- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Оюу толгой ХХК"-д Татварын Ерөнхий Газраас 649 тэрбум төгрөгийн акт тавьжээ
Оюу толгой ХХК өөрийн цахим хуудаснаа Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалтын акт хүлээж авснаа мэдээлжээ. Энэ нь ойролцоогоор 228 сая ам.доллар бөгөөд Оюу толгой ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой хэмээж байв.
Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэвэл:
"Оюутолгой” ХХК Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгарч ирсэн, 2010 оноос хойш нийт 5.8 их наяд төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлсөн. "Оюу толгой” ХХК Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч бөгөөд 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан байна. Монгол Улсын томоохон ажил олгогчийн хувьд одоогоор тус төсөлд 12,300 гаруй хүн ажиллаж байгаагаас 94 хувь нь Монголчууд байна.
Оюу толгой шиг том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн ил тод, урьдчилан таамаглах боломжтой татварын орчинд үндэслэн хийх боломжтой.
Тус компани 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн. Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс ашигт малтмалын нөөц ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлсэн.
"Оюу толгой” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, төлбөрийг холбогдох хууль, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Татварын ерөнхий газраас өгсөн зөвлөмжүүдийн хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг. Мөн тус компани Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Үнэ шилжилтийн зөвлөмж гэх мэт олон улсын холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа баримталж ажилладаг.
Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд "Оюу толгой” 797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн. Мөн хугацаанд "Оюу толгой” ХХК 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна.
Татварын ерөнхий газар нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн. Энэхүү нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны нэгдүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм.
Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг ХөОГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон "Оюу толгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна.
"Оюу толгой” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч "Оюу толгой” ХХК нь татвар, төлбөрийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлдөг гэдгээрээ бахархдаг. Оюу толгой шиг том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн ил тод, урьдчилан таамаглах боломжтой татварын орчинд үндэслэн хийх боломжтой байдаг” гэв.
Рио тинто компанийн татвар төлөлтийн тайлангаас:
- 2016 онд 215 сая ам.доллар,
- 2017 онд 228 сая ам.доллар,
- 2018 онд 308 сая ам.доллар тус тус төлсөн.
Нэмэлт мэдээлэл:КОВИД-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хүч ин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Рио Тинто болон "Оюу толгой” ХХК 1.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх төслүүдийг шинээр санхүүжүүлэхэд хандивлах болсноо 2020 оны аравдугаар сард зарласан.
Мөн нэмэлтээр "Оюу толгой” ХХК, түүний ажилтнууд КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор 455 сая төгрөгийн хандив өргөсөн юм. Үүнээс 100 сая төгрөгийг Улсын онцгой комисст, 200 сая төгрөгийг Өмнөговь аймгийн Онцгой комисст, 10 сая төгрөгийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулж Ханбогд сумын Онцгой комисст тус тус хандивласан. Оюу толгой төслийн ажилтнууд хандивын аян өрнүүлсний үр дүнд цугларсан 145 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд мөн хандивласан. Энэхүү хандивын аянд Оюу толгойн гэрээт 38 компанийн ажилчид оролцсон юм.
2020.12.13-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Рио Тинто группд Дубайн гэрээг цуцлах саналыг тавьсан. Дубайн гэрээ манай талд ашиггүй тул энэ хэвээр үргэлжлэх ёсгүй. Засаж сайжруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хөрөнгө оруулагч талын өмнө хүлээцтэй, дуулгавартай байж ирлээ. Цаашид ийм байж болохгүй.
Мөн "Туркойз Хилл” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид бидэнтэй ижил санал хүсэлтэй байгааг онцлох хэрэгтэй. Урьд өмнө байгаагүй том баг Рио Тинтотой хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Хэлэлцээний багийг ЗГХЭГ-ын дэд дарга, олон улсын хуульч н.Солонго удирдаж байна. гэсэн юм.
2015 онд Дубайн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар оролцож, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал асан П.Ганболд нар гарын үсэг зурж байв.
Эх Сурвалж: Оюу толгой ХХК
ORD.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||