Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Судлаач Ганаа: “Rio Tinto"-гийн мэдээг тойрсон тэнэг маргаан

Уг нь би энэ бичвэрийг бичнэ гэж бодоогүй юм. Гэтэл сүлжээнд жиргээгээр болсон нэг маргааны улмаас арга буюу бичиж байна. Учир нь ийм тэнэг явдал маш олон тохиолдож байгаа. Тэгээд ч би бичнэ гэж амласан юм…
Би Рио Тинто-гийн, ялангуяа ОТ-н талаар мэдээ, мэдээллийг байнга сахиж байдаг хүн. Энэ бол судлаачийн үүрэг юм. Тарвага сахиж байгаа анчин шиг л тэвчээртэй сахина шүү дээ…
Гэтэл саяхан Рио Тинто-гийн 2020 оны тайлан гарч, ашгаа хуваарилж байгаа мэдээ дэлхийн том том сайтуудад гарах нь тэр. Үүнийг анзаарахгүй бол судлаач гэж байсны хэрэг юун…
 
Тэр мэдээ дараах агуулгатай:
 
Рио Тинто 148 жилийн түүхэндээ байгаагүй хамгийн их ашгийг хуваарилав. Рио Тинтогийн шинэ захирал ирэх жилийг "туйлшралын жил” байх болно гэв. Ингээд Рио Тинто хувь нийлүүлэгч нартаа 9 млрд $-ыг бэлнээр, түүний дотор 6,5 млрд $ эцсийн ногдол ашиг (дивидент) хуваарилжээ.
Миний "дэлхийн бүх сайтууд” гэж нэрлэсэн маань санамсаргүй явдал биш л дээ.
 
Тухайлбал:
 
mining.com бүр тодорхой өгүүлжээ.
Цааш нь хэд л бол хэдэн сайтын хаяг дурдаж болох боловч энэ хэд хангалттай гэж бодож байна.  
Тэд цааш нь энэ мэдээгээ тодруулж: "2020 онд төмрийн хүдрийн зах зээлийн үнэ 85% өсөж, 9 жилийн дээд амжилтыг эвдсэн ба 1 тонн нь 175 $ болсон”- той холбон тайлбарлажээ.
 
Рио-гийн шинэ захирал Якоб Стаушолм: "Рио Тинто”-гийн суурь ашиг 2020 онд 20%-иар өсөж, 12, 4 млрд $ болсон” гэж мэдэгджээ.
 
Ийм "арвин баялаг” мэдээлэл авсан судлаач хүн Рио-гийн ашгийн тухай товч мэдээллийг жиргэж орхив. Гэтэл хэрэг биш болоод явчихав. Би "гэмт хэрэг” хийчихсэн болж таарлаа…
Гэтэл жиргээнд Сэржхорол Гантогтох гэсэн "баатарлаг” баагий гарч ирэв. Эхлээд нөгөөх улиг болсон сурвалжаа нэхэж байна. Надаас сурвалж нэхсэн 1000 баагийгаас 1 ш хүн түүнийгээ уншвал их юм гэдгийг би сайн мэднэ л дээ…
Нөгөө талаас дэлхийгээр нэг байгаа юмыг сурвалж гэж өгөх хэцүү. Тэр баагийнуудад нэг сурвалж өгвөл "үхсэн хойноо, ганцхан сурвалж л байна”, эсвэл "наадах чинь нэр хүндгүй сурвалж байна” гэж хуцна. Хэрэв олон сурвалж өгвөл: "ядаргаатай байна”, "энийгээ товчилж өг” гэж хуцна…
Сүүлдээ баагийнууд бүр даварч: "чи эхлээд сурвалжаа надад өгөөдөх, тэгвэл би чамтай хэрэлдэе” гэх болов.
Надтай хэрэлдэхийн тулд надаас сурвалж авах гэвэл ёстой хуц…Тийм баагийнууд "тархи угааж байна” гэж голдуу орилдог юм. Угаая ч гэсэн тархи байхгүй юмтай чинь би юугаа ярихав ?!  
Нөгөө баагий Сэржхорол Гантогтох надад Рио-гийн 2018 оны тайлангийн "өөдөс” гар утаснаасаа үзүүлж байх юм. Больдоо, би 2020 оны тайлан ярьж байхад мань баагий 2019 оны тайлан ярих нь утгагүй…
"Чи ахиад цааш нь ух” гэж хэлээд тавьчихлаа. Өөдөөс Рио-гийн 2020 оны тайлангийн нүүр хуудас үзүүлж байна. Би болон уншигчид "нүүр хуудас” үзэх гэж байгаа биш л дээ. Тэд тодорхой тоо хүлээж байгаа…
Ингээд жиргээний хэрүүл үргэлжлэв. Баагий салах шинж алга. Ямар ч тоо хэлэхгүй атлаа намайг "худал шаасан” гэх нь үнэн ядаргаатай. Сүүлдээ надаас "худлаа хэлсний учир уучлал гуй” гэж шаардав. Ингээд би арга буюу үүнийг бичиж байгаа юм. Нэг ёсны тайлбар юм даа…
Сүүлдээ би архиваа шалгаж үзэв. Миний архивт уул уурхай, Рио Тинто, ОТ-н талаар нийтлэл бичсэн, ярилцлага өгсөн хүмүүсийн нэрс бүрэн буй. Лав л Сэржхорол Гантогтох гэж хүний бараа сураг ч алга. Байхгүй нь мэдээж хэрэг…
 
Олон хүн надад "наад тэнэгээ орхичих” гэдэг юм. Үнэндээ бол монголын тэнэг лаларуудын нармай руу нь шууд шаахгүй бол тэд чинь толгой дээр бааж шээдэг юм. Мөн тэдний "хорлон сүйтгэх чадвар” дээд зэргээр хөгжсөн байдаг.
 
Намайг хэрэлдэх дуртай болоод ганц тэнэг лалартай хэрэлдээд байна гэж ойлгож болохгүй л дээ. Сүүлийн үед ийм лаларын баагийнууд нетээр пиг дүүрэв. Яагаад ? Сү туучийн хэрэг мандсанаас хойш бүр ч олшров…
Тэд байнга баримт нотолгоо, эх сурвалж нэхэж, илт тодорхой шүүхийн баримтыг баримтыг "нотлогдоогүй” гэж орилох ганцхан аргатай. Харин өөрсдөө болохоор ганц ч "нотлох баримт” үзүүлэхгүй. Учир нь тэд тэгж чадахгүй. Яагаад гэвэл тэдэнд ямар баримт байхгүй.  
Шүүхийн процесс явж байгаа учраас "нотлогдоогүй” нь харьцангуй үнэн. Гэвч нотлогдох нь гарцаагүй. Учир нь шүүх дээр цугларсан баримтууд бол нэн тодорхой эд мөрийн баримт, нотолгоон дээр үндэслэсэн юм.
Монгол Улс, монголын ард түмний баялагтай холбоотой, хүн бүхний сэтгэлийг зовоосон шүүх хурал олон улсад болж байхад нүдэн балай, чихэн дүлий суух эрх судлаач, шударга сэтгүүлчдэд байхгүй.
Ийм учраас хэнд ч хэрэггүй, бүр цаанаасаа новширсон шинжтэй, явган хэрүүл хийж цаг нөхцөөх хэрэггүй л дээ…             
 
Ингээд би "сурвалж нэхдэг” баагийнуудад дараах зүйлийг сануулж байна:
 
1.Би цаг ямагт найдвартай, нэр хүндтэй том сурвалжаас мэдээллээ авч нийгмийн сүлжээнд тавьдаг.
2.Хэрэв мэдээлэл жиргээний хэмжээнд багтвал би боломжийн хэрээр сурвалжаа тавина. Хэрэв багтахгүй бол би сурвалж өгөхгүй, тэгэх ч албагүй.
3.Миний жиргэсэн мэдээллийг шалгахыг хүсвэл өгсөн мэдээллийг дуртай хэлээрээ орчуулж, хайлт хийгээд өөрсдөө шалгаж сур. Та нар чинь бүгдээрээ шахам англи хэлтэй гэж онгирдог биз дээ…
4.Ганцхан удаа хайлт хийхэд бэв бэлэн гараад ирдэг мэдээлэл гэж хорвоод байхгүй. Нүүр хуудас үзүүлчихээд мэдээлэл гэж солиорохоо боль.    
5.Надад ямар нэг тоо, мэдээ "зохиох”, "нэмэх хасах”, "засах” ямар ч шаардлага байхгүй.
6.Өөрсдөө хэрэгтэй мэдээллээ бие дааж олоод түүнээсээ олон түмэнтэйгээ хуваалцаж сур…
7.Та нар мэдээлэл өгч чадахгүй бол би өгөх л болно. Харин миний ажилд бүү саад бол…
 "Цээжнийхээ бан”-гаар олон юм хуцахаа боль…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
2021 оны 02 дугаар сарын 20
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Судлаач Ганаа: “Rio Tinto"-гийн мэдээг тойрсон тэнэг маргаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани