Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Компаниуд мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй

Компаниуд мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй

 

БОАЖЯ-ны төрийн сангийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд 2006 оноос одоог хүртэл нийт 1135 аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгаа болгон 17.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Энэ дүн 14 жилийн хугацаанд төвлөрсөн. Жилд нэг аж ахуйн нэгж 30-40 орчим сая төгрөг төвлөрүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулснаар тухайн жилд нөхөн сэргээх талбайн хэмжээгээ тогтоож тэр хэмжээгээр мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй. Яагаад хийдэггүй нь олон шалтгаантай аж. Тухайлбал, уурхайн үйл ажиллагаа явагдаж нэг мөсөн хаасны дараа нөхөн сэргээлтээ хийж, анх байснаар нь газрыг хүлээлгэж өгсний дараа жил бүр нөхөн сэргээлтэд буюу барьцаанд байршуулсан мөнгөө буцаан авдаг хуультай холбоотой. Учир нь нэг уурхай олборлолт хийж эхэлснээс хойш дор хаяж 5-10 орчим жил болдог. Тиймээс жил бүр нөхөн сэргээлт хийх сонирхолтой компани тэр бүр байдаггүй. Нөгөөтэйгүүр, хуульд жил бүр эвдэгдсэн талбайгаа нөхөн сэргээх үүрэгтэй ч хэрэгждэггүй. Уурхай нь хаагдсан ч нөхөн сэргээлтээ хийхгүй хаяад явдаг компани олон. Харин хаяад явсан талбайг нөхөн сэргээх ажил улсын ажил болж үлддэг байна.
 
2017, 2018 онд бүх аймагт зохион байгуулсан эвдэрсэн газрын тооллогоор улсын хэмжээнд 33 мянга гаруй га газар эвдэгдсэнээс уул уурхайн ашиглалтын улмаас 24 мянга гаруй га газар эвдэрснийг тодорхойлжээ. Үүнээс 1500-гаад байршлын 8000 гаруй газрыг нөхөн сэргээх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газрын  Экологийн цагдаагийн алба хамтран "Нөхөн сэргээлт-2020 ерөнхий арга хэмжээ”-г энэ оны долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний  хооронд гурван үе шаттай зохион байгуулсны үр дүнгээр тогтоожээ.
 
Мөн энэ онд 21 аймгийн 197 сум, нийслэлийн зургаан дүүргийн нутагт 30 мянга гаруй га газар эвдэгдсэнээс нөхөн сэргээх шаардлагатай 7000 гаруй га газар байгааг шинэчлэн тогтоосон байна. Улаанбаатар, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгийн эвдэрсэн газрын талбайн хэмжээ хамгийн их. Засгийн газрын 2020-2024 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Дээрх тооллогоор Улаанбаатар хот, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгийн эвдэрсэн газрын талбайн хэмжээ хамгийн их байна.
 
 
БОАЖЯ-ны Төрийн сангийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлсэн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн 2004-2020 оны есдүгээр сарын мэдээлэл.
 
 
Мөн БОАЖЯ-ны Төрийн сангийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөөр "Эм Жи Эйч” компанийн эзэмшиж байгаад цуцлагдсан Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших MV-009258 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эвдрэлд орсон нөхөн сэргээлт хийгээгүй орхисон 40.62 га талбайгаас 10 га талбайн техникийн нөхөн сэргээлтийг тус компанийн тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 84 сая төгрөгөөр хийлгүүлжээ.
Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил газар авах хандлагатай байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг, улсын тусгай хамгаалалттай "Говь гурвансайхан” байгалийн цогцолборт газар болох Хувын гол нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа мэдээллийн дагуу БОАЖЯ-ны ажлын хэсэг газар дээр нь ажиллаж хууль бусаар ухаж орхисон 1604 нүх /шруф/ бүхий 11 га газар, аймгийн Цагдаагийн газрын 10 албан хаагчийн хамгаалж буй байдалтай танилцаж харуул хамгаалалтад шаардлагатай байгаа 13.7 сая төгрөгийг аймгийн Байгаль хамгаалах сангаас шийдвэрлүүлж нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай зохион байгуулахаар болсон байна. Үүний дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖГ-аас газрын нөхөн сэргээлтийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 120 сая төгрөгийг зарцуулахаар тусгасны дагуу тендер зарлаж Өмнөговь аймгийн "Бичил уурхай эрхлэгчдийн холбоо” ТББ-аар нийт 21.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүлж орон нутагт актаар хүлээлгэн өгчээ. Мөн Говь-алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Их говийн дархан цаазтай газрын А хэсэгт хувиараа ашигт малтмал олборлогч иргэд олноор цугларан хууль бусаар олборлолт хийж байгааг таслан зогсоох талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байгаа аж.
Уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч, хаягдсан 8000 га талбай зөвхөн алтны  ордуудынх бус нүүрс, төмрийн хүдэр, жоншны ордынх байдаг байна. Нүүрсний компаниуд ухаж гаргасан карериудаа дүүргэж техникийн нөхөн сэргээлт хийе гэвч уулын шороогоор дүүргэхээс өөр арга байдаггүй юм байна. Тиймээс бүрэн ашиглаж дууссаны дараа уурхайг хаах үеийг хүлээхээс өөр аргагүй. Харин сүүлийн үед алтны компаниуд  нөхөн сэргээлтээ бусад ордоос түлхүү хийдэг гэж БОАЖЯ-ны мэргэжилтэн онцолж байв. Цаашид салбар яамнаас  нөхөн сэргээлтийн барьцаа мөнгийг жилд 1-2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.
 
Ц.Мянганбаяр
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Компаниуд мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани