Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой-Гашуунсухайтын “ОВООЛСОН ШОРОО”-н дээр галт тэрэг аялаад эхэлчихэж

Тавантолгой-Гашуунсухайтын “ОВООЛСОН ШОРОО”-н дээр галт тэрэг аялаад эхэлчихэж

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын газар шорооны ажлыг 5-6 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний ажлыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийг бий болгоход хийжээ

Тавантолгой ордоос Гашуунсухайт боомт хүрэх төмөр зам 240 км үргэлжилнэ. Үүний 130-д төмөр зам тавьчихсан байна, монголчууд өөрсдөө. Нарийн технологийн гагнуурын төхөөрөмж даган орж ирсэн ганц хоёр оросыг эс тооцвол мянга гаруй монгол мэргэжилтэн уг бүтээн байгуулалтыг гардан босгож буйтай танилцлаа. Мэргэжлийн инженерүүд өөрсдөө доод үеийг босгож, дээд үеийг угсарна гэж ярьдаг. Үер уснаас хамгаалах далангаас авахуулаад дам нуруут гүүр гэх мэтээр иж бүрэн инженерчлэл яригдана. Мэргэжлийн бус хүмүүс "овоолсон шороо” гэж харахаас ч өөр аргагүй юм. Мэдэхгүй, ойлгохгүй хүний л зовлон байх. Тэгвэл өнөөдөр тэр "овоолсон шороо” дээр бүхэл бүтэн галт тэрэг аялж байгаа. Гэхдээ нүүрс тээврийнх бус төмөр замын бүтээн байгуулалтын зориулалттай тусгай техникүүд. Төмөр замын дээд бүтцийн ажилд тусгай зориулалтын зүтгүүр нэг, ачааны вагон 20, зам засварын тусгай зориулалт бүхий долоон төрлийн машин механизм ажиллаж байна. Эд бүгд "Монголын төмөр зам” компанийн мэдэлд шинээрээ байж байгаад уг бүтээн байгуулалтад анх удаа ашиглагдаж байгаа аж. Нэг хэсэг хэвлэлээр "Монголын төмөр зам” компанийг баахан ашиглахгүй техник хураалаа хэмээн баалахад хүргэсэн нүсэр техникүүд гээд ойлгочиход дөхөм.

Төмөр зам үргэлжлэх уртын хувьд Галбын говийн хад чулуу бүхий хүндхэн замыг лав л бүтэн өдөр автомашинаар явж танилцахаар юм билээ. Одоогоор 240 км замын 208-ынх нь далан шуудуу босгох ажил үндсэндээ цэгцэрсэн. Дээр нь дэр бетон дэвсэж, төмөр зам угсрахад бэлэн гэсэн үг. Цааш Хятадын хил хүрэх 31 орчим км замын ажил эд өрнөж байна. Төмөр замын далан хамгийн өндөр хэсэгтээ 18 метр буюу зургаан давхар байшинтай тэнцэх хэмжээтэй.

 

Гэрэл зургийг: mpa.mn

 

Нийт 92 үе дэвсэн нягтруулж байж галт тэрэг даах хэмжээний инженерийн байгууламж болдог. Төмөр замын бүтээн байгуулалт гэдэг чинь их говийн хамгийн том амьтан болох тэмээнээс ч хавьгүй өндөрт өрнөж байна. Бусдаар бол нарийн технологийг нь дурдвал дуусахгүй. Уг төмөр замын чиглэл нам хэсэгтээ суудлын автомашины хэмжээтэй том том чулууг зөөж, бутлахаас эхлээд бишгүй л олон хоногийн ажил орсон бололтой. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 2012-2015 онд 86.6 хувь буюу 208 км нь хийгдсэн байдаг. Ажил зогссон таван жилийн хугацааны гэмтлийг мөнгөн дүнгээр тооцвол 26 сая ам.доллароор хэмжигджээ. Үер усны хамгаалалтыг нь хийлгүй гэнэт орхисон энэ хэмжээний гэмтлийг засахад өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан гэдгийг "Тавантолгой төмөр зам” компанийн ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ хэлсэн. Нэгэнт газар шорооны ажил дууссан учраас одоо өдөрт 1.2 км төмөр зам тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл” компанийн зүгээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны долоодугаар сард хүлээлгэн өгөх гэрээтэй ч бүх ажил төлөвлөгөөнөөсөө түрүүлэн явж байгааг бас дуулгасан. Тус компанийн инженерүүдийн гаргасан нарийвчилсан график барилгүй бүдүүн тоймоор хэлэхэд, ажил бол үндсэндээ шуудрах шатандаа орчихож. Цаг хугацааны хувьд түрүүлж байна. Нийт 240 км замын хоолойн ажил 97 хувь, мал амьтны гарц 96.5, гүүрийн ажил 53.5 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа.

УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэн  нэгэнтээ "Монголын нүүрсний өрсөлдөгч нь хятадууд, австраличууд биш. Бүр аль нэг нам эвсэл, эдийн засаг бизнесийн бүлэглэл огтоосоо биш. Зөвхөн цаг хугацаа юм аа” гэдгийг хэлсэн байдаг. Тэгэхээр өнгөрсөн арванхоёрдугаар сард  сэргэсэн бүтээн байгуулалтын ажил цаг хугацаа хожиж байна гэдэг бол хамгийн сайн мэдээ. Монгол Улс 2010 онд төмөр замын бодлоготой болсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил гараанаас гарсан гэж үздэг. Харамсалтай нь зөвхөн царигийн хэмжээ ярьж, бичиж үндсэндээ 10 жил алдсан. Энэ хугацаанд эдийн засгийн агуулгаараа Монгол Улс өдөрт 6.5 сая ам.доллар буюу нэг жилд 2.3 тэрбум ам.доллар алдаж иржээ. Төмөр замын ажил гацсан 10 жилийн хугацаанд бүхэл бүтэн 23 тэрбум ам.долларын орлогыг монголчууд өөрсдөөсөө шалтгаалсан талцал, хуваагдлын улмаас алдсан гэсэн үг. Тэгэхээр алдагдсан боломжийг ирээдүйд үүсгэхгүйн төлөө ажиллаж байгаа гэдгийг  "Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлсэн.

Ерөнхийдөө уг төсөлтэй холбоотой үндсэн гурван шүүмжлэл байдаг. Эхнийх нь Монголын талаас тавьж буй төмөр замын чиглэл Хятадын талынхаас зөрсөн гэх бодит байдал. Тэгвэл яг одоо том техник бужигнуулж буй чиглэлээр Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн төмөр зам хилийн 703 болон 704 дүгээр баганын хороонд Хятадын төмөр замтай нийлнэ. Өмнө нь явсан төслөөр хилийн 699 дүгээр баганын ойролцоогоор нийлүүлэх чигтэй байсан. Гэвч Хятадын талаас санал тавьсны дагуу Ганц модны боомтын суурьшлын бүсийн зүүн талаар ийнхүү уулзуулахаар тохиролцжээ. Удаах нь царигийн маргаан. Одоо тус чиглэлд 1520 мм буюу өргөн царигийн төмөр зам тавьж байгаа. Улстөрчид, бизнесийн бүлэглэлүүд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж ирсэн өргөн, нарийн царигийн асуудалд УИХ "Нэг улс, нэг цариг” бодлого баримтална гэж баталснаар цэг тавьсан. Тэгээд ч төмөр замын хөгжил өргөнөөс нарийн цариг руу шилжих явдалд үндсэндээ цэг тавиад олон жилийг үдэж байгаа гэдгийг мэргэжлийн инженерүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд өргөн, нарийн царигийн тайлбарыг зөвхөн хэрэгжиж буй төслийг гацаахын тулд аль нэг талаас зорилготой гаргаж байсан гэж ойлгоход болно. Гурав дахь төслийн санхүүжилттэй холбоотой. 2012-2015 онд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөл дээр ажилласан нөхөд  280 сая ам.доллартай тэнцэх жэмжээний хөрөнгийг зарцуулсан гэж буруутгагддаг. 280 сая ам.доллароор "шороо овооллоо” ч гэлцдэг. Үүнийг төмөр замын мэргэжлийн инженерүүд доод бүтцийн 86.6 хувийг нь гүйцэтгэж гэж хэлээд байгаа юм. Энгийнээр бол 2012-2015 онд энэ төслийн  суурийг 86.6 хувьтай цутгачихжээ. Одоогоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын газар шорооны ажлыг 5-6 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний ажлыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийг бий болгоход хийжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл” энэ төслийг Тавантолгойн нүүрсийг  худалдах борлуулах нөхцөлөөр сэргээн орсон. Өмнө нь зарцуулсан болоод одоо нэмэгдэх нийт санхүүжилт нь тэрбум ам.доллароор хэмжигдэх мега төсөл болж байна. Төмөр замын хувьд 100 км-ээс урт бол мега төсөлд зүй ёсоор тооцогддог. Тиймээс төслийг 28 сарын хугацаанд гүйцэтгээд, нүүрсээр 60 сарын хугацаанд зардлаа Тавантолгой нөхнө гэж тооцож буй аж.

 

Гэрэл зургийг: mpa.mn

 

Иймэрхүү байдлаар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил, үндэсний компаниудын нөөц бололцоонд тулгуурлан ид өрнөж байна даа. Уг төмөр зам  Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, малын найман гарцтайгаар баригдах юм. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс уг замыг  уулзваргүй төмөр зам гэдгээр нь тодотгож, тусгайлан танилцуулсан. Уулзваргүй гэдэг нь  25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж, галт тэрэг аялахад дуу чимээгүй болгодог аж. Одоогоор 34.7 км замыг уулзваргүй болгоод байгаа аж. Энэ мэт технологи талаасаа монгол залуусын нэвтрүүлж чадсан дэвшилт маш олон юм. Мэдээж уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол зам гэдэг утгаараа эдийн засгийн өгөөжийг дурдахгүй өнгөрч болохгүй. Уг зам баригдсанаар Тавантолгойн бүлэг ордоос жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой.  Ингэснээр Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.  Ялангуяа тээврийн зардал тал дээр үлэмж хэмнэлт бий болно. Өнөөдөр БНХАУ руу экспортлох нүүрсний авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр зам ашиглалтад орсноор зардал дөрөв дахин буурч найман ам.доллар хүртэл буурах тооцоо бий. Мөн төмөр замын ашиглалтыг дагаад  2000 орчим ажлын байр шинээр үүснэ. Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлэх зэрэг эдийн засгийн үр өгөөжийг дурдвал дуусахгүй. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягын хэлснээр тус компани нийт хүчин чадлаа ашигласан тохиолдолд жилд 45.9 сая тонн нүүрс олборлох боломжтой аж. Энэ жил 17 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан. Гэвч дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас шалтгаалан 13 сая тонн болгон бууруулжээ. Хагас жилийн байдлаар борлуулалт 71 хувиар тасалдсан байна. Улмаар долоон сараас экспорт сэргэж, он дуустал 11 сая тонныг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Цаашид 2022 оноос төмөр зам ашиглалтад орсноор үндсэн хүчин чадлаараа ажиллаж, тэр хэмжээний экспорт хийх зураг гарчээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Тавантолгой-Гашуунсухайтын “ОВООЛСОН ШОРОО”-н дээр галт тэрэг аялаад эхэлчихэж

 

 

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүгийн төлөвлөгөөг цуцалж магадгүй гэж "Turquoise Hill Resources” компани даваа гаригт /2021.01.11/ мэдэгджээ. Уг мэдээний дараа тус компанийн хувьцаа даруй 20 хувиар унасан байна.

"Turquoise Hill Resources” компани Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилтийг бүрдүүлэх хувилбаруудыг судалж зах зээлийн судалгаа хийснээ өнгөрсөн оны сүүлээр танилцуулсан. Компанийн мэдэгдэлд дурдсанаар, алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах, алтны урьдчилсан худалдаа хийх, дунд хугацаатай үнэт цаас гаргах нь хамгийн боломжит хувилбар гэж үзжээ. Ингэвэл "Turquoise Hill Resources”-ийн бүрдүүлэх шаардлагатай гурван тэрбум ам.долларын санхүүжилтийн дүн буурна гэж тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд олборлох алтаа одоо урьдчилаад зарна гэсэн үг юм.

Алт худалдах гэрээг Оюутолгойн ил уурхайгаас гаргаж буй баяжмал дахь алтны хувь хэмжээнд тулгуурлах бол, үнэт цаасыг хамгийн багадаа 10 жилийн хугацаатай байхаар тооцоолж байгаа аж. Ингэснээр Оюутолгойн хувь эзэмшигчдийн өөрийн хөрөнгийн өгөөж дэх өнөөгийн цэвэр үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэж "Turquoise Hill Resources” үзжээ.

Энэ мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 5.8 хувиар, Торонтогийн биржид 5.4 хувиар тус тус өсч, сүүлийн 52 долоо хоногийн оргил түвшинд хүрч байв. Харин маргааш нь Монгол Улсын Татварын ерөнхий газар Оюутолгой ХХК-ийн 2016-2018 онд төлсөн татварт аудит хийж, 228 сая ам.долларын татварын акт тавьсан талаар мэдэгдэл гаргасан.

Гэтэл "Turquoise Hill Resources” компанийн зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу "Оюутолгой" ХХК бүх татвар, хураамжаа төлсөн гэдэг байр сууриа дахин илэрхийлээд Лондоны арбитрийн шүүхэд нэмж нэхэмжлэл гаргахаа мэдэгджээ.

Цаашид "Оюутолгой" ХХК нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Татварын багц хуулийн хүрээнд олон улсын стандарт жишигт нийцсэн үнэ шилжилтийн тайланг гарган тайлагнах, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хувь хэмжээгээр татвараа үнэн зөв ногдуулан тайлагнаж, төлөх үүрэгтэй гэж ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар мэдэгдэлдээ онцолсон байв.

2019 оны долдугаар сард "Рио Тинто” анхны төслөө шинэчлэхээс өөр аргагүй болсон гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа 2020 оны наймдугаар сард гаргасан уурхайн шинэчилсэн төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн хэмжээ ойролцоогоор 25 сараар хоцорч, хөрөнгийн өртөг 1.5 тэрбум орчим доллараар нэмэгдэх тооцоо гарсан. Үүнээс дөрвөн сарын дараа "Рио Тинто” шинэчилсэн төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд өргөтгөлийн төслийн өртөг нь 6.75 тэрбум ам.доллар буюу төслийн анхны тооцоолсон зардал болох 5.3 тэрбум ам.доллараас 1.45 тэрбум ам.доллараар өссөн байв. Төслийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2022 оны аравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан юм.

Ингээд асуудал хүндэрсээр Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, "Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан. Монголын талаас Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засч сайжруулах тодорхой саналыг гаргасан юм. Мөн 2015 онд байгуудсан Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг Монголын тал "Рио Тинто” компанид мэдэгдэж байв.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Тавантолгой-Гашуунсухайтын “ОВООЛСОН ШОРОО”-н дээр галт тэрэг аялаад эхэлчихэж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани