- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Халдвар хамгааллын дэглэм алдагдсан Гашуунсухайт, Цагаан хад боомтод ХАЛДВАР тархах эрсдэл өндөр байна
Манай улс өнгөрсөн оны арван нэгдүгээр сард дотооддоо халдвар алдаад нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс илүү хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар дотоодод гарсан халдварын тоо 571-д хүрч Улсын хэмжээнд нийт 1200 хол давсан батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатар хот том голомт болсон хэдий ч халдвар тархсан орон нутгийн 6 аймгуудын халдварыг хумьчихсан эхнээсээ халдваргүй цэвэр голомт болсон сайхан мэдээ бий. Гэлээ гэхдээ халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Нийслэл хотод хатуу хөл хорио тогтоосон хэдий ч хулгайн замаар орон нутаг руу хүн тээвэрлэсэн иргэдийн хариуцлагагүй үйлдэл гарсаар байна.
Тодруулбал, Өмнөговь аймаг руу нууцаар иргэдийг 250-300 мянган төгрөгөөр тээвэрлэсэн хууль бус үйлдлийг хуулийн байгууллагын тусламжтайгаар илрүүлэн шалгах үйл ажиллагаа явагдаж буй. УОК, Эрүүл Мэндийн Яам, ХӨСҮТ болон нийт аймгуудын Онцгой комисс халдварыг хумих, дэгдэлтийг тогтоохоор өдөр шөнөгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад энэ мэт хариуцлагагүй иргэдийн балгаар Нийслэл хот дахь голомтыг хөдөө орон нутагт алдвал хэн хариуцлага хүлээх вэ? Дээрх байгууллагууд иргэдэд зөвхөн энгийн ойлгомжтой хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа. Тэр нь амны хаалтыг тогтмол, зөв хэрэглэх, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гарсан тохиолдолд хүн хоорондын зай барих зэргийг тодорхой тайлбарласан.
Гэвч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд коронавирусийн шинжилгээ өгөөгүй иргэн очсон байна. Өөрөөр хэлбэл, тандалтын шинжилгээнд хамрагдалгүйгээр хулгайн замаар тус аймагт очжээ. Хэрэв тухайн хариуцлагагүй иргэнээс халдвар илэрсэн бол яах вэ? Стратегийн том орд хэмээгддэг Өмнөговь аймаг ногоон бүс болж, гаднаас тээврийн жолооч болон уурхайчдыг нэвтрүүлэхгүй, чанга дэглэмтэй байгаа хэдий ч хулгайн замаар иргэд зорчсоор байна. Хэрэв халдвартай нэг иргэн тус аймагт очсон бол тухайн аймаг хатуу хөл хорио тогтоох нь тодорхой. Энэ аймагт хамгийн эрсдэлтэйд тооцогдож буй зүйл нь Өмнөговь аймаг дахь Цогтцэций сумын Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн жолооч нар юм. Тэдэнд дэг журам, харицлага гэж алга. Өөрөөр хэлбэл тэнд эрсдэл хамгийн өндөр, халдвар тархах орчин бүрэн хангагдсан гэхэд болно. Хэрэв уртын болон богинын нүүрс тээврийн жолооч нар халдвар авсан тохиолдол БНХАУ-ын талаас шууд хилээ хаана хэмээн хэдийнээ мэдэгдсэн.
Хятад улс ард иргэдээ бодно уу гэхээс биш Монгол улсын эдийн засгийг бодохгүй нь лавтай. Нэг ёсондоо манай улс БНХАУ-руу нүүрс тээвэрлэлт хийж байж Монгол Улсын эдийн засаг хэвийн үргэлжлэх болно. Хэдий эрүүл мэндийн яамны өдөр бүрийн 11 цагийн мэдээллээр Гашуунсухайтад явж байгаа уртын тээврийн жолооч нараас шинжилгээ авч байгаа талаар мэдээлдэг. Азаар халдвар илрэхгүй байгаа нь таатай. Гэлээ гэхдээ эрсдэл маш өндөр гэдгийг дахин хэлье.
Засгийн газраас Өмнөговь аймгийн ногоон бүс байлгах үүрэг чиглэлийн аймгийн удирдлагууд, төр болон хувийн хэвшлүүдэд өгсөн. Гэвч дээрх үүрэг чиглэл, газар дээрээ хэрэгжихгүй, хөрсөнд буухгүй байна. Тухайлбал, Тавантолгой, Цагаанхад чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж байгаа жолооч нар хоорондоо холилдох, архидан согтуурах, бохир орчинд байрлах, гэмт хэрэгт холбогдох зэрэг зөрчлүүд гарсаар байна. Үүнээс харахад халдвар хамгааллын дэглэм гээч зүйл энд алга. Гаднаас ирж байгаа хүмүүсийн хөдөлгөөнд хяналт тавьж Цагаанхад боомтыг Дотоодын цэргийн 50 албан хаагчаар хамгаалуулж байгаа хэдий ч тэд бүгдийг хянаж, барьж чадахгүй нь тодорхой. Хамгийн их хөл хөдөлгөөн ихтэй аймаг, түүнчлэн хулгайгаар очсон иргэдээс халдвар илэрвэл хэрхэн арга хэмжээ авах вэ?
Халдварын эрсдэл нэмэгдэж, хаа сайгүй эх үүсвэр нь тодорхойгүй халдвар гарч байгаа энэ үед "Ногоон бүс"-д зорчин ирж байгаа хөдөлгөөний хяналтыг бүрэн хянаж чадахгүй. Дээрээс нь Тавантолгой болон Цагаанхад боомтын жолооч нар хоорондоо холилдож байгаа нь хамгийн их эрсдэл үүсгээд байна. Хэрэв нэг жолоочоос халдвар илэрвэл, БНХАУ-ын талаар хилээ хааж, нүүрс тээвэрлэлт зогсонги байдалд орон манай улсын эдийн засагт томоохон хүндрэл учирна гэдгийг хаана хаанаа бодолцох цаг болсон.
Тиймээс гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Тавантолгой, Цагаан хад боомт болон бусад нүүрс тээврийн боомтуудын жолоо нарыг тусгаарлах ажил эхлүүлэх, тэднийг хянах хяналтыг сайжруулах, Дотоодын цэрэг, Тээврийн цагдаагийн алба хаагчдын хамгаалалтыг чангатган сайжруулахгүй бол тэнд халдвар тархах бүрэн эрсдэл үүсчихсэн байна гэдгийг дахин дахин хэлье. Энэ тал дээр УОК ч анхаарал хандуулах ёстой бөгөөд тэдний санал санаачлага ч хэрэгтэй байна.
BOLOD.MN
Т.НОМУН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||