- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Өөрийн царигтай байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа
"Монголчууд хэн нэгний тусламжгүйгээр төмөр зам барьж чадаж байна гэж үү?” хэмээн гаднын сэтгүүлчид гайхаж, басхүү басамжилсан өнгөөр онлайнаар шалгаасан юм. "Тийм ээ, өмнийн цэнхэр говьд монгол компани, монгол мэргэжилтнүүд Монгол Улсын ирээдүйд онцгой ач холбогдолтой төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна” хэмээн тэдэнд бардам гэгч хариулах тун таатай байлаа.
МОНГОЛ ЗАЛУУС АНХ УДАА УУЛЗВАРГҮЙ, НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ БҮТЭЭН БОСГОЖ БАЙНА
Үнэндээ саяхныг хүртэл монголчууд өөрсдөө төмөр зам тавьж чадна гэдэгт итгэх хүн өдрийн од шиг цөөхөн байв. Итгэхгүй байх олон ч шалтгаан байсан. Төмөр зам байтугай авто замаа олигтойхон барьж чаддаггүй бид гадны зөвлөгөө зааваргүйгээр төмөр зам тавьж байсан түүхгүй билээ.
Говьд "овоолсон шороо” төмөр зам болсон эсэхийг нүдээр үзэж тодруулахаар сэтгүүлчдийн баг нийслэлээс өмнийн говийг зорив.
Өнгөрсөн он бидэнд их хөгжлийн тулгуур, эдийн засгийн зүтгүүрээ тавих боломжийг бэлэглэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2019 оноос монголчууд өөрсдөө Тавантолгой-Зүүнбаян, энэ оноос Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хугацаат цэргийн албан хаагчид, үндэсний аж ахуйн нэгжүүд хамтран барьж буй бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг "Тавантолгой төмөр зам” компанийн захиалгаар "Бодь интернэшнл” ХХК гүйцэтгэж буй.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, малын найман гарцтай баригдах юм.
Өнөөдрийн байдлаар эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 99.5% засагдсан, хоолойн ажил 97% (дугуй хоолойн ажил 99.91%, дөрвөлжин хоолойн ажил 94.97%), мал амьтны гарц 96.5%, гүүрийн ажил 53.5%, нийтдээ 208 км-ын доод бүтцийн ажил 98.2%-тай хийгдэж байна. Харин дээд бүтцийн ажил 63.6% буюу гол замын үеийн 130 км-ыг угсарч, ачилтын тойргийн ажил өнгөрсөн есдүгээр сард эхэлж, газар шорооны ажил 29.2 хувьтай хийгдэж байгаатай танилцлаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог. Уулзваргүй гэдгийг энгийнээр тайлбарлавал, галт тэргэнд суугаад явахаар "Түг түг түг” гэсэн дуу гардаг бол энэ шинэ төмөр замаар явах галт тэрэгнээс тийм дуу гарахгүй гэсэн үг юм байна.
Зам төмрийг уулзваргүй болгож гагнах ажил нь цахилгаан кантактийн аргаар суурин болон зөөврөөр тус тус хийгдэж байгаа ажээ. Суурин гагнуурын хувьд 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж байгаа бол хоорондын замд гагнаж буй машин нь угсарсан зам дээр 25 метр урттай зам төмрийг газар дээр нь гагнаж, одоогоор 35 км замыг уулзваргүй болгоод байгаа талаар төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй инженер, техникийн ажилчид танилцууллаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийг бий болгоход Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын газар шорооны ажлыг 5-6 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний ажил хийжээ.
Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол залуус ажил хийх дургүй, залхуудаа биш, тэдэнд тогтвортой, найдвартай ажлын байр гаргаад өгчихвөл "шижигнүүлээд” өгөх гайхалтай чадвар, сэтгэл зүтгэл хангалттай бий юм. Үүний тод жишээ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд сэтгэл зүрх, хүч чадлаа өгөн махран ажиллаж буй залуус. Тэд эх орныхоо хөгжлийн төлөө хөдөлмөрлөж байна гэсэн чин хүслээр ажиллаж байгаагаа нуугаагүй юм. Өнөөдрийн байдлаар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 20-55 насны залуус ажиллаж байгаагийн багагүй хувийг эмэгтэйчүүд эзэлж буй нь бахархам байлаа.
Хятадын хил хүрэх 31 орчим км замын ажил ид өрнөж байна
Сэтгүүлчид бид монгол залуусын гараар бодит ажил хэрэг болж байгаа, эх орны талд зурайж буй төмөр замаар зорчиж, түүхэн бүтээн байгуулалтын анхны гэрчүүд болсон юм. Бид томилолтын хугацаанд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын холбогдох хэсэг, Тавантолгой өртөөн дэх ачилтын тойргийн газар шорооны ажил, ус зайлуулах шуудуу, уулын шуудуу болон ус зайлуулах хоолой, замын машин мехнизм, зам балластжуулах үйл ажиллагаатай танилцав.
Балласт буюу буталмал чулуун чигжээс гэдэг нь өндөр хатуулагтай уулын чулуулгийг үйлдвэрийн аргаар боловсруулан ангилж бэлтгэсэн тусгай зориулалтын материал ажээ. Энэхүү материал төмөр замын дээд бүтцийн үндсэн хийцүүдийн нэг бөгөөд балластыг дэвсэх ажлыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэж байв. Эхний үеийн балластыг дэвссэнй дараа бетон дэр зулж, үе угсралтын ажил хийгдсэний дараа хоёрдугаар үеийн буюу дээд үеийн балластыг "Хоппер” вагоноор буулган өргөж чигжин төмөр замын дээд бүтцийн ажил бүрэн цогцоор бий болдог байна.
Үргэлжлүүлэн биднийг нүхэн гарц, гүүрийн дам нуруу угсралт, зам төмрийн гагнуур, төмөр бетон дэр зулалт, зам төмөр угсралт, далангийн бүтэц, хил холболтын газар шорооны ажил, хил холболтын цэгтэй танилцуулсан юм.
Төмөр бетон дэр нь хүчитгэсэн армартуртай бөгөөд нэг ширхэг нь 340 кг жинтэй. Галт тэрэгнээс ирэх ачааллыг өөр дээрээ хүлээн авч сарниулах үүрэгтэй. 1 км замд 2000 ш төмөр бетон дэр дэвсэгдэж, дараа нь дэр бетоны бэхэлгээний ажил хийгдэх нь. Энэ төсөлд Монголд анх удаа Герман улсын "Vosloh” үйлдвэрийн бетон дэрний бэхэлгээ ашиглаж буй ажээ.
Хятадын хил хүрэх 31 орчим км замын ажил ид өрнөж байна. Төмөр замын далан хамгийн өндөр хэсэгтээ 18 метр буюу зургаан давхар байшинтай тэнцэх хэмжээтэй.
"Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн дээд бүтцийн ажилд тусгай зориулалтын 1, "Хоппер” вагон 20, зам засварын тусгай зориулалт бүхий долоон төрлийн машин механизм ажиллаж байна. Энэ тоног төхөөрөмжүүдийг 2013 онд тусгай зориулалтын дагуу үйлдвэрлэснээс хойш ашиглаагүй бөгөөд энэхүү төсөлд анх удаагаа ашиглаж буйг онцлон дурдах хэрэгтэй юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдахаас хамгийн анхны суман шилжүүлгийг аравдугаар сарын 24-ний өдөр Зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дуусав. Энэхүү суман шилжүүлгийг хийхийн тулд 20 инженерийг онлайнаар сургаж бэлтгэжээ. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм.
"Тавантолгой төмөр зам” компанийн ерөнхий инженер Б.Болор-Эрдэнийн хэлснээр, газар шорооны ажил дууссан учраас одоо өдөрт 1.2 км төмөр зам тавьж буй юм байна. Тус компанийн гүүр, хоолойн инженер Д.Лхагважав монгол инженерүүд, монгол залуус өөрсдөө гүүр барьж чаддаг болсныг онцолсон юм.
"Чадахгүйн зовлон монголчуудад байхгүй”
Энэхүү бүтээн байгуулалтад оролцож байгаа хамгийн залуу инженер 24 настай. Түүнийг С.Мөнхтамга гэдэг бөгөөд тэрбээр "Ухаалаг зам” консалтинг” ХХК-ийн ерөнхий инженерээр ажилладаг. С.Мөнхтамга 16 настайдаа БНХАУ-д зам гүүрийн чиглэлээр суралцаж, бакалаврын зэрэгтэй төгсчээ. Суралцах хугацаандаа БНХАУ-ын Жөнжоу хотод байрлах шилэн гүүрийн бүтээн байгуулалт дээр зургаан сар ажилласан байна. Харин өнөөдөр эх орондоо төмөр замын хамгийн урт буюу 450 метр гүүрийн дам нурууг цутгах ажлыг удирдаж буй юм.
Тэрбээр "Говь харьцангуй дулаахан ч салхи шуурга нь жаахан хэцүү. "Бодь интернейшнл” ХХК-ийн ХАБ-ын шаардлагаар 12 метр секундээс хүчтэй салхитай үед кранаар өргөлт хийхийг хориглодог. Энэ мэт цаг агаартай холбоотой бэрхшээл л байхаас чадахгүйн асуудал монголчуудад байхгүй. "Цаг агаар сайхан байвал 12 сард гүүрийн ажлаа дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдөр шиг сайхан цаг агаартай байвал гялалзуулаад л байна. Бетон цутгалт авах боломжгүй болсон цагт л буугаад гэртээ харина даа” гэж хэлсэн юм.
Мөн Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын ID105 буюу 450 метрийн урттай гүүрийн ажлыг гүйцэтгэж буй инженер залуу Бээжингийн Зам харилцааны их сургуулийг бакалавр зэрэгтэй дүүргэж, өдгөө Наньжин хотын их сургуульд мастер хамгаалахаар суралцаж буй ажээ. Тэрбээр "Одоогийн байдлаар арматур, хүчитгэл, дам нуруу гүйцэтгэлийн ажил явагдаж байна. Ирэх долоо хоногоос суурийн ажил, сарын дараагаас угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй. Эх орны чухал бүтээн байгуулалтад оролцож байгаа учраас маш их хичээн ажиллаж байна” хэмээн ярилаа.
МОНГОЛЧУУДЫН ТАЛЦАЛ, ХУВААГДЛЫН УРШГААР ТӨСӨЛ ТАВАН ЖИЛ ГАЦЖЭЭ
Түүх сөхвөл, одоогоос арван жилийн өмнө батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих тухай заасан. Түүнээс хоёр жилийн дараа Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар цогцоор нь барьж байгуулах тусгай эрхийг "Монголын төмөр зам” ТӨХК-д олгожээ.
Дараа жил нь тус чиглэлийн төмөр замын төслийн зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан АНУ-ын "Sidley Austin” LLP болон дотоодын "MDS Associates” LLP түншлэл, техникийн зөвлөхөөр шалгарсан Японы "Nippon Koei” ХХК, санхүүгийн зөвлөхөөр шалгарсан Францын "BNP Paribas” ХХК болон АНУ-ын "Guggenheim Partners” ХХК түншлэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Мөн хяналтын зөвлөхөөр шалгарсан DBI компанитай 2013 оны тавдугаар сарын 22-нд гэрээ байгуулжээ.
Тухайн онд эхэлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын ажил 2015 он хүртэл үргэлжлээд зогссон билээ. Монгол Улсын гавьяат эдийн засагч, "Бодь” группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан хэлэхдээ, төмөр замын бүтээн байгуулалт улс төржилт, талцал хуваагдал, хэсэг бүлэг нөхдийн ашиг сонирхлын улмаас тасалдсаныг онцлоод, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын бүх ажил төлөвлөгөөнөөсөө түрүүлж явааг дуулгасан юм.
Сул зогссон таван жилийн хугацааны гэмтлийг мөнгөн дүнгээр тооцвол 26 сая ам.доллар болжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг "Тавантолгой төмөр зам” компани таван жилийн дараа үргэлжлүүлж байна.
"Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг цуцалж, "Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулан, зөвшөөрлийг нь таван жилийн хугацаатай олгох тухай Засгийн газрын тогтоол гарсан. Өнгөрсөн оны долдугаар сард Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой” ХХК-д, 34 хувийг "Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлсэн билээ. Энэ оны гуравдугаар сараас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж эхэлсэн.
Энэхүү бүтээн байгуулалт дуулиан шуугиантай, бүтсэн гэхээсээ илүү бүтээгүй түүх ихтэй. 2015 оноос хойш таван жилийн хугацаанд гацсан энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 2022 оны долдугаар сард ашиглалтад орсноор их талын дундуур 240 км ган зам зурайх нь ээ.
Гаднаас нэг ч төгрөг авалгүй 100 хувь дотоодоосоо санхүүжүүлэв
Монгол Улс дотоодынхоо санхүүжилтээр анх удаа тавигдаж буй уулзваргүй, нэгдүгээр зэрэглэлийн уг төмөр замыг үндэсний аж ахуйн нэгж, монгол ажилчдаараа бүтээн босгож байгаа нь түүхэн үйл явдал юм.
Төслийн хөрөнгийг гаднаас нэг ч төгрөг авалгүй 100 хувь дотоодоосоо шийджээ. Уг нь гадны хөрөнгө оруулагчид хайж, Хятад, Английг хүртэл зорьсон ч пандрол бэхэлгээ, зөвлөх үйлчилгээ гээд зөвхөн өөрсдийнх нь контентуудыг худалдан авах шаардлагатай нөхцөл санал болгосон байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад "Эрдэнэс Тавантолгой” 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, 100 гаруй инженер ажиллтай болжээ. Монгол Улсад анх удаа цэргийн анги нэгтгэлүүд төмөр замын доод бүтцийг барьж, УБТЗ дээд бүтцийг нь барьсан бөгөөд "Самсунг Си энд Ти” компанид ажиллаж байсан монгол инженерүүд хяналт тавьсан байна.
Төслийнхөө санхүүжилтийг босгох зорилгоор Монголын арилжааны банкуудын төлөөллүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулжээ. Энэ уулзалтын үеэр цорын ганц албан ёсны сонирхлын илэрхийллийг "Бодь интернэшнл” ХХК өгсөн байна. Тэд тавьсан саналдаа нүүрсийг урьдчилан боловсруулах аргаар төслийн бүх санхүүжилтийг гаргая гэж дурджээ. Ингэхдээ EPC гэрээний хүрээнд 28 сарын хугацаанд төмөр замаа тавья. "Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг доголдуулахгүйгээр олборлолтынх нь 1/10 орчим хувьд бидэнд борлуулалтын эрх олгооч гэж. Өөрөөр хэлбэл, таван жилийн хугацаанд нүүрс борлуулах эрх хүссэн бөгөөд төмөр замаа барьж чадахгүй бол өөрийн хөрөнгөөр баталгаа гаргана хэмээн зөвшөөрчээ.
Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн тухайд өгүүлэхэд, таван хошуу мал болон зэрлэг амьтдын бэлчээр нь төмөр замаар хоёр хуваагдах аж. Иймд малчдаас малын бэлчээрийн талаар, амьтан судлаачдаас зэррлэг ан амьтдын бэлчээрийн талаар судалгаа авчээ. Малчидтай хаагуур гарц гаргах талаар ярилцаж, малын найман гарц, зургаан гарамтай төмөр зам тавихаар шийдвэрлэсэн байна.
Мөн мал, амьтан гарч болохуйц олон гүүрэн хоолой бийг "Тавантолгой төмөр зам” компанийн ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ хэлэв. Тэрбээр "Бүх ажил, гарц гармууд судалгааны үндсэн дээр хийгдэж байна. Хаана ямар гарц, гарам байх ёстой вэ гэдгийг малчид, амьтан судлаачдын саналын дагуу шийдвэрлэсэн” гэж хэллээ. Энэ утгаараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам мал, амьтанд ээлтэй зам болж буй юм байна. Төлөвлөгөөний дагуу төмөр замаа тавьсны эцэст тухайн бүс нутгийн хүн ам, мал тоосжилт гэдэг зовлон бэрхшээлээс салах нь.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ТЭЛЭХ БОЛОМЖТОЙ
Таван жил гацсан энэ төслийн манай улсад оруулах байсан өгөөж, алдагдсан боломжийн хор хөнөөл өдрөөс өдөрт нэмэгдэж буй бөгөөд өдөртөө 63 сая доллар алдаж байгаа аж. "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын хэлснээр, төмөр зам баригдаад, жилдээ 30 сая тонн нүүрс гаргаж байсан бол тээврийн зардал хямдраад зогсохгүй, уурхайн цэвэр ашиг нэлээд өсөхөөр байжээ.
Бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл Монгол Улсын эдийн засаг 2.3 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор зургаан их наяд төгрөгөөр тэлэх боломжтой юм байна. Энэ нь төсвийн орлогын талаас илүү хувь бөгөөд урьдчилсан тооцоолсон өгөөж нь юм. Төслийн нийт өртөг тэрбум гаруй ам.доллар болох тооцоо бий ажээ.
Н.Удаанжаргал захирал "Монгол Улс өөрийн царигтай байна гэдэг үндэсний аюулгүй байдлын баталгаа” гэж онцолсон юм.
Тэрбээр "Цариг гэдэг улс оронд өгөх эдийн засгийн өгөөжийн тухай ойлголт. Энэ асуудал яваандаа маргаан дагуулахаа больсон. Ухаалаг вагонтой болоод, дугуй нь аль ч цариг руу шилжиж ордог болж. Өргөн, нарийн царигийг хоёуланг нь тавьсан жишээ олон. Удаанаар үл зогсох горимоор явдаг замуудад зэрэгцүүлээд тавьсан жишээ ч бий. Төмөр замын бодлогыг харахаар "Нэг зам нэг царигтай байна” л гэсэн юм билээ. Тавантолгой-Зүүнбаян төсөл манай эхлэл цэг. Бид төв магистралиас холбогдсон. Логикоороо төв магистралиас Тавантолгойгоор дайраад, Гашуунсухайт хүрч байгаа нь төв магистралийн нэг хэсэг болж таарч байгаа юм. Хэрвээ нэг хэсэг газар нь нарийн царигийн төмөр зам тавьчихвал вагонууд солилцож чадахгүйд хүрнэ” хэмээн тайлбарласан юм.
Тэрбээр төслийг авч явах эсэх нь менежментийн асуудал болохыг дурдаад, төр сайн менежмент хийж болдгийн жишээ энэ бөгөөд төр, хувийн хэвшлийн хослолыг том төсөл дээр хэрэгжүүлж чадаж байгааг онцоллоо.
Өмнө нь ийм хэмжээний төслийг хөдөлгөхөд гадныхныг хардаг байсан шалтгаан нь төрд хөрөнгө босгох, зарцуулалт, гадаад дотоод худалдан авалт гээд санхүүгийн нарийн зохион байгуулалт бүхий тогтолцоо, цаашлаад мэргэжлийн түвшний гүйцэтгэл хийх мэргэжлийн баг дутагдаж байсантай холбоотой юм.
"Монгол залуус сурч мэдсэнээ өөрсдөө хийж, бүтээхийг зорьж байна”
"Тавантолгой төмөр зам” төрийн байгууллага. Төмөр замын инженерийн анхны компани болсны хувьд цаашдаа төмөр замын бодлогын дагуу аль үе шатанд төмөр зам яаралтай барих шаардлага байна тэнд ажиллах ажээ. "Төмөр замын төслүүд дээр ийм хэмжээний инженерийн компани бий болсон байхад гаднын зөвлөгөө заавал шаардлагагүй. Өөрөөр хэлбэл үргэлж гаднынхнаар заалгаж ирсэн бол одоо сурч мэдсэн зүйлээ өөрсдөө хийж бүтээхийг зорьж байна” хэмээн Н.Удаанжаргал захирал хэлэв.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хилийн 703, 704 дүгээр баганын хороонд Хятадын төмөр замтай нийлнэ. Өмнө нь явсан төслөөр хилийн 699 дүгээр баганын ойролцоогоор нийлүүлэх чигтэй байсан. Гэвч Хятадын талаас санал тавьсны дагуу Ганц модны боомтын суурьшлын бүсийн зүүн талаар уулзуулахаар тохиролцжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдсанаар Тавантолгойн бүлэг ордоос жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломж нээгдэнэ гэж тооцолсон байна. Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болох нь. Ялангуяа тээврийн зардал тал дээр үлэмж хэмнэлт бий болно. Өнөөдөр БНХАУ руу экспортлох нүүрсний авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр зам ашиглалтад орсноор зардал дөрөв дахин буюу найман ам.доллар хүртэл буурах тооцоо гарчээ.
Мөн төмөр зам ашиглалтад орсноор 2000 орчим ажлын байр шинээр бий болох нь ээ. Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтөд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг эдийн засгийн үр өгөөж их ажээ.
Бид "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр тус компанийн захирал Б.Ганхуягийн хэлснээр, тус компани нийт хүчин чадлаа ашигласан тохиолдолд жилд 45.9 сая тонн нүүрс олборлох боломжтой аж. Энэ жил 17 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан 13 сая тонн болгон бууруулжээ. Хагас жилийн байдлаар борлуулалт 71 хувиар тасалдсан байна. Улмаар долоон сараас экспорт сэргэж, он дуустал 11 сая тонныг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. 2022 онд төмөр зам ашиглалтад орсноор үндсэн хүчин чадлаараа ажиллаж, тэр хэмжээний экспорт хийх зураг гарчээ.
Н.УДААНЖАРГАЛ: БИДЭНД "КОВИД”-ООС ӨӨР ЯМАР Ч ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
Энэхүү шинэ чиглэлээр нүүрс тээвэрлэвэл нэг жилд 15 сая тонн гэж тооцоход нийт 180 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой. Өөрөөр хэлбэл Хятадын нутагт үлдэх байсан 180 сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо шингээх давуу талтай юм.
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын хэлснээр, өнөөдрийн байдлаар төмөр замын бүтээн байгуулалт хил рүү 7 км хүртэл ойртжээ. Төв трассаас нааш 20 км буюу 227 км замын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд хилийн холболтын 20, ачилтын тойргийн хасах 12 км-ын газар шорооны ажлыг энэ ондоо багтаан дуусгах юм байна. Үндсэндээ төслийн бүтээн байгуулалтын доод бүтцийн ажил, нэмэлт ТЭЗҮ-ээр тодотгосноос бусад ажил 100 хувь дуусчээ.
Гол зам дээр балласт буюу чулуун давхаргын эхний үеийг дэвсэж дуусгасан байна. Мөн гол зам угсрах ажил, бетон дүүргэлтийн ажил 150 км, 145 км-т тус тус үе угсарч буй ажээ. Энэ жилдээ 82 км-ын нарийн засварын чиг тохиргоо, хүнд машин механизм ажиллах боломж бүрдүүлэх, улмаар эхний хоёр гүүрийг энэ жил ашиглалтад оруулж, 82 дугаар км хүртэл ажлаа үргэлжлүүлж хийхээр төлөвлөсөн байна.
Н.Удаанжаргал "Цаг агаарын нөхцөл байдал сайн байвал бид арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажиллахаар төлөвлөж байгаа ч энэ жил маш эрт хүйтэрч байна. Далангийн ажил ус хөлдөхгүй байх хэмжээний температурын түвшинд хийгдэх ёстой. Зам дээр хийгдэж байгаа ажлыг гүйцэтгэж буй машин, механзим хасах 10 хэмээс дээш хүйтэнд ажиллах боломжгүй учраас хөлддөг. Түүнчлэн гагнуур, нарийн тохиргооны ажлууд темпаратур шаарддаг. Гэхдээ бид төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна. Бидэнд "Ковид”-оос өөр ямар ч эрсдэл байхгүй.
Энэ төслийг анх Чингис бондын хөрөнгөөс 200 сая ам.доллар гаргаж санхүүжүүлсэн. Мөн 80 сая ам.долларыг Сангийн яам болон бусад эх үүсвэрээс босгосон түүхтэй. Засгийн газрын тогтоол гарсны дагуу Монголын төмөр зам 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Бусад хөрөнгө оруулалтыг "Эрдэнэс Тавантолгой” компани гаргана гэсэн үг. Тээвэр зохион байгуулалт болон төмөр замын бодлогын хувьд заавал хяналтын багц дээр "Монголын төмөр зам” компани байх ёстой гэдэг үүднээс энэ компани хувь эзэмшиж байна” гэв.
Хоёр төмөр замын тухайд нэг эх үүсвэртэй хоёр өөр төрлийн санхүүгийн арга, механизмтай хөрөнгө оруулалт сонгон ажиллаж байгаа ажээ. Зүүнбаян чиглэлд, "Эрдэнэс Тавантолгой” ХК 2018, 2019 онд өөрийн бий болгосон ашгаас төрд ногдох ногдол ашгийг төслийн хөрөнгө оруулалт руу татсан. Энэ нь тус компанийн ирээдүйд нүүрс олборлоод олох ашигт тулгуурлан, газрын баялгийг урьдчилан борлуулах буюу оптек гэрээгээр төслийн хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдэж чадсан Монголдоо анхдагч төсөл.
Нийт 900 гаруй сая долларын хөрөнгө оруулалт урьдчилж босгоод, энэ төслийг дуусгах аж. Үүний дараа тодорхой үе шаттайгаар, уурхайн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр жилдээ 10 хүртэлх хувийн нүүрс борлуулах эрхийг гүйцэтгэсэн компанид шилжүүлэх байдлаар буцаан төлөх юм байна. Энэ хугацаанд өөрийн төслийн өртгийг нөхөх тул улсын төсвөөс тэг төгрөгийн санхүүжилттэй төсөл гэж ойлгох хэрэгтэйг Н.Удаанжаргал захирал хэлсэн юм.
Цаасан дээрх төсөл, мөрөөдөл ажил хэрэг болж, галт тэрэг шиг хурдалж байна
Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Монголын сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн үр өгөөжтэй төсөл болно гэж мэргэжилтүүд үзэж байна. ОУВС, АХБ, Дэлхийн банкнаас Монгол Улсад эдийн засаг, санхүүгийн тодорхой хориг, хязгаарлалт авсан үед ч энэ төслийг санхүүжүүлэхэд бэлэн гэж тухайн үед мэдэгдэж байв. Хэрэв зээлээр энэ бүтээн байгуулалтыг явуулсан тохиолдолд 12 жил, нугарлын цэгээр 7.6 жилийн дотор өртгөө нөхөхөөр байжээ.
Эдийн засгийн үр өгөөж нь зөвхөн төмөр замдаа биш бөгөөд бүс нутгийн нүүрс гаргаж байгаа уул уурхайн хувийн болон төрийн бүхий л компанид үр өгөөжөө өгөх нь. Зөвхөн өөрийн өртгийг нөхөх тухай ойлголт биш, эдийн засагт үзүүлж буй өгөөжөөр нь авч үзвэл ганцхан жилийн хугацаанд төсөлд зарцуулсан өртгөөсөө нэг дахин илүү хөрөнгийг бүс нутгийн өгөөж, Монгол Улсын эдийн засагт бий болгох ажээ.
Шинэ төмөр замын тухайд өөрийн хүчин чадал нь 30 сая тонн. Хөдлөх бүрэлдэхүүний одоогийн хэмжээг нэмэгдүүлэхэд 50 сая хүртэл тонныг гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл Зүүнбаянгийн замаар 15 сая тонныг, Гашуунсухайт тал руугаа 30 сая тоннын хүчин чадлаар гаргах боломжтой юм байна. БНХАУ-ын талд хүлээж авч байгаа Ганцмодны боомт 30 сая тонныг хүлээн авах л хүчин чадалтай билээ.
Төслийн хүрээнд суурьшлын бүс байгуулах асуудал яригдаж буй. Энэ талаар захирал Н.Удаанжаргал хэлэхдээ "Засгийн газрын удирдлагууд ирж ажилтай танилцах болгондоо суурьшлын бүсийн талаар уламжилж байна. Уг нь Цогтцэцийг хотын хэмжээнд төлөвлөх хэрэгтэй. Учир нь зөвхөн манай төслийн хүрээнд 2000 гэр бүл энд ирж амьдрах гэж байна. Цэцэрлэг, сургууль, зургаан өртөө зөрлөгийн барилга байгууламж, хүн амьдрах сууц, хил дээр амьдрах 300 айлын орон сууцтай холбоотой томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр санхүүжилт нь шийдэгдсэн учраас үүнийг хотын түвшинд авч үзэж шийдэх нь зөв.
Учир нь Монголын нэг номерын төрийн болон хувийн компани энд байна. Тиймээс хот доорх хотоо түрүүлж байгуулж өгнө үү гэдэг хүсэлтийг бид Засгийн газарт тавиад байна” гэв. Тэрбээр "Хэдхэн жилийн өмнө цаасан дээр байсан төсөл, бодол санаанд байсан мөрөөдөл өнөөдөр монгол инженер, монгол залуусын гараар бодит ажил хэрэг болж, эх нутгийн тал дундуур зурайж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлэн өргөжиж, хурдаа авсан галт тэрэг мэт өртөөнөөс өртөөнд буухиалан хүрч, улам бүр эрчээ нэмэн хурдалж байна” хэлсэн юм.
Энэ шинэ зам Монгол Улсын сэргэн мандалтын их бүтээн байгуулалт, монгол хүн бүрийг хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйд урин дуудсан хөгжлийн зам байг ээ!
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||