Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Жаргалан: Ашигт малтмалын эрэл хайгуул байхгүй бол уул уурхайн салбар байх боломжгүй

С.Жаргалан: Ашигт малтмалын эрэл хайгуул байхгүй бол уул уурхайн салбар байх боломжгүйШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Ашигт малтмалын салбарын тэргүүлэх профессор, доктор С.ЖАРГАЛАНТАЙ ярилцлаа.
 
-Танай салбарын судалгааны болоод сургалтын гол онцлог юу вэ?
-Манай Геологи, газрын тосны сургууль дотор ашигт малтмалын эрэл хайгуул, геологийн зураглал, газрын тос-ерөмдлөг, гидрогеологи гэсэн үндсэн дөрвөн салбар багтдаг. Ашигт малтмалын эрэл хайгуулын салбар маань анх 1973 онд манай Зөвлөх профессор Г. Ухнаа багшийн эхлүүлсэн ажлын үр дүн шүү дээ. Тухайн үед Ухнаа багш маань Эрхүү хотод сургууль төгсч ирээд одоогийн ШУТИС-д багшаар орсон гэдэг. Улмаар Ашигт малтмалын эрэл хайгуул хэмээх салбарыг үусгэн байгуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөг хүртэл 40 гаруй жил заримдаа геологитой нэгдэж нэг салбар болоод, заримдаа бие даагаад тусдаа салбар болоод л явж байна.
 
-Энэ чиглэлээр бэлтгэсэн боловсон хүчний тоо одоогоор хэдэд хүрээд байна вэ? Ер нь цаашдаа нэмэгдүүлэх шаардлага бий юу?
 -2000 оны үеэс Ашигт малтмалын эрэл хайгуулын профессорын баг нэртэйгээр бие дааж, Монгол Улсын эрдэс баялагийн салбарт ашигт малтмал эрж хайдаг хайгуулч инженер мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж байна. Энэ хугацаанд нийт 600 гаруй эрэл хайгуулч инженер төрөн гарчээ. Яг өнөөдрийн байдлаар манай сургуулийн Ашигт малтмалын эрэл хайгуулын салбарт 350 орчим оюутан (бакалавр, магистр, доктор нийлээд) суралцаж байна.
Сүүлийн жилүүдэд ёрвн-хийдөө ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр магистрантур, докторантурт суралцах сонирхолтой залуус ихэсч байгаа. Бүр огцом нэмэгдэж байна. Жилд 20 гаруй хүн магистрт элсч байна гээд бод доо. Энэ бол бакалаврын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын тоонд тун дөхсөн үзүүлэлт. Өнгөрөгч онд Геологи, газрын тосны сургуульд 8 хүн докторантурт элссэнээс 7 нь ашигт малтмалын мэргэжлээр элссэн байна.
 
-Ашигт малтмалын эрэл хайгуулын салбарын гол онцлог давуу тал нь юунд орших бол?
-Геологи нь маш том олон салбарыг агуулсан шинжлэх ухаан байгаа юм. Ашигт малтмал судлал, эрэл хайгуулын арга аргачлал нь тэр дотроо шинжлэх ухааны суурь мэдлэг, онолын мэдлэгүүдийг үйлдвэрлэлд шилжүүлж байдаг гол линк буюу залгагч хэсэг нь гэж би хувьдаа боддог. Ер нь еөртөө байгалийн шинжлэх ухааны бүх арга, аргачлалыг шингээсэн онцлогтой. Жишээлбэл, ашигт малтмал гэдэг еереө химийн элемент шүү дээ. Тэдгээр элементүүдийн хими, физик шинж чанар дээр тулгуурлаад эрэл хайгуулын аргачлал явагдаж байдаг. Үүнийг бид геохими, геофизик гэсэн судалгааны аргуудад нэрлэдэг. Дараа нь Газрын хэвлийд олдсон ашигт малтмалын хуримтлал бүхий сонирхол татахуйц биетд статистик тооцоо хийж эдийн засгийн үнэлгээггаргадаг. Энэ судалгааг бид геостатистик хэмээн нэрлэдэг. Ийнхүү ашигт малтмал судлал нь байгалийн ухааны бүх онолын суурь мэдлэгүүдийг хамарсан, практик руу илүү чиглэсэн шууд үйлдвэр-лэлд холбогддог салбар юм. Тэр чиглэлээр манай Ашигт малтмалын салбарт байгаа багш нарыг дотор нь судалгааны арга, аргач-лалаар нь ашигт малтмалын гарал, үүсэл, тархалт байршлын зүй тогтлыг судалдаг нэг баг, ашигт малтмалыг эрж хайх арга, аргачлалыг судалдаг өөр нэг баг, мөн нэгэнт тогтоогдсон ашигт малтмалын биетд эдийн засгийн үнэлгээ өгч, үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах боломжийг судалдаг баг гэсэн үндсэн 3 чиглэлийг би дотроо барьж, энэ багийг авч явж байна даа.
Манай баг 12 хүнтэй, Г.Ухнаа багш Зөвлөх профессороор ажилладаг. Өмнө нь манай багийн ахлагчаар ажиллаж байсан юм. Тэтгэвэрт гараад Зөвлөх профессор болсон. Би 2011 оноос энэ ажлыг авсан. Гурван доктор болон 6 залуу багш нартай ажиллаж байна. Манай багийн хувьд үйлдвэр дээр ажиллаж байгаа геологич нартай маш холбоотой ажилладаг. Зуны амралтын хугацаанд гэрээт ажил хийж, тодорхой компаниудын хээрийн судалгаанд оролцож, үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгдөг. Түүнээс гадна 2007 онд Засгийн газрын захиалгаар "Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн ангилал"   төслийг Г. Ухнаа багш тэргүүлж гүйцэтгэсэн. Сүүлийн үед алт, зэсийн порфир, газрын ховор элементийн судалгааг нэлээд өргөн хэмжээгээр хийж байна. Тодруулбал, 2013 онд улсын захиалгат "Монгол орны газрын ховор элементийн металлогений судалгаа"-ны төслийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.
 
-Энэ жил ямар томоохон төсөл дээр ажиллаж байна вэ?
-Энэ жил "Өмнөд Монголын зэсийн порфирийн ордын металлогени, хэтийн төлвийн судалгаа" хэмээх төслийг шинээр санаачилж Боловсрол, шинжлэх ухааны яам дээр хэлэлцүүлсэн. Ажил удахгүй эхлэх гэж байна. Ер нь залуучууд маань газрын ховор элемент, зэс, алтны чиглэлээр нэлээд өргөн хүрээтэй ажиллаж байгаа юм.
 
-Ашигт малтмалын эрэл хайгуулын салбар геологиос юугаараа ялгарах вэ?
-Геологийн судлагаа бол эх дэлхий, болон гараг ертөнцийн үүсэн бүрэлдсэн үйл явц, зүй тогтолыг судалдаг нэг талаас танин мэдзхүйн нөгөө талаас байгалийн шинжлэх ухааны суурь судалгаа хийдэг салбар юм. Нэгэнт геологийн тодорхой тогтоцод хуримтлагдаж бий болсон хүн төрөлхтний хэрэгцээ болоод байгаа тэрхүү ашигт малтмал ямар үйл ажиллагааны нөлөөгөөр, аль хэсэгт яагаад үүсч байршиж байгааг ашигт малтмал судлаачид судалдаг. Нэгэнт судалсан ашигт малтмалаа үйлдвэрлэлд хүргэхийн тулд хэрхэн эрж хайвал газрын хэвлийд байгаа ашигт малтмалаар баяжсан хүдрийн биетийг бага зардлаар үнэн бодитой, зөв тогтоох вэ гэдгийг хайгуулчид судална. Газар дор байгаа баялагийг хүн нүдээрээ харахгүй шүү дээ. Зарим ашигт малтмал маш гүнд, тухайлбал "Оюутолгой"-н бүлэг ордын Хойд Хюго Даммит болон Херуга ордуудад хүдрийн биет 2000 метр, түүнээс ч гүнд байрлаж байна. Түүнийг газрын гадаргуугаас төрөл бүрийн аргуудаар тандан судалж, дараа нь үйлдвэрлэлд хүргэж байгаа юм. Ер нь Ашигт малтмалын эрэл хайгуул байхгүй бол уул уурхай гэдэг салбар байхгүй болчих гээд байгаа юм. Гол зангилаа нь тэр.
 
-Танай салбар геологитой, бусад уул уурхайн салбаруудтай хэрхэн уялддаг вэ?
-Ашигт малтмалын судалгаа нь геологийн шинжлэх ухааны нэг салбар юм. Геологийн тогтоц ащигт малтмалын байрших, тархахад шууд хүчин зүйл болдог тул энэ 2-ыг салгаж үзэх аргагүй. Жишээ нь Оюу Толгой төрлийн порфирийн хүдэржилт нь шургалтын бүст /одоогийн Анд-Кордиллерийн нуруу/ үүссэн шохойлог шүлтлэг магмын үйл ажиллагаатай шууд холбоотой үүссэн байдаг. Ашигт малтмалын хайгуулч инженерүүдийн судалж илрүүлсэн тодорхой хэмжээний гүнд байгаа хүдрийн биетийг, эдийн засгийн хувьд хамгийн өндөр үр ашигтайгаар байгаль орчинд хор нөлөөгүйгээр яаж авч ашиглах вэ гэдэг асуудлын хүрээнд уул уурхайн салбартай холбогдож ажилладаг. Хайгуулчид аливаа орд бүхий талбайд эхлээд гадаргуугийн судалгаа хийж хэтийн төлөвтэй гэж үзсэн тохиолдолд геохими, геофизикийн аргуудыг хослуулан гүнд нь байх боломжийг тодруулж улмаар өрөмдсөнөөр хүдрийн биетийн судалгааг гүнд нь хийж гарсан үр дүнд нь геостатистик тооцоололоор газрын хэвлийд байгаа хүдрийн биетийн хэлбэр хэмжээг тогтоож өгдөг. Жишээлбэл:  газрын гадаргуугаас энэ орчинд 100-200 метрийн гүнд, уртаашаа 600 метр ч байдаг юм уу, 200-300 м өргөнтэй ийм биет байна. Түүнд зэс тэдэн хувь агуулагдаж байна. Нийтэд нь аваад үзвэл газрын гүнд байгаа биет маань төчнөөн сая тонн хүдэр дотор төчнөөн хэмжээний зэс ч юм уу, алт агуулагдаж байна гэдэг тооцоог бид гаргаж өгч байгаа юм. Түүн дээр үндэслээд уул уурхайн салбар тэр газрын дор байгаа биетийг эдийн засгийн үр ашигтайгаар яаж ухаж авах вэ, далд аргаар нүхэлж авах уу, эсвэл дээрээс нь том нүх гаргаж авбал дээр үү гэдэг бүх тооцоог хийгээд аль үр ашигтай хувилбарыг нь сонгоно гэсэн үг л дээ.
 
-Одоогоор уул уурхайн салбар харьцангуй "унтаа" байдалд байна. Ийм хүндхэн үед хайгуулч инженерүүдийн хэрэгцээ ямар байна вэ?
-Эрэл хайгуулын салбар манай улсад ашигт малтмалын салбар хөгжин мандаж байсан үе гэж хэлмээр юм уу 2003-2008 оны үед маш хэрэгцээтэй байлаа. Оюутнуудыг гуравдугаар ангиас нь үйлдвэрлэлийн дадлагад явуулдаг. Ажил бэлэн байлаа. Сүүлийн 2-3 жилд хэцүү байгаа нь үнэн. Үйлдвэрлэлийн туршлагатай геологичдод ч ажил олдохгүй шахам байна. Ашигт малтмалын хууль гараад, лицензийн асуудал цэгцрээд, урт нэртэй хууль цэгцэрвэл ажил хангалттай гарч ирнэ гэж найдах юм. Манай геологичдын хувьд сайхан жишээ олон. Тухайлбал, 2002 онд төгссөн Даваа-Очир гэдэг геологич залуу одоо "Сапфир гео" компаний захирал.  Энэ хүн одоо Монголын эдийн засгийн хямралтай үед компаниараа Малайзад хайгуулын том тесөл дээр ажиллаж байна шүү дээ. Манай төгсөгчид буюу бидний гаргасан бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч байгаагийн нэг жишээ бол энэ гэж бодож байна.
 
-Мэргэжлийн  хүний тань хувьд сонирхоод асуухад манай улсад байгалийн ямар баялаг илүү байдаг бол?
-Монгол орны ашигт малтмалын судалгааг 2002 онд багцалж гаргасан 1:1000000 масштабын зураг дээр Монгол оронд 85 төрлийн 4800 гаруй орд,
илрэлүүд тэмдэглэгдсэн байдаг. 2012 оны байдлаар 9000 болчихлоо гэж би сонссон. Ашигт малтмалынхаа төрлөөр геологийн тогтоцоосоо хамаараад
тархалт байршил нь өөр өөр чиг хандлагатай байдаг. Зэсийн порфир төрлийн хүдэржилт Оюу Толгой, Цагаан суварга зэрэгчэрдууд олдсон Өмнөд Монголд харьцангуй их байгаа.
 
-Яагаад заавал Өмнөд Монгол гэж томьёолдог юм бол?
-Геологийн тогтоцоор нь Монгол орны газар нутгийг Өмнөд ба Хойд гэсэн үндсэн геотектоникийн 2 нэгжд хувааж үздэг. Өмнөд Монголд Өмнөговь аймаг бүхэлдээ, Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын нутгийн урд хэсгүүд хамрагдах бөгөөд энэ хэсэгт зэсийн порфирийн хүдэржилт нилээд тогтоогдсон байдаг. Та бүхэн мэдэж байгаа, Чили улс зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд нэг номер гэдгийг. Чилийн зэс яагаад үүссэн бэ гэхээр Номхон далайн хавтан, Өмнөд болон Хойд Америкийн их газрын доогуур шургаж байгаа тэр шургалтын бүстэй холбоотойгоор зэсийн порфирийн хүдэржилт үүссэн гэж үздэг. Манай Өмнөд Монголын өмнөд хэсэгт Андын нуруу шиг тийм геологийн тогтоц өнөөгөөс 370-300 сая жилийн өмнө байсан гэдгийг бидэнд илэрхийлээд байгаа юм. Давтаад хэлэхэд зэсийн порфирийн төрлийн хүдэржилт өмнөд бүсээр элбэг. Харин Монгол Ал-тайн бүс нутагт арай өөр төрлийн бидний нэрлэдгээр цул сульфидийн төрлийн зэсийн хүдэржилтүүд нилээд тогтоогдсон байдаг. Алтны хувьд тархалт маш өргөн хүрээтэй байна. Бидний хамгийн сайн мэддэг сайн судлагдсан бүс нутаг бол Бороо, Гацуурт, Заамарын ордууд байдаг Хойд Хэнтийн бүс юм. Үүнээс гадна Баянхонгор, Хангай, Монгол Алтай, Дорнод алтны томоохон хүдэржилтүүд тогтоогдсон байдаг.
 
 
Д.Сайхнаа /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
С.Жаргалан: Ашигт малтмалын эрэл хайгуул байхгүй бол уул уурхайн салбар байх боломжгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани