- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Оюу толгой" компанид хандан ил тод байх шаардлага бүхий нээлттэй уриалга гаргав
Монгол Улсын нэгдэн орж, хамтран хэрэгжүүлж буй Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын олон улсын иргэний нийгмийн түнш болох "Төлсөн Авснаа Нийтэл” буюу ТАН эвслээс "Оюу толгой" компанийн хувь эзэмшигчдэд хандан Ил тод байх шаардлага бүхий нээлттэй уриалга гаргажээ.
Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ХУВЬ ЭЗЭМШИГЧ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ТУРКУОЙЗ ХИЛЛ РЕСУРС КОМПАНИ, ШУУД БУС ХУВЬ ЭЗЭМШИГЧ БӨГӨӨД ТӨСЛИЙН МЕНЕЖЕР РИО ТИНТО КОМПАНИ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА ТАНАА
2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын стратегийн томоохон орд газрын бүтээн байгуулалт, ашиглалтыг хариуцан гүйцэтгэж байгаа төрийн өмчийн оролцоотой "Оюу Толгой" ХХК-ийн үйл ажиллагаа амжилттай үргэлжлэх нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, ард иргэдийн аж амьдрал амьжиргаанд нэн чухал ач холбогдолтой гэж иргэний нийгмийн байгууллагууд БИД хэзээд үзэж ирсэн билээ.
Үнэхээр харамсалтай нь, сүүлийн сар өдрүүдэд Оюу Толгойг тойрсон эергээс илүүтэй сөрөг баримт мэдээлэл тасрахгүй гарч, үүнийг дагасан ард иргэдийн санал шүүмжлэл, нийгэм дэх үл ойлголцол, улмаар улс төрийн зөрчилдөөн болж өргөжөн үргэлжилсээр байна. Түүнчлэн, Оюу Толгойн төслийн талаар улстөрчид үе үе янз бүрийн байр суурь илэрхийлдэг нь олон нийтийг төөрөгдүүлж байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрөгч долоон хоногт Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үеэр хийсэн төрийн эргэлтийн тухай маш ноцтой мэдэгдэл, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолын баримтлах эрхэм үүрэгтэй УИХ-ын нэгэн гишүүн нь мөн уг асуудлаар эдүгээ долоо хоногт өлсгөлөн зарлаад буй явдалд БИД сэтгэл санаа гүнээ зовниж байна.
Мөн түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар дөнгөж саяхан хүлээн авсан гэх аман мэдээллийн дагуу Оюу Толгой төслийн 2029 он хүртэлх Санхүүгийн загварчлалд одоо ид явагдаж буй далд гүний уурхайн бүтээн байгуулалт нь 2023 оны 1 дүгээр сараас эхэлж ашиглалтад орсноор бүтээн байгуулалтын орлого нэмэгдэн, улмаар 2029 он хүртэл уг төсөл нь нийт 29 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр байгаа боловч үүний 10 тэрбум ам.долларыг компанийн үйл ажиллагаанд зарцуулж, харин үлдсэн 19 тэрбум ам.доллараас 12 тэрбум ам.долларыг нь төрөл бүрийн элэгдэл хорогдолд тооцсноор 6.3 тэрбум ам.доллар үлдэх боловч өмнөх зээлийн эргэн төлөлт, мөн оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зорилгоор 3 тэрбум ам.доллар дахин зээлж, цаашид эргэн төлөх санхүүгийн сөрөг төлөв байдалтай байгаа нь Монгол Улс, мөн уг Төслийн үр өгөөжийг хүртэх ёстой нийт ард иргэдэд туйлын ашиггүй, нэн хор хохиролтой харагдаж байна.
Энэхүү баримт мэдээллийг үнэн бодитойгоор нэн даруй олон нийтэд ил, нээлттэй болгохыг БИД шаардаж байна.
Урьд нь Монгол Улсад олборлох салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад Оюу Толгой ХХК нь түүчээлэн оролцож ирснийг бид тусгайлан тэмдэглэж байна. Тухайлбал, энэхүү стратегийн томоохон ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, тус компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ, тойм мэдээлэл, орон нутгийн сонин, жилийн тайлан зэрэг уг Төслийн талаар мэдээлэл өгөх олон чухал баримт бичиг олон нийтэд ил болсон нь уул уурхай буюу эрдэс баялгийн салбартаа сайн жишиг өмнө нь тогтоосон гэж БИД үзэж байгаа билээ.
Харин өнөөгийн шинэ нөхцөл байдалд Оюу Толгойн төслийн талаар шил дараалан цувран гарч ирсэн олон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ цаашид ил тод, нээлттэй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд тодорхой заасны дагуу тухайн баялгийн эзэд болсон Монголын ард иргэдийн алдарч буй итгэлийг эргэн олж аван нэмэгдүүлж, улмаар уг Төслийн дунд болон урт хугацааны тогтвортой байдал, явцын болон эцсийн амжилтын үндэс болно гэдэгтэй Та бүгд санал нийлэх байх гэж БИД итгэж байна.
Юуны өмнө, Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдох нийтэд чухал мэдээ тайлан, санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэл, мөн түүний хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилттэй холбоотой тодорхой мэдээллийг олон нийтэд нэн даруй ил болгохыг БИД уриалан шаардахын сацуу уг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хийгээд Гүйцэтгэх Удирдлагын багийн хурлаар хэлэлцсэн асуудлын тэмдэглэл, гарсан шийдвэр зэргийг ил тод, нээлттэй болгож, олон нийтэд тогтмол мэдээлж байх шаардлагтай юм.
Зарим холбогдох мэдээллийг Оюу Толгой ХХК нь Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн дагуу олон нийтэд хүргэх үүрэгтэй гэж үзэж байна. Тодруулбал, энэхүү хуулийн
3.1.3-т "хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани” хуулийн үйлчлэлд хамрахаар заасан бол "хяналтын багц” гэдэг нь компанийн энгийн хувьцааны 33 хувь буюу түүнээс дээш хэмжээний хувьцаа болохыг Монгол Улсын Компанийн тухай хуульд зааж өгсөн байдаг.
Тэгвэл Оюутолгой ХХК-ийн хувьцааны 34 хувь нь төрийн өмч билээ. Мөн хууль болон бусад тодорхой эрх зүйн зохицуулалтаар үүрэг хүлээгээгүй байж болох ч салбарын манлайлагч компанийн хувьд зарим мэдээллийг ил болгохыг БИД уриалж байна.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван Толгой зэрэг уул уурхайн төрийн өмчит томоохон компаниуд шилэн дансаараа ил тод, нээлттэй болгож буйтай адилтгах баримт мэдээллүүдийг үүнд хэлж байна.
Хамгийн түрүүнд нь дараах багц мэдээллийг ил тод, нээлттэй болгохыг БИД уриалан шаардаж, хүсэн хүлээж байгаа болно. Үүнд:
Компанийн улирал тутмын санхүүгийн үндсэн дөрвөн тайлан;
Таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлагын гүйлгээнүүд;
Ханган нийлүүлэгч болон бүтээгдэхүүнийг худалдан авагч компаниудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл;
Далд гүний уурхайн ханган нийлүүлэгчдийн зарим мэдээллийг ил болгосныг дэлгэрүүлж, тэдгээр компанийн эцсийн өмчлөгч буюу ашиг хүртэгч жинхэнэ эздийн талаар тодорхой мэдээлэл;
Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 34 хувь эзэмшилтэй уялдан үүссэн өр төлбөрийн задаргаа дүн;
Төслийн нийт санхүүжилтийн өр төлбөрийн задаргаа үлдэгдэл;
Хувь нийлүүлэгчийн зээл, хувьцааны санхүүжилтийн задаргаа үлдэгдэл.
Цаашилбал, Оюу Толгой төслийн хувьд компанийн төлөх нийт татвартай холбоотой чухал мэдээлэл болох хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт тооцогдох дүн, ирээдүйд шилжүүлэх алдагдлын тодорхой дүнг Монголын ард иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж байх шаардлагатай байна.
Эдгээр суурь баримт мэдээллийг ил тод, нээлттэй болгох нь салбарын хувьд жишиг болох учиртайг дахин цохож тэмдэглээд "Оюу Толгой" компанийн хувьцаа эзэмшигч болох Туркуойз Хилл Ресурс компани нь өөрт хамаатай эдгээр төрлийн багц мэдээ сэлтийг ард иргэд, олон нийтэд цаг тухай бүр тогтмол хүргэдэг явдлыг "Оюу Толгой" ХХК нь Монгол Улсад түчээлэн хэвшүүлж, цаашид иргэний нийгмийн өргөн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг тухайн жил бүр тогмол зохион байгуулж, аливаа ордыг ашиглах засаг төрийн тусгай зөвшөөрлөөс гадна ‘НИЙГМИЙН ЗӨВШӨӨРӨЛ’ (Social License) тухайн орон нутгийн иргэдээс заавал авч баталгаажуулдаг дэвшилтэт явдлыг хөгжүүлнэ гэдэгт итгэн найдаж буйг үүгээр БИД илэрхийлье.
Монгол Улсын нэгдэн орж, хамтран хэрэгжүүлж буй Олболох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын (ОҮИТБС, www.eiti.org; www.eitimongolia.mn) олон улсын иргэнийн нийгмийн түнш болох "Төлсөн Авснаа Нийтэл” (ТАН, www.publishwhatyoupay.org) иргэний нийгмийн эвсэл болон хариуцлагтай уул уурхай буюу эрдэс баялгийн засаглалын салбарын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг төлөөлж:
ТАН эвслийн үндэсний зохицуулагч Лхагважавын ТӨР-ОД
Транспарэнси Интернэшнл – Монгол ТББ
Ил тод байдал сан ТББ
Нээлттэй Нийгэм Форум ТББ
Хил хязгааргүй алхам ТББ
Захиргааны шинэ санаачилга ТББ
Хөвсгөл далайн эзэд ТББ
Ангир нүдэн мөндөөхэй ТББ
Ариун суварга хөдөлгөөн ТББ
Байгаль орчин үнэлгээ эрхлэгчдийн холбоо ТББ
Байгаль эхийн аврал сан ТББ
Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн ТББ
Бүс нутгийн байгаль хамгааллын Хангай хан сүлжээ ТББ
Засаглалд залуусын оролцоо ТББ
Зориг сан ТББ
Зөв тусгал ТББ
Инфорум төв ТББ
Их бага баян шарга ТББ
Миний монголын газар шороо ТББ
Монголын байгаль орчныг хамгаалах холбоо ТББ
Монголын байгаль эхийн аврал сан ТББ
Монголын тул хамгаалах нийгэмлэг ТББ
Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах хуульчдын холбоо ТББ
Онон улз голынхон хөдөлгөөн ТББ
Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг ТББ
Тул хамгаалах нийгэмлэг ТББ
Халх гол, Буйр нуур, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн ТББ
Хан-Хэнтий аав, Хатан-Онон ижийгээ хамгаалах холбоо ТББ
Хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ
Хонгор нутгийн дуудлага ТББ
Хүний эрх, хөгжил төв ТББ
Эрхүү хотын УАААДС төгсөгчдийн холбоо ТББ
Жич: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗУРГААДУГААР ЗҮЙЛ
1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ
Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. /Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./
3.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.
4.Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.
"Оюу толгой" компанид хандан ил тод байх шаардлага бүхий нээлттэй уриалга гаргав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани