- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Баян айраг эксплорэйшн”-ий балаг-2
Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн” компанийн уурхайд цианид натри алдагдаж, УОК-ийн шийдвэрээр Улаанбаатараас Шуурхай бүлэг очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцан шийдвэр гаргасан талаар бид мэдээлж байгаа билээ.
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх төр засгийн шийдвэр бодит амьдрал дээр хэрэгждэггүй, орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чаддаггүй гашуун жишээний томоохон төлөөлөл бол "Баян айраг эксплорэйшн” компани. Сүүлийн 6 жил дараалан хүн ардын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах цианид натри алдаж байгаль орчин бохирдуулаад зогсохгүй орон нутаг, иргэдтэй хамтран ажиллах хууль журам, мөн үйл ажиллагаа явуулахтай холбоотой Монгол Улсын хууль журмуудыг удаа дараа зөрчсөөр ирсэн нь ч энэ шалгалтаар илэрсэн байдаг.
УОК-ийн шийдвэрээр Улаанбаатараас Шуурхай бүлгийнхэн газар дээр нь танилцаж Завхан аймгийн иргэдэд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид дараах асуултыг асуусан байдаг.
Хариултыг МХЕГ-ын Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр өгсөн юм.
-Одоо ямар нэгэн хор хөнөөл аюулгүй болсон гэж үзэж болох уу?
-Тухайн үед 07:50 цаг орчимд 8:15 цагийн хооронд энэ явдал болсон. Орчны хэм хүйтэн байсан. Гарсан ус уусмал тарж урсаад богино хугацаанд хөлдсөн. Газрын хөрс рүү гүн рүү нэвчиж чадаагүй. 10 орчим см зузаан мөс овоолсон талбай дээр байгаа. Аймгийн Ажлын хэсэг нимгэн газраа 20 см, зузаан газраа 50 см хүртэл ухаж хөрсийг цэвэрлэсэн байсан. Тиймээс тухайн үед хийгдэх ёстой авран хамгаалах ажлыг хийжээ гэж үзэж байгаа. Хөрсний 18 дээж, усны 5 дээжийг шинжлүүлэхээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хүргүүлсэн. Усны дээжийн шинжилгээ хийгдэж дууссан байна. Гүний усанд ямар нэгэн өөрчлөлт өгсөн байна уу, химийн хорт бодисоор бохирдогдсон байна уу гэдгйиг үзэж байгаа. Хохирол гараагүй байна гэсэн дүн гарсан байна. Сэтгэл амарч болохоор байна. Гэхдээ зайлшгүй мэргэжлийн байгууллагаар шинжилгээ судалгаа хийлгэж түүний дагуу байгаль орчин хүн малд хохирол учруулах хэмжээний аваар осол болсон эсэхийг тодорхойлох ёстой шүү.
Аймгийн МХГ-аас албан шаардлага өгнө. Түүний хүрээнд заагдсан асуудлыг арилгах нь ААН-ийн үүрэг. Тэр албан шаардлагад бодитой асуудал байх ёстой. Удаа дараа гараад байгаа осол аваар цаашид гарахгүй байхад чиглэгдсэн асуудлыг тусгаж өгөх ёстой. Урт хугацаанд авч хэрэгжүүлэх ёстой зүйлийг та бүхэн хамтдаа шаардах ёстой. Мэдээж түүнд нь төрйин байгууллагуудаас баталж өгч байгаа бичиг баримтууд түүний чанар агуулгын асуудал байна. Үүний та бүхэн анхаарах ёстой. Нэг талаас ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах асуудал яригдаж байгаа. Тийм учраас бид эрхийг хамгаалахын тулд 2 сарын хугацаа өгч дахин ийм аваар гарахгүй байх нөхцөл бүрдүүл.
-Ард иргэдийн зүгээс энэ компанийн үйл ажиллагааг зогсоож өгөөч гэсэн шаардлагыг тавьж байгаа. Энэ 2 сарын хугацаа өнгөрч үйл ажиллагаа явуулж эхлэхэд дахин ийм осол гарвал ямар хариуцлага тооцох вэ. 6 удаагийн аваар осол гаргасан. 2014 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш жил бүр цианит натритай холбоотой осол гаргасан?
-Ашигт малтмалын тухай хуулийн 66.3 дахь заалтаар өмнө нь МХГ-аас гаргасан байсан актыг хүчингүй болгоод хүндрүүлэх нөхцөлтэйгээр шийдвэр гаргалаа. Холбогдох хууль аюулгүй ажиллагааны дүрмийг удаа дараа зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг 2 сар хүртэл хугацаагаар зогсоож энэ хугацаанд зөрчлийг арилгуулаад хэрэв арилсан тохиолдолд үйл ажиллагаа цааш үргэлжилнэ. Арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Энэ хуулийн дагуу явна.
-Зөрчил арилгаад үйл ажиллагаа явуулж байгаад дахин зөрчил гаргавал...
-Бид түүнийг тааварлах бололцоогүй. Зөрчил гаргахгүйн тулд ажиллаж байгаа. Хэрэв зөрчил арилаагүй бол тусгай зөвшөөрөл хүчингүй болно гэсэн юм.
Үргэлжлүүлэн МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан дараах мэдээллийг хийсэн билээ. Тэрээр:
-Угсралтын ажлын чанар анхнаасаа норм дүрмийн дагуу хийгдээгүй. Байх ёстой тулгуур хийц байхгүй бэхэлгээ хийгдээгүй. Шугам хоолой нь ямар ч гарал үүслийн гэрчилгээ байхгүй зориулалтын бус шугам хоолой байна гэдэг эхний зүйл байгаа. Шугам хоолойн өнгөний код гэж байдаг. хар шугам дээр цэнхэр канттай шугам байх ёстой. Энэ шугам маань цэвэр усны шугамд тавигддаг. Яг одоо химийн бодистой саарал усны ч юм уу бохир усны шугамуудад саарал улаан шар канттай шугам тавигддаг. УОК-ын бичиг баримтыг үзэхээр байх ёстой материал хоолой олдохгүй байгаа юм. Ямар сайндаа бид хагарсан шугам хоолойны дулаалгыг бүрэн хуулуулж байгаад түүн дээр байгаа тэмдэглэгээ бичиглэлүүдийг зургийг авч баталгаажуулсан. Улаанбаатарт очиж яаралтай судлаад ямар стандартаар үйлдвэрлэгдсэн ямар зориулалтай шугам хооллойг тогтооно. Ер нь энэ шугам хоолойг угсрахдаа чанар стандартыг хангаагүй ажил хийгдсэн байгаа юм. Ерөнхий гүйцэтгэгч нь монгол компани. Зураг төсөл Австрали компани хийсэн байна. 2013 онд зураг төслийг боловсруулж батлуулаад хийсэн юм билээ. Зураг төсөл нь маш их шаардлага хангахгүй, тайлбар тодорхойлолт нь дутуу. Нэг үгээр зураг төслийн байнууллага маш хариуцлагагүй хандсан, гүйцэтгэгч байгууллага хангалттай бариагүй. Түүн дээр нь захиалагч Баян Айраг ХХК захиалагчийн хяналтыг сайн хийгээгүй. Техникийн комиссоор хүлээж авсан байдаг. Улсын комиссоор аймгийн Барилга хот байгуулалт газрын харилцааны газар 2014 онд хүлээж авсан байдаг.
Осол болсон өдөр шинээр орсон оператор ажиллаж байсан. Тэр хүн хаасан нээснээ мэдэхгүй, асуултад хариулж чадаагүй. Техник ашиглалтын заавар дүрэм байна уу гэхээр байхгүй. Аюулгүй ажиллагааны заавар гэж жижиг цаас тавьчихсан. Шугам хоолойн үед ямар техник ашиглалтын дүрэм мөрддөг хаалт арматурын үед ямар техник ашиглалтын дүрэм мөрддөг вэ гэхээр байхгүй. Ашиглалтын ажилтнуудын хариуцлага, тэнд байгаа ашиглалытн үйл ажиллагаа маш хангалтгүй. Ийм хоёр том хүчин зүйлээс нөлөөлж энэ осол гарсан. Бид үүнийг цаашид гаргуулахгүй байх үүднээс шугам хоолой хаалт арматурын /даралттай шугам хоолой байгаа ш дээ/ даралттай хоолойнуудыг иж бүрэн шинэчлэн солих шаардлага тавьж байгаа. Ингэхдээ шинээр зураг төсөл гаргуулж түүний дараа шугам хоолой хаалт арматурыг шинэчилж солих, стандартын шаардлага хангасан тулгуур бэхэлгээ хийцүүдийг хийх үндсэн шаардлагыг тавина.
Шугам хоолойгоо олсоор дүүжлээд тавьчихсан. Тулгууруудыг төмрөөр түр тогтоочихсон, мод эвчихсэн зөрчил нийтлэг байгаа. Ерөөс угсралтын ажлыг хариуцлагагүй хийсэн. Дараа нь технологийн горим бариагүй. Осол гарах үед даралтын өндөр хэлбэлзэл үүссэн байгаа юм. 25 минутын хугацаанд 30-50 м.куб шингэн алдсан байх боломжтой. Хүн хүчээ сургах бэлтгэх ажил хийгдэх ёстой. Автомат ажиллагаатай зүйлүүд даралтын хэлбэлзэл үүссэн үед насос зогсох зэрэг зарим зүйлийг суулгах асуудал байна.
Одоо салчихсан байгаа хэсэг нь нэг төө буюу 18 см зайтай байна. Шугамаа хооронд нийлэх боломжгүй маш хатуу. Анхнаасаа татаж наасан байна. Уг нь таталт өгөхгүйгээр наах ёстой. Материалаа хэмнэсэн үү, угсралтын нөхөд залхуурсан уу татаж наагаад хүчдэл үүсгэчихсэн. Дээр нь гагнуурын технологи дээр алдаа гарсан. Мөчидхөн наасан. Зарим хэсэгт дутуу наасан. 6 жил гайгүй явсан. Шинэ хүмүүс ажиллаад хаалтыг битүү шахаж өндөр даралт үүсгэсэн байх магадлалтай. Эсвэл хаалтуудыг огцом нээж хааж цохилт үүсгэснээс үүссэн. Даралтын огцом цэг үүсгэснээс шугам наалтаараа салсан. Түүнд нь нөлөөлсөн зүйл бол угсралтын алдаанууд байсан. Шугам өөрөө унжилттай байсан. Тулгуурууд байх ёстой хэжмээнд тавигдаагүй учраас шугам унжсан. Ийм зүйлийг засч залруулаад шинээр шугам хоолой солих шаардлагатай. Тэгэхгүй бол дахиад шугам задрах эрсдэлтэй. Стандартынх нь дагуу угсарч шинэчлэх ёстой. Материал судлалын лабораториудыг авчирч үзлэг хийлгэх хэрэгтэй. Аль гагнуур дээр согог байна, насжилт ямар байна гэдгийг тогтоох ёстой.
Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга О. Болд:
-Бид Гамшгаас хамгаалах тухай хууль хуульд нийцүүлэн гаргасан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Тус уурхайн үйл ажиллагаанд 2 ч удаа хяналт шалгалт хийсэн. Үүгээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.3 дугаар заалтаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна гэдэг. Мөн төлөвлөгөөг яаж хийх арга аргачлалыг зааж өгсөн. Энэ төлөвлөгөөг хийсэн байсан. Гэхдээ их ерөнхий болсон гэдгийг манай мэргэжлийн хүмүүс үзэж харж дүгнэсэн. Эрсдэлийн үнэлгээ хийдэг. Үүн дээр нь бас манай газрын Гамшгийн эрсдэлийн мэргэжилтэн үнэлгээн дээр нь зөвлөмж өгсөн. Мөн уулын аваар ослын төлөвлөгөө гэж байдаг. Энэ гурав дээр л онцгой байдлын байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт явуулах чиг үүрэгтэй гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагын зүгээс хуулийн тус компанийн үйл ажиллагааг 2 сараар зогсоосон юм. Цаашид дахин ийм төрлийн осол гарвал тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг ч онцолсон.
Тэгвэл Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл уржигдар энэ асуудлаар цахимаар хуралдсан юм.
Манай улсын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь "Баян айраг эксплорэйшн” ХХК юм. Тус компаний боловсруулах үйлдвэрт 12 сарын 11-ний өдөр натрийн цианидын сулруулсан уусмалыг 813 м.кв талбайд алдсан осол гарсан.
БОАЖ-ын сайд, ХХБАББЗАЭҮЗ-ийн дарга Д.Сарангэрэл "Баян айраг эксплорэйшн компанийн хувьд маш хариуцлагагүй алдааг олон удаа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна.
Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлтийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй боловч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй. Тиймээс Монгол Улсад ашиглах хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар цуцлаж МХЕГ-аас өгсөн 12 үүрэг,даалгаврыг ягштал биелүүлж, дахин ийм осол гаргахгүй байх нөхцлийг бүрэн дүүрэн хангасан үед натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна” гэсэн. Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх саналыг бүрэлдэхүүнээрээ бүрэн дэмжиж Баян айраг Эксплорэйшн ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||