Саяхан Хятадын Шинжлэх Ухааны Академийн Агаар мандлын физикийн хүрээлэн дэлхийн бусад 13 судалгааны байгууллагатай хамтран олон улсын судалгааны баг ажиллуулсан. Хамгийн анхны 2020 оны бүтэн жилийн тэнгис далайн хүрээлэн буй орчны өөрчлөлт хувиралтын тухай судалгааны тайланг нийтэлж 2020 онд далай тэнгисийн усны дулааны хэм үргэлжлэн дээшилсэн бөгөөд орчин цагт далай тэнгисийн хяналт хэмжилтийн механизм ажиллуулснаас хойших тэнгис далайн усны дулааны хэм хамгийн өндөр нэг жил болсон байна. Түүнчлэн тэнгисийн усны шорвог хэсэг нь улам шорвог болж, цэнгэг хэсэг нь улам цэнгэг болох хоёр туйлт үзэгдэл хурцадсан гэж тэмдэглэсэн байна.
Дэлхийн бөмбөрцгийн дулааны 90 хувийг далай тэнгис шингээдэг бол далай тэнгисийн усны дулаан нь дэлхийн бөмбөрцгийн дулаарлыг шалгаж хэмжих хамгийн тод, хамгийн шууд, мөн хамгийн оновчтой үзүүлэлтүүдийн нэг болдог юм. 2019 онтой харьцуулахад 2020 онд далай тэнгисийн 2000 метрийн гүний шингээсэн дулааны хэмжээ 2 × 1022 жоулаар нэмэгджээ. Энэ нь 1.5 литрийн 1.3 тэрбум цахилгаан данхыг нэгэн зэрэг буцалгасантай адилхан юм байна. Тэгвэл өнгөрсөн 80 жилийн хугацаанд далай тэнгисүүд тасралтгүй дулаарсаар ирсэн бөгөөд үүний улмаар далайн хар салхи, онц их аадар бороо орох зэрэг үзэгдлүүд тасрахгүй болсон байна.