Ван Инжянь тус өдөр зохиогдсон Бээжин хотын "Арван гуравдугаар таван жилийн дүгнэлт ба арван дөрөвдүгээр таван жилийн зорилт" гэсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулснаар: сүүлийн 5 жилийн хугацаанд Бээжин хот дулааны эрчим хүчний дөрвөн том төв байгуулж, нүүрс шатаадаг 2 сая 725 мянган кв/цаг бүхий цахилгаан үүсгүүрийн цогцолборыг татан буулгаж, хийн түлштэй 7 сая 242 мянган кв/цаг бүхий шинэ цогцолборыг нэмж байгуулан, тухайн нутгийн эрчим хүчний үйлдвэрлэлийг байгальд ээлтэй болгохыг биелүүлэн, тус хотын асар барилга цөөн газарт үндсэндээ нүүрс хэрэглэхгүй болсон гэв.
Статистик бүртгэлээс үзэхэд Бээжин хотын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний нийт хэмжээ "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний зорилтдоо хүрч, 2020 оны Бээжин хотын шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 6 сая тонн стандарт нүүрсний хэмжээнээс давжээ.
"Арван дөрөвдүгээр таван жил (2021-2025)”-ын зорилтын талаар Ван Инжянь хэлэхдээ: цаашид орчин үеийн эрчим хүчний системийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, ногоон, нүүрстөрөгч багатай орчил эдийн засгийн систем байгуулж, ногоон үйлдвэрлэл ба амьдралын арга хэлбэрийг бий болгож, өндөр чанартай орчин үеийн хот болгон бүтээн байгуулахад дэмжлэг хангана гэв.