- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алтыг нь аваад авдрыг нь хаясан алтны уурхайнханд хариуцлага тооцъё
Хаа сайгүй ухсан нүх...Өндөр сүрлэг уулын өвөр бэлийг сэтэлж үүсгэсэн шуудуунууд... Хаврын хахир салхи шуурахтай зэрэгцээд тэр орчмын тоос шороо ч гэж жигтэйхэн. Уг нь урьд энэ газар малчдын отрын бэлчээр, баян хангайн үзэсгэлэн төгөлдөр нутаг байлаа. Төрийн тахилгат Суварга хайрхан уулаас эх аван урсаж, таван аймгийн 130 гаруй сум багийн хүн малыг ундаалсаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голын эх ундарга орших алдарт Орхоны хөндий өдгөө улаан шороондоо дарагдсан байдалтай байна. Орхон голыг тэжээдэг амин судлууд болох Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн голын урсац тасарч, ойр орчмын хүн мал ундаалах усгүй болж, амны усаа зөөвөрлөж уудаг болсноо учирлаж байна. Даанч харамсах байдалд хүрсэн эл газар нутаг бол Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Шийрт, Тээл, Өлтийн ам юм. Үржил шимт энэ л сайхан хангай нутаг алт хэмээх баялаг агуулж байсныхаа төлөө өдгөө өрөвдөм байдалтай болжээ. "Малын мөрнөөс өөр мөр гарч үзээгүй онгон байгалийг минь алтанд шунагчид ингэтэл сүйтгэж орхисон нь дэндүү харамсалтай” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн нутгийн хөгшин ярих...
Ашигт малтмалын 13 лицензийг цуцалсан ч...
Өнгөрсөн хугацаанд Орхоны хөндийд ашигт малтмалын 13 лиценз олгогджээ. Дээрх лицензүүдийг "Монгол газар” ХК эзэмшиж,”Батдөлгөөнмөрөн” ХК, "Эм Жи Эйч” ХК, "Алтан Дорнод Монгол” ХК, "Голдон Хаммер” ХХК, "Алтай гоулд” ХХК, "Эрдэнэсийн хотхон” ХК, "Сэншивэемонголиа” ХХК зэрэг компаниуд алт олборлож байжээ. Тэд үржил шимт хангай нутгийн баялгийг хэрхэн цөлмөж, хүн ардыг нь гишгэх газаргүй, малыг нь идэх өвсгүй болгож болдгын эмгэнэлт түүхийг зохиогчид юм. Засгийн газраас 2019 оны наймдугаар сард Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон байдаг. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон байдаг ч өнөөдөр нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийсэн гэхэд тун хэцүү байдалтай байна. Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг.
Албан мэдээлэлд дурьдсанаар Засгийн газрын шийдвэр гарснаас хойш 110 га талбайг нөхөн сэргээсэн гэдэг ч бодит байдал дээр тун чамлалттай байна.
Б.Дэмбэрэлсүрэн: Уурхайнхан дахиад олборлолт хийвэл бид тэмцэнэ
Одоогийн байдлаар алтны уурхайн үйл ажиллагааг зогсоосон ч өнгөрсөн хугацаанд тарьсан балаг өнөө хэр нь орон нутгийн иргэдийн аж амьдрал, байгаль экологийн асуудалд хүндээр туссаар байгаа аж. Энэ талаар Шийртийн аманд олон жил нутагласан, нутгийн уугуул иргэн Н.Дэмбэрэлсүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо.
-Алтны уурхайн олборлолтоос болж орон нутгийн иргэдэд ихээхэн хүндрэл учруулсан байдаг Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Уурхайг одоогоор зогсоосон байгаа ч хор уршиг нь өнөөг хэр нь байсаар л байна. Манайх уг нь Шийртийн аманд нутагладаг байлаа. Гэвч алтны уурхайн олборлолтоос болж, тэнд амьдрахад хэцүү болсон. Одоо хойшоо даваад Ширдгийн голын эх рүү оторлож байна. Уг нь Шийртийн ам маань уурхайн хөлд нэрвэгдэхээс өмнө өвс ус сайтай, отрын бэлчээр нутаг байлаа шүү дээ.
-Уурхайтай ойр байхад хэцүү л байдаг байх?
-Хэцүү шүү дээ. Тоос шороо дарна. Мал бэлчих бэлчээр байхгүй. Цэвэр ундны усгүй гээд түмэн бэрхшээл тулгарна. Алт угаадаг хиймэл нууруудад хүн мал хүртэл эрсдэж байлаа.
-Нөхөн сэргээлт хийгдсэн гэсэн мэдээлэл гарсан байдаг. Нутгийн иргэдийн сэтгэлд хүрсэн үү?
-Нөхөн сэргээлт хийж байгаа л гэдэг. Бодит байдал дээр хийсэн зүйл байхгүй шүү дээ. Орхоны хөндийн амаар дүүрсэн уурхайнхны сүйтгэсэн газар тэр хэвээрээ л байна. Урьдын адил байгалийн онгон дагшин хэвээр болгоно гэдэг мэдээж хэцүү. Хэдэн ухсан нүхийг шороогоор дүүргэснээ нөхөн сэргээлт гэвэл хэцүү л байх.
-Өнгөрсөн хугацаанд энд нийтдээ хэчнээн компани олборлолт хийж байсан бэ?
-Ойролцоогоор 40-50 компани байсан байх. Ам, аманд дүүрчихсэн байсан. Манайх хуучин "Алтай гоулд” гээд компанийн олборлолт хийж байсан Шийртийн аманд нутагладаг байхад малын нүд их сохордог байлаа. Бодвол тоос шороо, алт угаадаг байсан хорт бодисоос нь шалтгаалдаг байсан байх.
-Алтны уурхайнхан дахиад олборлолт хийхээр цэхэж байгаа сураг байна. Та бүхэнд энэ талаар ирсэн мэдээлэл байна уу?
-Одоогоор Аймгийн мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуул зэрэг газраас алтны шороон ордны хажууд харуул хамгаалалт гаргасан байгаа юм билээ. Мэдээж дахиад уурхай эхэлбэл, нутгийн иргэд бид эсэргүүцнэ.
Г.Мөнхнаран: Алт угаадаг нууранд том хайнагийн шараа алдаж байлаа
Орхон багийн иргэн Г.Мөнхнарангаас дараах асуултад тодруулга авлаа.
-Танай багийн нутагт олон жил алтны уурхай олборлолт явуулсан байдаг. Ойр орчимд нь амьдардаг малчин хүний хувьд та юу хэлэх вэ?
-Манайх одоо Жимгэрийн голд нутаглаж байна. Уг нь уурхайн олборлолт явуулдаг тэр газарт амьдардаг байлаа. Даанч уурхайн хөлд хүнтэй малтайгаа нэрвэгдэх болсон. Алт угаадаг нууранд нь манайх хайнагийн том шараа хүртэл унагааж байлаа. Малын бэлчээр болон өөрсдийн эрүүл мэндээ бодоод зайдуухан нүүсэн дээ.
-Уул уурхайн хор хөнөөл их шүү?
-Тэгэлгүй яахав, хор хөнөөлийн хувьд асар их. Тэр алт угаадаг нуур бол асар их хөр хөнөөлийн уурхай юм шүү дээ. Үер ус боллоо гэхэд халиад л ойр орчмоо сүйд хийнэ. Орхон голын эх ундарга болсон Орхоны хөндий маань хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй ингэж их сүйтгэгдсэн нь үнэхээр харамсалтай. Цаашлаад ойр орчмын малчин өрхийн малын хоргодол үнэхээр ихэссэн.
З.Отгонбаяр: Хоёр ч компани шүүхдээд лицензээ сэргээж байгаа сурагтай
Орхон багийн Засаг дарга З.Отгонбаяраас дараах асуултад тодруулга авлаа.
-Танай багийн Орхоны хөндий орчим одоогоор хэчнээн айл хаваржиж байгаа вэ?
-Энэ жил ойролцоогоор 60 орчим өрх хаваржиж байна. Ойр орчимд уурхайн олборлолт явуулснаас болж, малын бэлчээр их багассан.
-Нөхөн сэргээлт хэр хийгдсэн байдаг вэ?
-Нөхөн сэргээлтийн хувьд үнэхээр чамлалттай санагддаг. Хэдийгээр одоо уурхайн үйл ажиллагааг зогсоосон байгаа ч сүйтгэж балласан газар нь хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр устсан нь харамсалтай.
-Бүх лицензийг цуцалж, уурхайн үйл ажиллагааг арай л эрт зогсоосон бол...
-Тиймээ. Гэхдээ алтныхны шунал арай л дэндүү санагддаг. Сураг сонсох нь ээ, "Эрдэнэсийн хотхон”, " Эм Жи Эйч” компаниуд тусгай зөвшөөрлөө сэргээхээр шүүхдээд ялсан гэсэн. Тэд дахиад л энэ нутгийг орвонгоор нь эргүүлэхээр зүтгэж байгаа нь тодорхой.
Орхон голын ай савд хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр аюулын ангал "ухсан” алтны компаниудын шунал ханаагүй бололтой. Тэдний тарьсан балаг байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулж, нутгийн иргэдийн аж амьдралд хэдэн үеэр нь хор хөнөөл үүсгэсээр байна. Ийм байхад нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй, бодитойгоор хийж хэрэгжүүлэхгүй бол сүйрсэн байгаль, сөнөсөн гол усаар Монгол орон минь дүүрэх нь ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||