- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
В.Оюу: Бид экспортын стратегийг гаргах шаардлагатай байна
"Экспорт Монгол 2020" олон улсын цахим чуулга уулзалтын талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюутай ярилцлаа.
-Экспорт Монгол 2020 арга хэмжээний талаар товч мэдээлэл өгнө үү?
-Энэ чуулга уулзалт Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 баримт бичиг, мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсаны дараа болж буйгаараа ач холбогдолтой гэж үзэж байна.
Монгол Улс ирэх арван жилд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, эрдсийн боловсруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих замаар уул уурхайн бус экспортыг дорвитой өсгөх мөн аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг дэмжиж, хөгжилд эдгээр салбараас оруулах хувь нэмрийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болон хөгжлийг тэтгэсэн тээвэр, дэд бүтцийн хөгжлийг хангахад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана.
Засгийн газар 2024 он хүртэл эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч буй хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлого үйл ажиллагаа идэвхтэй явуулахыг зорилт тавьсан. Чуулга уулзалт хөгжлийн дунд, богино хугацааны бодлогыг танилцуулах, бодлогыг хэрэгжүүлэх арга замыг талуудын оролцоотой хэлэлцэж, тодорхой чиглэл, шийдэл гаргах зорилготой юм.
Чуулга уулзалтыг Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар мөн Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, Экспорт, олон улсын худалдааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд ч дэмжиж оролцож байгааг хэлэх хэрэгтэй.
Чуулга уулзалтын хүрээнд хөрөнгө оруулалт шаардлагатай, хөгжлийн төслийг танилцуулах бизнес хоорондын уулзалт, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бараа, үйлчилгээний үзэсгэлэнгийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Чуулга уулзалтын хоёр дахь өдөр манай гадаад худалдааны гол түнш болох АНУ, ЕХ, ОХУ мөн Японы зах зээлд гарах, экспортын стратеги боловсруулах, шинэ зах зээлийг судлах, найдвартай түнш олох зэрэг асуудлаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цахим сургалт зохион байгуулна.
Уншигчид чуулга уулзалтын цахим хуудсаар www.exportmongolia.org дамжуулан бүх арга хэмжээнд оролцож, илтгэгч, сургагч багш нартай харилцан ярилцах боломжтой. Бүхэлдээ чуулга уулзалт маань цахим хэлбээр явагдана.
Экспортын 93.8 хувийг БНХАУ-д дангаар гаргасан бол импортын 76.9 хувийг хоёр хөрш улсаас авчээ. Нийт худалдааны эргэлтийн 92 хувийг БНХАУ, ОХУ, ЕХ, Япон Улс, АНУ, БНСУ-тай хийсэн байна. Монгол Улс эрдсийн болон мал аж ахуйн цөөн нэр төрлийн түүхий эд зонхилсон экспортын сагстай бөгөөд экспортын зах зээл мөн хязгаарлагдмал байгаагаас түүхий эдийн үнийн хэлбэлзэл, экспортын зах зээлийн хүчин зүйлд онцгой мэдрэмтгий байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт, мөн уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар худалдааны өрөөсгөл бүтцийг засах бодлого барьж байгаа. Асуудлын гол нь бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт байна гэж харж байна. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ нь юу байх вэ, ямар үнэ цэнэ, имижээр Монголын экспортыг таниулах ёстой юм бэ гэдгийг нэн тэргүүнд тодорхой болгох хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл бид өөрсдийнхөө niche юу болохыг тогтоох ёстой. Үүнийг дагаж үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, хамгаалах болон кластерийг хөгжүүлэх бодлого, зорилтот зах зээлийн судалгаа, сурталчилгаа, чанар стандартын тогтолцоо, ур чадвар гээд базаж хэлбэл экспортын стратегийг гаргах шаардлагатай байгаа юм.
Өнөөдөр уул уурхайн бус экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн 90 гаран хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байна. Экспортын чиглэлтэй аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, чадавхжуулах, гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх замаар өрсөлдөх чадвар, экспортын чадамжийг бий болгодог бүтэц олон улс оронд байдаг. Ийм бүтцийг ч бий болгох асуудлыг судалж, хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой.
Мал аж ахуйн гаралтай уламжлалт экспортын бараа бүтээгдэхүүнээс гадна аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи болон сэргээгдэх эрчим хүчний салбарын экспортын нөөц боломжийг дэмжих, хөгжүүлэх асуудлыг ч анхаарах хэрэгтэй байна. "Экспорт Монгол 2020" чуулга уулзалт экспортод тулгамдаж байгаа эдгээр болон бусад асуудлыг олон талаараа хэлэлцэж, ойлголтоо нэгдмэл болгох, тодорхой шийдэл санаа гаргана гэж итгэж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||