Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бидний “дургүй” уул уурхай

 

Бидний “дургүй” уул уурхай

 

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжөөд 100 орчим жил өнгөрчээ.

2000-аад оны дунд үеэс уул уурхайн чиглэлээр эцэг, эхчүүд үр хүүхдээ уул уурхайн чиглэлээр сургах гэж янз бүрээр л зүтгэж байв. Орчин үед уул уурхайн тухай яриа хүн бүрийн нүдэнд харагдаж, амны бай болоод тэр байтугай уул уурхайн талаар ихээхэн мэдлэгээ цахим орчинд дэлгэх гэсэн хүмүүсийн тоо нэмэгдээд иржээ. Ер нь манай иргэд уул уурхайн тухай ямаршуухан мэдлэгтэйг энгийн хэд хэдэн судалгаанаас харж болохоор байдаг. Өнгөрсөн жилийн өдийд хийсэн МЭК судалгааны байгууллагын судалгаагаар Эрдэнэс Тавантолгойн ил уурхай юу олборлдогийг судалгаанд оролцсон иргэдийн талаас илүү нь мэдэхгүй гэсэн үр дүн ч бий. Оюутолгой төслийг юу олборлодог бол, Эрдэнэт үйлдвэр юу ухаж олборлодог юм бол? Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг үг бас бий. Ингээд асуултыг асуултаар хөтөлж явсаар бид ер нь уул уурхайн тухай юу мэдэх, иргэд үндэсний уул уурхайн тухай ер нь ямаршуухан мэдлэг мэдээлэлтэй байдаг, ер нь мэдэх албатай юу үгүй юу гэдгийг тодруулах гэж үзье.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тайлангаас үзэхэд 2019 онд Монгол Улсын ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн аж. Таны карманд байгаа 1000 төгрөгний 250 төгрөгийг уул уурхайн салбар бий болгож танд "өгч” байна.  Экспортын орлогын 90 хувь, төсвийн орлого болох 11.9 их наяд төгрөгийн 25.4 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлсэн гэхээр бид энэ салбараас ямар их хамааралтайг харж болно. Тэгэхээр Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбартай холбоотой гэсэн юм. Одоогоор бидний олон улсад зардаг 10 барааны 9 нь байгалийн баялаг аж.

Зарим улс төрчид "Эдийн засгаа солонгоруулна, олон тулгуурт эдийн засаг бол гоё” гэж тунхаглаад олон жил болжээ. Даруй болдог бол маш сайн амлалт, хүсэл. Гэхдээ сүүлийн 10 за болье 5 жилийн статистик тоонууд уул уурхайгаас өөр эдийн засгийг ойрын 30-40 жилд авч явах гарц харагдахгүй байна. Байдал нэгэнт ийм байгаа үед бид уул уурхай түшиглэсэн эдийн засгаа өөрийн чадлаар хөгжүүлж бас хамгаалж явах нь өнөөдөртөө бидэнд ашигтай.

Ерөөс Монголын түүхэнд анх удаа 2020 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж ногдол ашгийг иргэн бүрт хүртээгээд эхэллээ. Энэ мэдээж маш сайн жишиг томоор харвал хөрөнгийн зах зээлд асар том бүүм иргэн хүнээр авч үзвэл үндсэн хуулиар баталгаажсан газар дээрх болон доорх баялаг ард түмний өмч гэсэн эцэг хуулийн бодит биелэл юм.

2020 он Монгол Улсад болон дэлхийн нийтэд маш хүнд жил болон өнгөрч байна. Гадны судлаачид манай улсын хэврэг эдийн засаг коронагийн хүндрэлийг дааж чадахгүй өвдөг сөхөрнө гэж таамаглаж зөвлөх компаниуд манай улсад оруулсан хөрөнгө оруулалтыг татахыг ятган, зөвлөж байв. Алтан дээр суусан гуйлгачид гэдэг сүрхий нэр цолтой бид олон жил явсан бол одоо үндэсний баялаг түүндээ "эзэн” болох шаардлагатай Монголчууд болж хувирчээ. Бидэнд ямар сайн гарц байна вэ? Эрдэнэс Тавантолгойн жишээн дээр дурдая:

Долоон буудлын Должин эмээ, Дорнод аймгийн малчин Доржоо, их хурлын гишүүн Дондог нар ч ялгаагүй газар доорх баялагаас хувь хишиг хүртэгчид мөн юм. Товчхондоо газрын баялагийг иргэдэд тэгш оновчтой хүртээх хүн төрөлхтөний бодож олсон шилдэг арга нь хувьцаа, ногдол ашиг, тэгш хуваан хүртээх. Хувьцаа эзэмшигч иргэн бол энэ уурхайн нэг эд эс ширхэг нь. Энэ компани ашигтай сайн ажиллаж байж гэмээ нь иргэдэд ирэх хувь хишиг нэмэгдэнэ, үнэлгээ өснө. Энэ бол энгийн логик. Харин муухай харагдуулах тусам компанийн үнэ ханш унана, шууд утгаараа шүү. Хэн хохирох вэ? Монголчууд бүгд хохирно.

Саяхан нэг сэтгүүлч зурагтаар "Монгол дэлхийд нэгт орох газрын баялагтай улс шүү” гэж цамнаж сүрхий сүрийг үзүүлэв. Гэтэл тоо баримт арай өөр утга илэрхийлж байна. Бид баялагтай нь үнэн, гэхдээ нэгд байтугай эхний тавд ч орох баялаггүй (Одоогийн байдлаар). Уул уурхайн олборлолтоор манай улс дэлхийд наймд явж байна. Бид энд хий цээжээ дэлдэн хоорондоо хэрэлдэх нь энэ байрыг улам л хойш татах өндөр магадлалтай. Бид мөнгөгүйдээ биш харин үндэсний гэх тодотголоо хамгаалах, хайрлах, зөв мэдээлэл бусаддаа өгөхгүй байгаа нь биднийг улам ядруухан болгож байна.

Уул уурхайг хараан зүхдэг бүлгүүд их бий. Учир шалтгааныг ухаад үзвэл уул уурхайн тухайн иргэнд зүгээр байхад нь карманд нь мөнгө хийгээд байх ёстой юм билээ. Бидний тоглоомын дүрэм ч энэ чиглэл рүү хувьцаа хэлбэрээр явж байна. Харин кармандаа тогтмол мөнгө оруулахыг хүсвэл уул уурхайн салбар луу нулимах бус харин нэр хүндийг нь хамгаалах нь бидний иргэн хүний үүрэг гэлтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийж, байр, тог, ус, дулааны мөнгийг тэглэх, сайжруулсан түлшний үнийг 75 хувь бууруулж, нэг шуудайн үнийг 940 төгрөг болгов. Энэхүү зардлыг манай улсын 2 саалийн үнээ гэгдэх "Эрдэнэт" ТӨҮГ, "Эрдэнэс Тавантолгой" ХК хамтран бүрэн хариуцахаар шийдвэрлэжээ.

Нөгөө л уул уурхай энэ үед энэ улсыг гал алдуулчихалгүй аваад гарах янзтай байна. Унаад байсан уул уурхайн салбар өрх бүрийн босгоор давж, зуухаар орж таны тог цахилгаан, ус, дулаан, түлшийг 7 сарын хугацаатай бэлдэж өглөө гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайдын энэхүү шийдвэр айл болгоны босго давж, хаалга болгоныг тогшиж орсон нь эхний удаагийнх биш. Өмнө нь 1072ш хувьцааны ногдол ашгаар  дамжин тогшсоныг санадаг хүн хэр олон бол? Баярлалаа ч гэж хэлж амжаагүй байсан шүү дээ.

Өмнөх олон жил бид хэцүү үе тохиоход гадаадын зээл тусламж гуйн ерөнхий сайд нь дэвэн дэлхийгээр бадар барьдаг байсан бол өнөөдөр бид асуудал тулгарахад асуудлаа дотроо ярилцаж үндэсний гэх компаниудаасаа хөрөнгө мөнгө босгож болж бас чаддаг болжээ.

Уул уурхайн салбарт дургүйгээсээ илүү ойлгож хүлээж авах иргэд орчин үед олон болсон. Уул уурхайн салбарын нэр хүнд өсөх нь сайн, түүнээс олох эдийн засгийн үр ашгийг ард түмэн хүртэх нь маш сайн, үндэсний бүтээн байгуулагчид улам их болж уул уурхай илүү хөгжих нь онцгой сайн билээ.

Б.НОМИН

https://news.zindaa.mn/3iuy
Бидний “дургүй” уул уурхай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани