Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөгжилд хөтлөх гэрлэн жимээр

Хүн төрөлхтөн урц, овоохойд аж төрөн, хэтээр гал ноцоож их түүхийн жимийг эхлүүлсэн. Байгаль, цаг уурын шалгуурыг давж, олон мянган жилийг элээхдээ улам бүр хөгжсөөр технологид суурилсан амьдралын хэв маяг бүхий соёлт ертөнцийг бүтээжээ.

Өдгөө дэлхийн хүн амын ихэнх нь тэнгэр баганадсан шилэн барилга бүхий хотод, хоногийн аль ч үед бужигнаж, цаг хугацааг үл харгалзан сурч хөгжиж байна. Тийм ч учраас эрчим хүчний түгээлт, тасралтгүй үйл ажиллагаа хүн бүрийн амьдралд нэн чухал үүрэгтэй. Ердөө нэг цаг тог тасрахад хэчнээн ажил цалгардаж, түүнээс ч олон хүн бухимдахыг таашгүй.

Иймд энэ удаагийн дугаартаа "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн тоолуурын заалт тэмдэглэгчийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Гэрлийн байцаагч нэрээр бидэнд хэзээний танил болсон энэхүү ажил нь айл өрх бүрийн хойморт гэрэл тодорч, Улаанбаатар хот дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэн алхаж буйгаа илтгэх шиг өнгө зүсээ гайхуулан гялалзахад ихээхэн үүрэгтэй билээ.

09:00 цаг Манай улсын хүн амын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байгууллага бол "УБЦТС” ТӨК. Тодруулбал, нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө тасралтгүй ажиллаж буй. Тус хамт олон ойрын үед тун ч ачаалалтай байгаа юм. Учир нь, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 1-нээс айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг төр хариуцахаар шийдвэрлэсэн нь багагүй хүндрэл үүсгэсээр.

Цахилгаанчдын ажил үүрэгтэй "Жоби” худалдааны төвийн баруун талд байрлах УБЦТС-ний хангах үйлчилгээний томоохон салбар болох "Сүхбаатар” хэрэглэгчдэд үйлчлэх төвийг зорилоо. Ажил цуглаж, жигдэртлээ удах биз гэж бодон товлосон цагаас ялимгүй хоцорч очсон нь буруудав бололтой. Авто зогсоол нь битүү, гадна талбайд харуулын ажилтнаас өөр хүнгүй байх нь ажил эхэлснийг илтгэх шиг. Зэргэлдээ шар байруудын хаягийг хэдэнтээ уншиж, "Борлуулалтын хэсэг” гэсэн хаягтай хаалгаар орвол угтах ажилтан асуумж авч, халуун хэмжиж нэвтрүүлэв.

Гуравдугаар давхарт гарахад иж бүрэн хувцаслаж, ажилдаа гарахад бэлтгэсэн залуус аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, багаж төхөөрөмжөө шалгуулж байв. "Ковид-19” вирусээс урьдчилан сэргийлэх дэглэмийн дагуу нэг сандал алгасан суужээ. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа тул ажлын хэрэглэгдэхүүнээс гадна хамгаалах хувцас хэрэгсэл шалгаж байгаа аж.

Хүн бүрийн урд нэрийг нь үл мэдэх багажууд, нэг удаагийн бээлий, гар ариутгагч харагдана.Ширээ тойрон суусан хүмүүсийн хамгийн наад захад сууж, өдөр бүр сонсдог зааварчилгааг нухацтай гэгч сонсож суугаа эрийг Бадарчийн Алтангэрэл гэдэг.

Тэрбээр тоолуурын заалт тэмдэглэгч хэмээх хариуцлагатай алба хашдаг. Бидний нэрлэж заншсанаар гэрлийн байцаагч. Энэхүү зааварчилгааг 20 орчим жил дагаж, мөрдөж буй ч мэдэх юм чинь гэж үл тоомсорлосонгүйг нь харахад ажилдаа хариуцлагатай, чамбай нэгэн болох нь илт. Өнөөдөр бид түүний болоод мянга мянга цахилгаанчдын ажлын сонин хачинтай танилцах юм. Зааварчилгаа дуусахад ажилтнууд команд авсан мэт зэрэг босож танхимаас гарахад, дараагийн ээлж зөрөн орлоо. Ерөөс зохион байгуулалт, хамт олны соёл өндөртэй газар болох нь мэдэгдэм.

Энэ талаар Б.Алтангэрэл "Манайхыг хуучин цагт хагас цэрэгжилттэй газар гэж хүмүүс ярьдаг байлаа. Тог, цахилгаантай харьцана гэдэг амь, эрүүл мэндтэй дүйсэн ажил тул дээд зэргээр хариуцлага, болгоомжтой байх хэрэгтэй. Салан задгай байж огт болохгүй. Тийм болохоор бидний ажил үүргийн хуваарь, удирдлагын тогтолцоо тун нарийн” гэлээ. Ийн зааварчилгаа авч, гарын үсгээ зурсны дараа үүрэгт ажлаа гүйцэтгэхээр Бэлхийн зуслан чигт хөдөллөө.

11:00 цаг Хөл хорионы өмнөх өдөр болоод ч тэр үү ачаалал ихтэй байсан авто замын хөдөлгөөн Дамбадаржаагийн уулзвараас сийрэгжэв. Хотын төвөөс холдох тусам агаар цэнгэгшиж, тэнгэрт хөшиглөсөн манангийн цаахантаа модод сүүмэлзэнэ. Зам дагуух гудамж, хүнсний дэлгүүр орчимд овоо хэд хоногийн хүнсээ базаагаад харьж яваа нэгэн, түнтгэр тортойгоо дааж ядан алхана. Харин мянга мянган цахилгаанчид иргэдийн ая тухтай амрах, халуун ам бүлээрээ баярын ширээ тойрон суух боломжийг бүрдүүлэхээр цаг нар, цар тахлын тархалтыг үл ажран зүтгэж байна.

Хүрэх газар зайтай тул түүний ажил мэргэжлийн талаар хөөрөлдөв. "Сүхбаатар” салбарт 13 тоолуурын заалт тэмдэглэгчтэй бөгөөд хамгийн ахмад нь Б.Алтангэрэл. Тэрбээр 2004 оноос хойш энэ салбарт тасралтгүй ажиллаж байгаа гэнэ "Өмнө нь, гэрлийн байцаагч гэж нэрлэдэг байхад бичилтээ хийнэ, засвар үйлчилгээ үзүүлэхээс гадна айл өрхөөр явж орлого бүрдүүлэх, түр түдгэлзүүлэх зэрэг асуудлыг дангаар хариуцдаг байсан.

Сүүлд ажлын чиг үүргийг шинэчилж, гурав хуваасан. Ингэснээр бид зөвхөн тоолуурын заалтыг шалгаж, хэдэн КВ хэрэглэснийг тэмдэглэнэ. Мөн янз бүрийн гэмтлийг мэдээлэх үүрэгтэй. Бичигдсэн төлбөрийг Авлагын хэсэг хариуцаж, орлого бүрдүүлнэ. Харин Техник үйлчилгээний хэсгийн монтёрууд цахилгаан залгах, салгах, гэмтлийн дуудлагыг хариуцна” хэмээн ажил үүргийнхээ тухай товч тодорхой тайлбарлав. Нэг хүн ойролцоогоор 10 гаруй мянган айл өрх хариуцан ажилладаг.

Нэг сард зургаан цикл буюу тав таван хоногоор төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлээ үнэлэх зарчмаар ажилладаг байна. Энэ удаа сарын сүүл учраас зуслангийн бүсэд ажиллах аж. Уулсын оройгоор битүү манан татсан газар ирсэн нь Бэлхийн ам байв. Бид ойролцоох худалдааны төвийн үүдэнд машинаа байршуулж, цас хунгарласан гудамж руу алхлаа. Б.Алтангэрэл "Өнөөдөр энэ хэсгийн тоолуурыг бичиж дуусгана. 380кв-ын тогтой 30 орчим сууц бий.

100 гаруй айл өрхийг цахилгаанаар хангадаг нэг станц бий. Энэ хавийн ихэнх айл төв орж өвөлждөг болохоор эзэнгүй байх нь элбэг” хэмээн гараараа тэртээг заан ярилаа. -20 орчим хэмийн хүйтэнд уулын ам хүртэл алхах нь ээ гэж бодох төдийд даарах шиг. Хамгийн эхний гудамж руу ормогц тогны төмөр хайрцаг бүхий өндөр шон торойн угтлаа. Үүнийг харсан Б.Алтангэрэл "Энэ айлын эхний бичилт.

380кв-ын тогтой айл байна” хэмээн хэлж дуусаагүй байхад гэрийн эзэн Н.Мөнхбат "Ачаалал хэмжиж явна уу” гэсээр гарч ирэв. Үнэхээр л тэднийх байр сууцаа барьж, тогтмол оршин суудаг болоод удаагүй байгаа гэнэ. Тэрбээр "Нам даралтын зуухтай. Шөнө тог тасраад хэцүү юм. Өнгөрсөн шөнө 03:20 цагт тасарсан. 70047004 рүү залгахаар автомат хариулагч авах юм. Одоо гайгүй болж уу. Айгаад хүүхдийн өрөөндөө цахилгаан халаагуур залгадагаа ч больсон.

Та хэд ч ачаалалтай байгаа байлгүй” хэмээн өгүүлэв. Б.Алтангэрэл тоолуурын заалтыг тэмдэглэсний дараа түүнд "Цаашдаа ингээд бичигдээд явна. Хэрэв дугаараа бүртгүүлсэн бол 137004 –руу мессэж илгээж төлбөрөө шалгах, төлөх боломжтой. Манайхаас тогтмол хэмжилт, хяналт хийж байгаа” гэж түүнд зааварчилгаа өгөв. Үүнээс харвал түүний ажил дан ганц тоолуур бичихээс гадна хэрэглэгчдэд зөвлөн туслах, мэдээллээр хангах чухал үүрэгтэй юм.

13:00 цаг Өвлийн хүйтэнд айл айлын хаалга балбаж, гудамж сүлжин явна гэдэг амаргүй ажил ажээ. Ялангуяа, зуслангийн айлууд хаалгаа дангинатал түгжиж, нохойгоо сул орхидог нь цахилгаан бичигчид ихээхэн төвөг удна. Б.Алтангэрэл хурдан алхана гэж жигтэйхэн. Хоцрохгүйн тулд том том алхавч зэрэгцэж чадахгүй.

Нөгөөтэйгүүр "Чи нохойд уруулчихна. Миний ардаас дагаад яваарай. Намайг хаалгаар орвол айлтгүй дагаад ор. Нохой байгаа талд зогсож, айж гүйж болохгүй шүү” гэж анхааруулсан тул үл ялиг хойно алхаж яваа минь энэ. Хүнгүй шахам гудамжаар алхахад хатуурсан цас чанга гэгч чийхарч, хөлийн чимээнээр айлын ноход хашааны цаанаас үсчин боргох нь айдас төрүүлэм.

Зарим нь мөр хаалганы доогуур хоншоороо цухуйлгаж, хуучивтар банзан хашааны завсраар араа шүдээ яралзуулан дайрна. Ийм эрсдэлтэй, эгзэгтэй орчин дундуур тоолуурын заалт тэмдэглэгч өдөр бүр туучиж, ажлаа амжуулдаг нь бахархам. Б.Алтангэрэлийн өглөөнөөс хойш чирж явсан тэнзэн ташуурын дайтай модны учрыг сая л олов.

Нэгдүгээрт, биеэ хамгаалах, хоёрдугаарт, халтиргаа гулгаанаас сэргийлэх чухал зэвсэг юм байна."Бэлхийн 48” хэмээн тодоор тэмдэглэсэн гудамжны эхэнд ижилхэн саарал өнгийн гүйдэг төмөр хаалгатай хашаа угтав. Тогтсон ёсоор хашаа руу орохын өмнө нохойтой эсэхийг шалгаж модоор тогшихуйд баруун хойд талын хаалганы цаанаас сүр бараа ихтэй хоёр нохой дуу дуугаа авалцан дайрч эхлэв. Харин нөгөө талын хаалга гаднаас нь онгойлгохын аргагүй.

Жилийн эцэс дөхсөн энэ үед аль болох бүх айлын тоолуурын заалтыг бичих учиртай. Тэгж гэмээнэ орлого бүрдэж, бид гэрэл цахилгаантай аж төрнө. Тоолуурын заалт бүхий шон хол байгаа бололтой хөлийн чимээ алсарсаар тасарлаа. Нохойноос сүрдэх, хашаа руу орсон нэгэндээ санаа зовох зэрэгцэн зогстол дээврийн цас пирхийтэл унах чимээ гарч балмагдуулав. Ашгүй хөлийн чимээ тодорсоор Б.Алтангэрэл гарч ирлээ. 60 нас дөхөж яваа гэхэд даанч хөнгөлүүхэн юм. Хоёр метр орчим хашаа руу гишгүүргүй авирч, өдөрт 30 гаруй километр алхахдаа ер түүртсэн шинжгүй. Магад ажил мэргэжлийнх нь онцлог биз.

15:00 цаг Тоолуурын заалт бичнэ гэдэг тун нарийн ажил юм санж. Аюулгүй байдлын үүднээс үргэлж бээлийтэй гараар харьцана. Б.Алтангэрэл тоолуурын заалт бүхий хайрцгийн дэргэд ирмэгц аяны богц мэт элэгдсэн хуучивтар ширэн үүргэвчээ уудална. Тэгснээ янз янзын хэлбэр дүрстэй, гоёл чимэглэл шиг шажигнасан олон түлхүүр гаргаж, хайж төдөлгүй нэгийг цоожинд шургуулахад яг л таарна.

Тэмдэг тэмдэглэгээгүй олон түлхүүрээс хайснаа яг таг олно гэдэг гайхмаар. Хүний эзэмшсэн мэргэжил, хийж дадсан ажил ийм сайхан гэлтэй. Хамгийн сонирхолтой нь "тетриц” тоглоом шиг зүйл тоолуурын заалт руу, зурагт удирдаж буй мэт чиглүүлнэ. Энэ бол "Тугуб” хэмээх багаж бөгөөд үүгээр тоолуурын заалтыг уншуулдаг юм байна.

Энэхүү багажийг 2008 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд хэрэглэгчийн кодоо хийгээд уншуулмагц өмнө сарын сүүлд хэдэн кв цахилгаан хэрэглэсэн, одоо хэд кв болж нэмэгдсэн нь гарна. Зөрүүгээр нь энэ сарын хэрэглээг тооцох бөгөөд тоолуурын заалт бичигч ажлаас буухдаа тугубаа операторын компьютерт уншуулж, мэдээлэл цааш шилжинэ.

Алтангэрэл "Зарим хүмүүс манайх ийм их цахилгаан хэрэглээгүй. Яг ижилхэн таван ам бүлтэй айл ингэж гардаггүй юм билээ. Та нар дандаа буруу бичдэг гээд хэл ам гаргадаг. Гэтэл айл бүрийн хэрэглээ өөр шүү дээ. Марк, үзүүлэлт таарахгүй цөөн хэдэн тоолуурын заалтаас бусдыг нь багажаар уншуулдаг. Зарим хүнд багажаа үзүүлээд тайлбарласан ч ойлгодоггүй юм” хэмээн учирлав.

…Цас алгуурхан хаялсаар гудамж, талбайг нэвсийтэл хучив. Б.Алтангэрэлийн хар хөх өнгийн ажлын хувцас нэлэнхүйдээ цайвартан харагдана. Хашаа, шонгийн мод өөд авирахад нь хөдөлгөөний аясаар гөвөгдөх хэдий ч ахиад цав цагаан болох тул зөнгөөр нь орхив. Харин тоолуурын заалт бичихийнхээ өмнө цантсан нүдний шилээ сайтар арчиж харагдана. Бид гудамж сүлжин явсаар төв замаас нэлээд алсрав. Түүнд цайны цаг гэж байдаггүй бололтой. Уулын бэлд бүлээн юм олж уух байтугай ороод дулаацах газар ховор…

Програмын дагуу гарч буй дүнгийн төлөө ажлаа хийж яваа хүн рүү давшлах нь цөөнгүй гардаг аж. Ялангуяа, шинэ тоолуурын заалтууд нэг товч дармагц өдөр шөнийн хэрэглээ, нийлбэр дүн нь дэлгэцнээ дурайтал харагддаг юм билээ.

18:00 цаг Цас алгуурхан хаялсаар гудамж, талбайг нэвсийтэл хучив. Б.Алтангэрэлийн хар хөх өнгийн ажлын хувцас нэлэнхүйдээ цайвартан харагдана. Хашаа, шонгийн мод өөд авирахад нь хөдөлгөөний аясаар гөвөгдөх хэдий ч ахиад цав цагаан болох тул зөнгөөр нь орхив.

Харин тоолуурын заалт бичихийнхээ өмнө цантсан нүдний шилээ сайтар арчиж харагдана. Бид гудамж сүлжин явсаар төв замаас нэлээд алсрав. Түүнд цайны цаг гэж байдаггүй бололтой. Уулын бэлд бүлээн юм олж уух байтугай ороод дулаацах газар ховор. Орсон айл, уулзсан хүн, очсон гудамжныхаа нэрийг тэмдэглэж явсан миний гар бээрч үзэг барихын эцэсгүй болох нь тэр. Нэг мэдэхэд хэдэн гудамж элээж, хаана яваагаа мэдэхээ болилоо.

Харин байцаагч ах хэрэглэгчийн код бүхий цаасаа нэг бүрчлэн тэмдэглэж "Энд амьдардаг эмгэн, өвгөн хоёр хаачаа юм бол. Эднийх ч угаасаа хотын төвд өвөлждөг юм” хэмээн ярих нь хариуцсан хэсгээ алган дээрээ тавиад харж буй мэт андахгүй.Ийн явсаар ажлаа дуусгахад хэдийн бүрий залгажээ. Түүний ажлын цаг 18:00-д тарах учиртай. Гэвч одоо л Бэлхийн эцсээс хөдөлж байна.

Тоолуурын заалтаа авч дууссан ч цагаа бүртгүүлэх, ээлжийн ахлахдаа төхөөрөмжөө хүлээлгэн өгөх, операторт мэдээллээ шилжүүлэх зэрэг өчнөөн ажил бий. Б.Алтангэрэл "Өнөөдөр харьцангуй эрт буулаа. Ойрын хэд хоног маш ачаалалтай байгаа. Бичилт хийхээс гадна оргил ачааллын үе буюу 17:00-22:00 цагт айлуудаар явж хэмжилт хийсэн” хэмээн ярив.

Өдөржин хамт байсан бид хоёрт сая л тухтай үг солих зав гарах нь тэр. Б.Алтангэрэл 1985 онд Политехникийн дээд сургуулийг Уулын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн хэдий ч айл гэрт тав тух бэлэглэж, улс орныг хөгжилд хөтлөгч цахилгаан эрчим хүч түгээх ажилд тавилангаараа холбогдсон нэгэн.

Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт инженер, Дархан сумын Засаг дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явсан эрхэм. Мэргэжлийн шалтгаанаар чамгүй олон гэрээсээ хол ажиллаж, амьдарсан тул үр хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарахаар 2000 онд хот бараадаж, эхнэртэйгээ хамт УБЦТС-нд ажиллах болжээ. Түүнээс хойш гэрэл гэгээ түгээх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нь энэ.

Цахилгааны ажил нарийн тул шинээр ирж буй хүнийг тодорхой хугацаанд дагалдуулж, сургадаг байна. Энэ хүрээнд Б.Алтангэрэл дөрвөн шавьтай болсон гэнэ. Түүний хань н.Оюударь таван жилийн өмнө өвчний улмаас бурхан болжээ. Өдгөө тэрбээр дөрвөн охиныхоо өмөг түшиг, өнгө гэрэл болон хөдөлмөрлөж, залууст үлгэрлэн бүтээж яваа юм.

Гэрэл цацарсан энергитэй, гэрэл түгээгч мэргэжилтний өрнүүн ажлын гүнд өнжихөд урам зориг эрхгүй дүрэлздэг юм билээ. Ийм л эгэл жирийн олон мянган хүний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгө нэмж, Азийн цээжнээ тодрон буй. Хүмүүний хөдөлмөрийг итгэлээр хариулж, иргэний үүргээ хариуцлагаар биелүүлэх сэн.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, П. ДАВААЖАРГАЛ

Хөгжилд хөтлөх гэрлэн жимээр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани