- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн гэрээ “жонхуу” болсон түүхээс
Одоогоос 11 жилийн өмнө буюу 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улс, үндэстэнд хор хөнөөлтэй нэгэн үйл явдал болсон нь Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн Газрын шийдвэр, даалгавраар Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Л.Гансүх нар Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) болон түүнтэй салшгүй холбоотой Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ (ХНГ) -г хүчин төгөлдөр боллоо хэмээн зарласан явдал байв.
Тун ч их яарч сандран хийсэн энэ мэдэгдэл нь нэг талаар Оюутолгойн гэрээг ямар ч үнээр хамаагүй байгуулах гэсэн манай эрх баригчдын улайрсан сонирхлын илрэл, нөгөө талаар гаднынхны бодлого,шахалтын биелэл байсан юм.
Мөн Оюутолгойн гутамшигт гэрээний эсрэг улс төр,нийгмийн хүрээнд тухайн үед өрнөж байсан эсэргүүцэл, тэмцэл амжилтад хүрэхээс айж эмээн тэдгээрийг эцэслэн нам дарахаар сөрж хийсэн заналтай цохилт байсан гэж үзэж ч болно.
Ямар ч байлаа эрх баригчдын энэхүү үйлдэл нь Оюутолгойн гэрээнүүдийг хамгаалагчдын ярьж сурталчилж ирсэн шиг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомж хийгээд ард түмний хүсэл эрмэлзлийг биелүүлэх зорилготой ариун үйлс огт байгаагүй юм.
Одоо Монголчууд 10 гаруй жилийн гашуун сургамжаасаа Оюутолгойн гэрээний худал, үнэнийг бараг хангалттай мэддэг болжээ.
Ямар гээч аймшигт гамшгийн хор уршигтай, мөн балиар луйврын далд агуулгатай гэрээнүүдийг байгуулж, хүчин төгөлдөр гэж үзэн хэрэгжүүлж ирснийг ялангуяа сүүлийн үеийн хэрэг явдлууд, түүний дотор Засгийн газрын зүгээс олон нийтэд өгсөн цочирдом мэдээллүүд, ямар ч эргэлзээгүйгээр нотлон харуулж байгаа.
Ерөөс Оюутолгойн ХОГ болон ХНГ гээчийг ийм нөхцөл,байдлаар тохиролцож,үзэглэж,хүчин төгөлдөр хэмээн зарлаж болохгүй байжээ гэдэг нь улам бүр тодорхой болж байна.
Үүнийг манай эрх баригчид хүлээн зөвшөөрч, ард түмэндээ ил тодоор зориглон хэлж чадахгүй дүлэгнэсээр, аргацаасаар л байна. Гэсэн хэдий ч үйл явдлын цаашдын өрнөлт энэ үнэнийг хүлээн зөвшөөрүүлж таарах байх.
Оюутолгойн гайхамшигт ордыг улс,үндэстнийхээ хөгжил, цэцэглэлтэд зориулан ухаалгаар ашиглахын төлөө, үе үеийн эрх баригчдын хариуцлагагүй шийдвэр,ажиллагааны эсрэг тэмцсэн хүмүүсийн хувьд бол эдгээр гэрээг огт байгуулж болохгүй гэдэг нь эртнээс ойлгомжтой байсан билээ.
Яагаад эртнээс ойлгомжтой байсан юм? гэж асууж магад. Үүнд дараах товч хариултыг өгч болно.
Нэгд, Монгол үндэстний шилдэг сэхээтэн доктор С.Авирмэд, доктор Ч.Хурц, доктор профессор Ж.Бямба зэрэг эрдэмтэн,мэргэжилтнүүд болон ”Миний Монголын Газар Шороо” хөдөлгөөний П.Болд нарын зэрэг иргэний нийгмийн зүтгэлтэн,идэвхтнүүдээс бүрдсэн бидний хэсэг нөхдийн хувьд эх орныхоо байгалийн баялагт эзэн байх, онцгой чухал орд газруудаа төр,түмнийхээ мэдэл,хяналтанд байлгах, нөөц баялгийг нь арвич хямгач ашиглах,Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг ягштал дагаж мөрдөх, гадаадын хөрөнгө оруулалтын давуу талуудыг ашиглах зэрэг зарчим,үндэслэл ямагт тэргүүн зэрэгт тавигдаж ирсэн билээ.
Тиймээс ч 2009 оны 3дугаар сарын эхээр Оюутолгойн гэрээний төсөл ил болоход гол гол заалтууд нь эдгээр шаардлагад огт нийцэхгүй, эсвэл нийцэхээргүй байгааг тогтоож, 2007 оны түүхий гэрээний алдааг засч залруулалгүйгээр дахиад л үндсээрээ буруу гэрээ хийх гэж буйг ойлгож мэдэцгээсэн юм даг. (Жич: миний байр суурь "Монгол Улсын иргэн Таны анхааралд” гарчигтайгаар 2009 оны 4дүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын хаврын чуулган эхлэх үед гарсан нийтлэлд бичээстэй бий: http://archive.olloo.mn/m/modules.php?name=News&file=article&sid=1150876 )
Хоёрт, үндсээрээ буруу ХОГ-ний заалтууд нь үндэсний хөгжлийн эрмэлзэл,боломж,бодлогод үлэмжийн хор уршиг тарих нь хөгжлийн асуудлыг нэлээд олон жил нухсан мань мэтийн хувьд алган дээр тавьсан юм шиг тов тодорхой харагдаж байсан юм. Иймээс гамшиг тарих гэрээг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байв.
Гуравт, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчих өндөр магадлалтай нь гэрээний төсөл хийгээд түүнтэй холбоотой асуудлуудыг 2009 оны хавар,зун хэлэлцэх явцад анзаарагдсан билээ. Ингээд ХОГ болон ХНГ-нд 2009 оны 10дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурахын өмнө лав л ХОГ нь хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгуулагдаж буй нь илэрхий болсон.(ХНГ-ний тухайд бол яг ямар зүйл,заалт агуулж буй нь нууцлаг байсаар бүр ихээхэн хожуу буюу 2010 оны 11дүгээр сард л олон нийтэд ил болсон юм. Энэ нь хуйвалдаан байсан гэж үзэх үндэстэй.)
Улс,үндэстний эрх ашигт нийцэхгүй төдийгүй хууль тогтоомжийг зөрчиж хийгдэж буй ХОГ нь удаан наслах тавилангүйгээс гадна эрх зүйн хувьд чадамжгүй гэдэг нь ийнхүү ихээхэн тодорхой болж эхэлсэн билээ.
(Жич: Эдгээрийг сэрэмжлүүлэн анхааруулах, явцгүй гэрээ байгуулахаас татгалзахыг санал болгох зорилгоор гаднынханд, мөн уг чанартаа эрх баригчдад хандан гаргасан бидний Мэдэгдэлд "Луйврын шинжтэй энэ гэрээний жинхэнэ агуулга, хор уршиг олон түмэнд ойлгогдож мэдрэгдэхийн хэрээр дургүйцэл, эсэргүүцэл өсөн нэмэгдэж, гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэх өндөр магадлалтай...Энэхүү гэрээ нь анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус байх болно гэдэгт бид эргэлзэхгүй байна" хэмээн бичсэн нь бий. ”ЗМ” сонин,2009.09.28. )
Эдгээр нөхцөл байдал нь тэртэй тэргүй "бантан” болчихоод байсан Оюутолгойн тохиролцоонууд цаашдаа эрх зүйн мухардалд орох, мөн түүнчлэн Монгол Улсын нэр хүнд дэлхийн бизнесийн хүрээнд унаж, шившигт хутгагдах эрсдлийг дагуулж эхэлсэн юм.
Ийм нөхцөлд нэг бол буруу болчихсон гэрээг больж, зогсоож шинээр зөв гэрээ хийх, аль эсвэл буруу гэрээг үргэлжлүүлэх ийм л хоёр сонголт байсан юм. Бид эхний хувилбарын төлөө зогссон бол эрх баригчид буруу гэрээгээ үргэлжлүүлэн явуулах сонголтыг хийцгээсэн.
Ингээд тэд гэрээ хүчин төгөлдөр боллоо хэмээн хөөрцөглөн зарлаж, энэ үйлдлээрээ болзошгүй аюул,эрсдлийг жинхэнэ бодит зүйл болгож хувиргасан юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээнүүд мухардалд орж болзошгүй байсныг хууль зүйн утгаар нь бүрмөсөн мухардалд оруулж, өмнө нь зуурсан гэрээний "бантангаа” бүр "жонхуу” болгож дордуулсан түүхтэй.
Оюутолгойн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж зарлахтай холбоотойгоор өрнөсөн янз бүрийн үйл явдлыг одоо хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Ил өрнөснийг нь үндсэндээ мартсан бол далд болсныг нь зөвхөн оролцсон хүмүүс л мэдэж байгаа.
Сануулж хэлэхэд, гэрээнүүдийг гарын үсэг зурснаас хойш 6 сарын дотор (ХОГ-ний заалт 15.7-д тусгагдсан) 10 нөхцлийг биелүүлсний үндсэн дээр хүчин төгөлдөр болгоно гэж хоёр тал тохиролцсон байсан бөгөөд 6 сарын хугацаа дуусах өдөр (2010.04.06.) дөхөх тусам манай эрх баригчид болон гаднынхан сандралдаж, эцэс сүүлдээ бүр цагаандаа гарсан байдаг.
Эрх баригчид ямар ч хамаагүй үнээр гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд оромцоглох, хууль зүйг уландаа гишгэх, үл хайхрах, муйхарлах,хуйвалдах, хууран мэхлэх, хүч хэрэглэх зэрэг есөн шидийн бохир,башир арга "технологийг” эрээ цээргүй хэрэглэсэн юм. Ариун сайхан үйлсийг бузар муухай аргаар цогцлоон бүтээж болдоггүй гэх үг Оюутолгойд яг биеллээ олсон билээ.
Жишээ нь, Оюутолгойн ТЭЗҮ-г шаардлага хангахгүй байна гэж үзээд 2009 оны 12 дугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс буцаасан байхад зүсийг нь хувиргаад дахин оруулж ирээд 2010 оны 3дугаар сарын 25-ны өдөр хүчээр шахуу "засвартайгаар” хүлээн авахуулсан байдаг.
Мөн түүнчлэн УИХ-ын 11 гишүүн, үүний дотор Аюулгүй байдал,гадаад бодлогын Байнгын Хороо,Хууль зүйн Байнгын Хороо болон Төсвийн Байнгын Хорооны дарга нар, 2009 оны 3дугаар сарын 26-ны өдөр "УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хангах тухай” албан бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлж, ХОГ болон ХНГ-ний зарим заалт Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэхгүй байхад эдгээр гэрээг Засгийн газрын зүгээс эцэслэн батлах нь Монгол Улсын хуулиудыг зөрчихөд хүргэнэ гэдгийг анхааруулсан.
Гэвч төр, засгийн холбогдох албан тушаалтнууд ёстой л дургүйд хүчгүй гэгчээр энэ бичгийн агуулгын мөрөөр ямар ч арга хэмжээ авалгүй өнгөрсөн юм.
Тухайлбал, Засгийн газрын зүгээс огт хайхарч үзээгүй. Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Албан бичиг ч юм уу,шаардах бичиг ч юм уу бичгийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өгснөөс Засгийн газарт өгөөгүй.Тэгээд ч тэр бичигт заасан асуудлууд нь хууль зөрчсөн зүйл байхгүй” хэмээн тоомжиргүй хандсан байдаг.
УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл ч уг бичигт яг яаж хандсан нь олон нийтэд учир битүүлэг үлдсэн бөгөөд улс,үндэстнийг хохироох гэрээнүүдийг засч залруулах,эсвэл зогсоох чиглэлд эрх мэдэл нь байсаар атал дорвитой алхмуудыг хийгээгүй нь үнэн.
Ер нь бол гэрээнүүдийг хүчинтэйд тооцож эхлэх хүртэлх 6 сарын хугацаанд гэрээнүүдийн агуулгыг өөрчилж сайжруулах боломж Монголын талд зарчмын хувьд нээлттэй байсан юм. Энэ алтан боломжийг огт ашиглалгүй өнгөрүүлсэн билээ. Үндсээр нь сайжруулдаггүй юм аа гэхэд ядахнаа зарим зүйл,заалтыг өөрчлөх, нэмж тусгах зэргээр улс орныхоо эрх ашгийг уг нь бодолцож болмоор. Жишээ нь, ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг бий болгоод гэрээнд тусгах хэрэгтэй байсан. Ингэж ажиллахыг ч УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон байв.
Гэтэл ямар ч өөрчлөлт,нэмэлт оруулаагүй төдийгүй сайжруулах оролдлогыг ч хийгээгүй юм. Тэгэх хүсэл ч байгаагүй нь хожим бүрэн тодорхой болсон билээ.
(Жич: Гэрээнүүд хүчин төгөлдөр болвол ямар аюултай хор уршиг тарихыг гадарлаж байсан хүний хувьд миний бие тухайн үед УИХ-ын цөөнгүй гишүүдэд хандан санаа оноогоо бичгээр хүргүүлж, үр нөлөөтэй үйл хөдлөл хийхийг тэднээс хүссэн боловч хүчин чармайлт маань талаар болж буйг ойлгоод эцсийн боломжит аргаа хэрэглэж 2010 оны 3дугаар сарын 30-ны өдөр "Нийгмийн толь” сонин, www.shuud.mn зэрэг мэдээллийн хэрэгслүүдэд УИХ-ын нийт гишүүдэд хандсан Ил захидлаа гаргасан билээ: http://www.ord.mn/index.php?newsid=1484 )
Гэрээнүүд хүчин төгөлдөр боллоо гэж албан ёсоор мэдэгдсэн тэр агшнаас эхлэн монголчууд бид гэрээний хавханд орж, баялгаа захиран зарцуулах эрхээ алдаж, баялагтаа хяналт тавих боломжоо хязгаарлуулах, зарим талаар бүр алдах, санхүүгийн луйварт өртөх, зээл болон зээлийн хүүгийн өрөнд баригдах, авах ёстой ногдол ашиг,татвар,төлбөрөө дутуу хүртэх, баялгаа цөлмүүлэх зэргээр хохирч эхэлсэн билээ.
Оюутолгойн гэрээнүүд Монгол Улсын хувьд дэндүү хохиролтой байгуулагдсан нь одоо бүрэн нотлогдоод буй. Тиймээс өмнөх үеийн эрх баригчдын тарьсан хэмжээлшгүй их гай балгыг багасгах гэж тал талаасаа олон хүн байдгаараа хичээн зүтгэцгээж байна. Харамсалтай нь, хүчин төгөлдөр гэх гэрээ хэлцлүүдийн уршгаар улс орны эрх ашиг бодит утгаараа цаашид ч ихээр хохирсоор байх төлөв ажиглагдаж байгаа.
Энэ гашуун үнэнийг эхлээд сайтар олж харах хэрэгтэй санагдана. Тэгээд байдлыг үндсээр нь засч цэгцлэхийг зорьж байгаа бол эрх баригчид гэрээ хэлцлүүдийн талаарх үнэлгээ,байр сууриндаа, улмаар гаднынхантай хийх гэж буй хэлэлцээний страгеги,тактикдаа зарим чухал өөрчлөлт оруулах шаардлагатай ажээ гэж үзэж байна.
Олон нийтэд ил болсон мэдээллүүдэд тулгуурлан ийм дүгнэлтэд хүрч байгааг хэлэх хэрэгтэй. Мэдээж хэлэлцээний үр дүнд их,бага ямар нэг хэмжээгээр ахиц,дэвшил гарч л таараа. Үүнийг харин Оюутолгойн гэрээг сайжруулчихлаа гэж үзээд,сурталчлаад, өөрсдийгөө хуураад цааш нь явах уу, аль эсвэл шинээр хийсэн тохиролцооны үр дүнд Монголын ард түмэн Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу баялгийнхаа эзэн дахин болох уу гэдэгт хэргийн хамаг учир оршиж байна.
Р.Эрхэмбаяр
Sonin.mn
Оюутолгойн гэрээ “жонхуу” болсон түүхээс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани