- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы
өнөөдрийн /2014.05.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тосны
тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн
төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль
санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн
байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж нар
танилцуулсан юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд олонхын дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан. Иймээс чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд дахин өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.
1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулиар зарчмын шинжтэй харилцааг зохицуулсан бол Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар газрын тосыг хайх, олборлохтой холбоотой гол харилцаа, тухайлбал, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны үнэлгээ, төлбөр, газрын түрээс, татвар, захиргааны үйлчилгээний шимтгэл, нягтлан бодох бүртгэл, бүтээгдэхүүн хуваах, татвараас чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулж байна. Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нэлээд байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгаа.
Иймээс
Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос,
байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн
байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг
тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах,
хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй
болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой
харилцааг боловсронгуй болгож хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан
уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох бусад хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах төслүүдийн хамт боловсруулсныг Уул уурхайн сайд
илтгэлдээ дурдав.
Мөн
хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон
нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх,
байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах
мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн
тооцоо, судалгааг хийсэн гэдгийг хэллээ. Энэ хууль батлагдсанаар газрын
тос, уламжлалт газрын газрын тосны тухай эрх зүйн асуудал тодорхой
болох юм гэдгийг тэрээр тодотгов.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Г.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Д.Сумъяабазар нар Уул уурхайн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Б.Бат-Эрдэнэ нар саналаа хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Газрын тосны тухай болон холбогдох
бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад чуулганы
нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь дэмжсэн тул хуулийн
төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын
хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа
гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтэс мэдээлэв.
Газрын тосны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани