зогсоод 15 хонож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани