Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуурамч шатахуун үйлдвэрлэгчид 200 тэрбумын татвараас зугтсан уу!

 

Хуурамч шатахуун үйлдвэрлэгчид 200 тэрбумын татвараас зугтсан уу!

 

Монгол Улсад таван автомашин тутмын нэг нь хуурамч шатахуунаар цэнэглэгдэж, хуурамч шатахуунаас ялгарч буй хорт утаа, хүхэр, бензол, нүүрс устөрөгчийн давхар исэл нь уушги, дотоод эрхтний хорт хавдар, эмэгтэйчүүдэд үргүйдэл, ургийн гажиг үүсгэдэг тухай Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр энэ сарын 5-нд болсон хэвлэлийн хурлын үеэрээ мэдээллээ.

Тэрбээр "Хуурамч шатахууныг бид өдөр тутамдаа хэрэглэсээр байна. Үүний хор хохирлын улмаас авто машинтай жолооч нар хордож, уул уурхайн салбарын хүнд даацын тоног төхөөрөмж эвдэрч, Монгол Улсад жилд 300 гаруй мянган тонн хуурамч шатахууны түүхий эд импортлогдож байна. Өөрөөр хэлбэл, жилд 400 орчим мянган тонн хуурамч шатахуун манай улсад орж ирдэг. Хуурамч шатахуун, түлшинд авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа 2.5 дахин их, нүүрс устөрөгчийн давхар исэл тав дахин их , бензол 12 дахин их ялгардаг. Энэ бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн эрүүл мэндэд шууд утгаараа заналхийлж байгаа аюул” хэмээгээд хэд хэдэн баримт дэлгэлэлээ. Хуурамч шатахуун гэдэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэрж эсвэл холих аргаар гаргаж авдаг авто бензин, дизелийн түлш юм. Монгол Улсад хуурамч шатахууны хэрэглээ өндөр байгаа асуудлыг холбогдох яам болон мэргэжлийн хяналтын байгууллагууд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж, ажлын хэсэг гарч асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн боловч одоог хүртэл бодит арга хэмжээ авахгүй, ямар нэг шийдвэрт хүрээгүй байгаа аж.

Шатахуун хэрэглэгч иргэн Н.Хонгорын өгсөн мэдээллээр бол машиныхаа банкыг дүүргээд 28 км зам туулаад явж байтал мотор нь доголдож, эвдэрсэн гэнэ. Түүний хэлснээр машины эвдрэл нь хуурамч шатахуунтай холбоотой бөгөөд өнгөрсөн сарын 22-ны 20:17 цагт Энхтайвны гүүрний ойролцоох "Петровис” компанийн шатахуун түгээх станцаас АИ-98 бензин авч банкаа дүүргээд 28 км явж байтал шатахуун дуусах дохио асч, машинд гэмтэл доголдол үүсжээ. Энэ асуудлыг шалгуулж, учрыг тодруулахаар, маргааш нь буюу хоёрдугаар сарын 23-ндаа "Петровис” компанийн удирдлагад хандсан байна. Гэтэл тус компаниас өөрийн лабораторидаа шатахууныхаа чанарыг шинжилдэг "Таны машин муу байсан учраас асуудал үүсжээ. Манай шатахуунд асуудал байхгүй” гэсэн утгатай тайлбарыг хэлжээ. Хуурамч шатахуунаас хохирол үүссэн асуудлыг шалгаж, шийдвэрлэх газар байдаггүй. Шалгалтын ажиллагаа дорвитой явдаггүй талаар хуурамч шатахуун хэрэглээд хохирсон иргэн Н.Хонгор ийнхүү ярилаа. Хуурамч шатахуун жолооч нарын эрүүл мэндэд хохирол учруулж, галын аюул үүсгэх нэг нөхцөл болж байгааг Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн холбооны зохицуулагч Н.Баатар нэмж хэллээ. Жишээ дурдахад, энэ сарын 2-ны өдөр үүрийн 05:00 цагт "Петролиум продакшн” компанийн үйлдвэрт ноцтой дэлбэрэлт болсон. Хуурамч шатахууныг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх явцад дэлбэрэх аюул илүүтэй байдгийг энэ жишээ харуулна гэлээ.

"Холбогдох яамдын сайд нар хуурамч шатахууны талаар байр сууриа илэрхийлэхгүй байна”

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг онцгой албан татвараас чөлөөлсөн 2012 оноос хойш улсад нийт 200 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ нь хуурамч шатахуун үйлдвэрлэгч улс төрийн бүлэглэлийн улсад учруулсан хохирол. Хэрвээ хуурамч шатахуун импортлоогүй бол жолооч нар, төрийн болон хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд 10 жилийн хугацаанд нэг их наяд төгрөгөөр хохирохгүй байсан. Иргэдийн оролцоотой хийсэн шалгалтын дүн алга болж байгаа нэг жишээг хэлье. 2020 оны дөрөвдүгээр сард ШӨХТГ-аас шатахуун импортлогч 100 гаруй шатахуун түгээх станц, 30 гаруй агуулахад шалгалт хийсэн. Шалгалтаар 200 орчим зөрчил илэрсэн ч шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрөөгүй. "Шатахуун оруулж ирж байгаа вагоноос дээж ав гэсэн” юм билээ. Ингээд 2020 оны долоодугаар сард вагоноос дээж авч шинжилсэн ч өнөөдрийг хүртэл шалгалтын дүн, ажлын хэсгийн дүгнэлт гараагүй. Энд ямар том бүлэглэл, тэмцэл явж байгааг харж болно” гэдгийг онцоллоо. Монголд нефтийн нэмэлт бүтээгдэхүүн керосин их хэмжээгээр орж ирж байгааг Гаалийн ерөнхий газрын тоон мэдээлэлд гаргасан байдаг. Монгол Улсын керосины жилийн хэрэглээ 3000 тонн гэнэ. Үүнийг хоёр үйлдвэрт зэс хайлуулах зорилгоор ашиглаж байгаа. Гэтэл 2012-2021 онд нийт 1.5 сая тонн керосин орж иржээ. Керосиноос бензол хэмээх бодис бензинээс 10 дахин илүү ялгардаг нь хүнд толгой эргэх гэх мэт хордлогын шинжээр илэрдэг аюултай аж. Тэгэхээр хуурамч шатахууныг нефтийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр импортолж, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлсэн асуудлыг олон нийтийн оролцоотойгоор шалгаж, шалгалтын үр дүнг гаргах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй юм.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс гэхэд Онцгой албан татварын хуулийг хоёр удаа боловсруулж, шатахуун импортлогчдоос онцгой албан татвар авах зохицуулалтыг удаа дараа санал болгосон ч ажил хэрэг болоогүй. Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар "Хуурамч шатахууны эсрэг байр сууриа яагаад илэрхийлэхгүй байгаа вэ” гэдгийг шатахуун хэрэглэгчдийн холбоо, хохирсон иргэдийн төлөөлөл гайхаж байгаа аж. Тэд хуурамч шатахуун үүсэх бас нэг нөхцөл нь дэлхийн зах зээлийн үнээс хамаарч Монгол Улсад орж ирэх шатахууны үнэ хэлбэлзэж тогтдог жишгээс үүдэлтэйг ч дурдаад амжив. Хуурамч шатахууны гол нийлүүлэгч "Тарафигура” гэж гаднын компани Африкийн буурай хөгжилтэй улсуудад хуурамч шатахуун нийлүүлэх замаар мөнгө олдог тогтолцоогоо Монгол Улсад ч мөн нэвтрүүлжээ. Иймд, шатахуун импортлогчид олон улсын стандартад нийцсэн чанартай шатахууныг нийлүүлж, уг нийлүүлэлт болон шатахууны чанарт бодлогоор хяналт тавих шаардлагатайг хэрэглэгчид, шатахуун хэрэглэгчдийн холбооныхон анхаарууллаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Хуурамч шатахуун үйлдвэрлэгчид 200 тэрбумын татвараас зугтсан уу!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани