- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зөөвч овооны орд дэлхийн анхаарлыг татаж байна
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид болон тэнд ураны
хайгуулын ажил эрхэлж байгаа "Арева Монгол” компанийн хооронд маргаан
дэгдэж байсхийгээд л түр, тар хийлцсээр лавтай гурван жил болж байна.
Хэргийн учир нь хүссэн, хүсээгүй 20-30 жилийн дараа дэлхий нийтийн
эрчим хүчний гол эх үүсвэр болох нь тодорхой болоод байгаа уран хэмээх
агуу хүчит эрдэс бодисыг ашиглаж санхүүгийн асар их баялагтай болохыг
зорьж буй Франц эзэд, нөгөө талаас учир нь үл олдох эрсдэлээр
амьжиргааныхаа гол эх үүсвэр болсон хэдэн малаа алдсаар байгаа малчид
хоёрын шөргөөцөлдөөнд байгаа юм.
Хэдийгээр гарч болох аюул, эрсдэлийг одоогоор хэнбугай ч тооцоолж,
урьдчилан хэлэх боломжгүй ч хамгийн бодитой үнэн нь Монгол Улс таван
жилийн дараагаас Дорнийн говиосоо уран хэмээх энэ ихээхэн үнэтэй ч
түүнээсээ хэд дахин аюултай эрдэс бодисыг олборлож эхлэх нь тодорхой
болжээ.
Монголд 17 жил ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа Францын
"Арева Монгол” ХХК-ийн захирал Тьерри Плэзант саявтархан "Бид дахин
таван жил ураны эрэл, хайгуулын ажил гүйцэтгэж одоогоор олж тогтоосон
нөөц дээрээ үйлдвэрлэл явуулах хэмжээний шинэ нөөц илрүүлсний дараа
буюу 2019 оноос газар дор уусган олборлох аргаар Дорноговь аймгийн
Улаанбадрах сумын Зөөвчийн овоо, Дулаануул, Тал хонгорын шар дов зэрэг
газраас уран олборлох боломж бүрдэнэ гэж найдаж байгаа” гэснийг Монгол
Улсын Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас эхлээд томоохон эрх
мэдэлтнүүд бүгд хүлээн зөвшөөрч байгаа юм.
1997 оноос Монголд төвхнөсөн "Арева Монгол” компани манайд хайгуулын
28 тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Дорноговийн Сайншандын хотгорт
3568 ам км газрыг хамарсан 12, Сүхбаатар аймгийн Дарьгангад 7448 ам км
газар бүхий 16 лиценз эзэмшиж буй. Монгол Улсад өрнөж буй урантай
холбоотой ажлыг бүр нарийвчлан задалбал "Арева Монгол”-ын эзэмшдэг
"Кожеговь” компани хайгуулын ажлыг хийж байгаа бол ураныг олборлох,
ашиглах асуудлыг "Арева Майнс” компани хариуцаж байгаа.
Тэдний хувьд Канад, Нигер, Казахстан улсын дөрвөн уурхайгаас уран
олборлож, шар нунтаг үйлдвэрлэж, Аргентин, Австрали болон манай улсад
хайгуул хийж байгаа гэсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 160 сая
ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн "Арева Монгол” ХХК-д өнөөдрийн
байдлаар 130 хүн улирлын чанартай өрөмдлөг хайгуулын ажилд ажиллаж
байгаагийн 90 хувь нь монголчууд байгаагаас 55 нь тухайн орон нутгийн
иргэд байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ураны батлагдсан нөөц нь 12 ордод
126.000 тонн байгаа үзүүлэлтээрээ дэлхийд 13 дугаар байрт жагсаж
байгаа. Тэгвэл өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 63.000 тонн уран олборлож
цөмийн эрчим хүч болон бусад зорилгоор ашигласан байдаг.
2014 оны 3 дугаар сарын байдлаар дэлхийн 30 гаруй оронд 440 орчим
атомын цахилгаан станц ажиллаж байгаа бол ойрын таван жилд шинээр 90-300
атомын цахилгаан станц баригдах бэлтгэл ажлаа хийж байгаа юм байна.
Дэлхийн нийт ураны хэрэглээ 2025 онд 100.000 тоннд хүрэх бол Монгол
Улсын ураны таамаг нөөц 1.5 сая тонн байгаа үзүүлэлтээрээ дэлхийд
Казакстаны дараа аман хүзүүдэж байгаа аж.
Монгол Улсын Цөмийн энергийн комисс анх 1986 онд Олон улсын конвенцид
нэгдэн орсноос хойш зургаан томоохон конвенцид өнөөдрийн байдлаар
нэгдээд байгаа юм.
Хамгийн сүүлд 2013 онд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөлөөр батлуулсан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч Овооны
ордын тогтоогдсон нөөц нь 54000 тонн байгаа нь сүүлийн 10 жилд дэлхий
дээр олж тогтоосон эдийн засгийн хамгийн их ач холбогдолтой ордын нэг
болоод байгаа аж.
2012 оны байдлаар дэлхий дээрх ураны хамгийн том олборлогч таван улсыг
Казакстан улс тэргүүлж 19450 тонн уран олборлосон бол, Канад 9053,
Австрали 7334, Нигер 4659 тонн, Намиб 4289 тонныг тус тус олборлож
байжээ.
Тэгвэл 2025 онд 100.000 тонн уран хэрэглэх дэлхий дахиныг 10 жил бүрэн
хангах ураны таамаг нөөцтэй Монгол Улс энэ их баялгаа эдийн засгийн
эргэлтэд аль болох хурдан оруулбал Азид бас нэгэн эдийн засгийн
гайхамшгийг бүтээх болно гэдэгтэй Монгол Улсын Засгийн газар, цаашлаад
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр болон албаны хүмүүс санал
нэгтэй байгаа.
Тэгээд ч монголын говийн хөрсөнд булаастай байгаа тэр их баялгийг
дэлхийн хамгийн тэргүүний технологи болох газрын гүнд уусган олборлох
аргаар олборловол цацраг идэвхт бодисын улс нийгэм, тухайн орон
нутагт учруулах аюул тун өчүүхэн байх магадлалтай гэж "Арева Монгол”
ХХК-ны захирал Тьерри Плэзант батлаад байгаа.
Ийнхүү Монгол Улс таван жилийн дараагаас уран олборлож эхлэх нь тодорхой болжээ.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||