Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Доржханд: "Тавантолгой"-н захирлууд хамгийн үнэтэй виски ууж, амралтаараа нисдэг тэргээр агаарт гардаг болчихож

Т.Доржханд: "Тавантолгой"-н захирлууд хамгийн үнэтэй виски ууж, амралтаараа нисдэг тэргээр агаарт гардаг болчихож

 

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг дэмжив
 
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.11) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны "Их хуралдай”, "Эзэн Чингис хаан”, "Жанжин Д.Сүхбаатар”, "Их засаг”, "Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, ирцэд бүртгүүлэн нэгдсэн хуралдаанд оролцсон бол зарим гишүүн байгаа газраасаа хуралдаанд цахимаар оролцлоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үг хэлж, дэлхийн 180 гаруй улс жил бүрийн энэ өдрүүдэд жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлдэг, манай улс энэхүү аянд нэгдээд 22 дахь жилдээ Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэж байгааг дурдаад хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолж, хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэхийг Улсын Их Хурлын гишүүд, нийт иргэддээ уриалав. Хүний эрх, хөгжлийн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг People in Need олон улсын байгууллагаас олон улсын хүний эрхийн өдрийн хүрээнд зохион байгуулж буй хүчирхийллийн эсрэг "Цагаан тууз” аянд Улсын Их Хурлын гишүүд нэгдэж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд цагаан тууз зүүж оролцсон юм.
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. 
 
Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009, 2017 онуудад Улсын Их Хурлаас баталж байсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 7.1-д "Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл /цаашид "Үндсэн чиглэл” гэх/-д тусгана” гэж, мөн зүйлийн 7.2-т "Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасны дагуу "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, түүнчлэн Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагын саналыг авч нэгтгэжээ.
Улсын Их Хурал 5 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж хэрэгжүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62 нь; 2004 он хүртэлх Үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96 нь; 2008 он хүртэлх Үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96 нь; 2012 он хүртэлх Үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь батлагдсан бол 2020 он хүртэлх Үндсэн чиглэлд 201 хууль тусгагдсанаас 96 нь батлагджээ.
Харин "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн төсөлд нийт 149 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 12 тогтоолын төсөл тусгагдсан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 34, 2021 онд 82, 2022 онд 21, 2023 онд 12, Улсын Их Хурлын 12 тогтоолын төслөөс 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Мөн Хууль зүйн байнгын хороо уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Х.Баделхан,  С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Ж.Ганбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
 
АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог зохицуулалт бий болгоно
 
Дараа нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
 
 
 
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор, түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг, тухайлбал, Статистикийн тухай хуульд Үндэсний статистикийн хороо дэд даргатай байх ба дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилохоор заасан зэргийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
 
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тусгажээ. Харин Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан байна.
Хууль зүйн байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатар, Ц.Сэргэлэн, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, С.Амарсайхан нарын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргад тодорхой чиг үүрэг хүлээлгэсэн байдаг. Гэтэл дэд дарга нь ямар чиг үүрэгтэй ажиллахыг нарийвчлан зааж өгөөгүй. Тэгээд ч Авлигатай тэмцэх газар нь хамтын удирдлагын байгууллага биш. Тиймээс хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд дарга нь эрх, үүргээ хэрэгжүүлж ажилладаг, төрийн тусгай албан хаагч болох дэд даргаа өөрөө томилж тодорхой чиг үүрэг хариуцуулдаг байх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм.
 
Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Т.Доржханд нарын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
 
Төмөр замын тээврийг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулна
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төмөр замын тээврийн тухай хууль 2007 онд 8 бүлэг, 34 зүйлтэйгээр батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд уг хуульд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Улмаар Хууль тогтоомжийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Зөрчлийн тухай, Захиргааны ерөнхий хууль тус тус шинэчлэн батлагдсантай холбогдуулан төмөр замын тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын зэрэгцээ төмөр замын тээврийн салбарт хуулийн зохицуулалт шаардсан, тулгамдаж буй олон асуудал үүсчээ. Тухайлбал, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах, тээврийн сүлжээг өргөжүүлэх, үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээ болон олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг тогтмол хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийн зохицуулалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч өмчийн олон хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бататгах, бизнесийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй  шаардлага тулгараад байгаа учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
 
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 72 зүйлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, Латви, Молдав, Беларус, Эстон, БНСУ зэрэг 10 гаруй орны төмөр замын тээврийн хуулийг судалж, боловсруулсан. Хуулийн гол зорилт нь төмөр замын тээврийн дэд бүтцийг шинээр барих, сайжруулах, дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
 
Хуулийн төсөлд төмөр замын тээврийн сүлжээ, төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, зураг төсөл, дэд бүтэц, зурвас газар болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах; төмөр замаар хийх зорчигч, тээш, ачаан тээш, ачаа болон тусгай тээвэрлэлт; төмөр замын тээвэр дэх тохирлын үнэлгээ; төмөр замын  өртөө, зорчигч үйлчилгээний цогцолбор, ачаа ачих, буулгах зам, талбай, салбар зам ашиглалт, төмөр замын дэд бүтцийг хаах, нээх, төмөр замын дэд бүтцийн бүрдлийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, дэд бүтцийг авто замын байгууламжтай уялдуулах; галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохицуулалт болон төмөр замын тээврийн аюулгүй байдал; төмөр замын тээврийн байгууллага, ажилтны талаарх зохицуулалт (төмөр замын тээврийн тариф, даатгал, ажилтны хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн сахилга) зэрэг эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар тусгаад байгааг салбарын сайд онцлов.
Хууль батлагдсанаар төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалт болон тэдгээрийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалт боловсронгуй болж, инновацийг нэвтрүүлснээр салбарын бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагаа шинэ шатанд хүрэх эрх зүйн орчин бүрдэнэ. Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний ажил, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээвэрлэлтийн эрх зүйн тогтолцоог хуульчилснаар төмөр замын тээврийн аюулгүй байдал, төр, иргэн, хуулийн этгээдийн хариуцлага дээшилж, олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах боломж, нөхцөл сайжирна.
Түүнчлэн ачаа болон зорчигч тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцаа хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдпаар зохицуулагдаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага сайжирч, тэдний тэгш оролцоог хангаж, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Улмаар төмөр замын байгууллага тээврийн бодит өртөгт үндэслэсэн, ашгийн зохих түвшинг хангасан үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлж, нийгмийн хариуцлага, ил тод байдал, тээврийн тогтвортой байдлыг хангах, өрсөлдөөнийг дэмжих, нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэхээс гадна ажилтны ажил, амралтын дэглэм, хөдөлмөрийн сахилга, дэг журам, сургалт, нийгмийн баталгааны эрх зүйн орчин сайжирна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан, С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан, Х.Булгантуяа нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Асуулт асууж үг хэлсэн гишүүд энэ хууль нь зөвхөн төмөр замын процессын чанартай биш төмөр замд хөгжил авчирах, өрсөлдөөн бий болгох, "Улаанбаатар” төмөр замыг зах зээлийн жамаар, компанийн зарчмаар ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс орны хөгжилд төмөр замын тээвэр гол үүрэг гүйцэтгэхэд чиглэх шаардлагатайг онцолж байв. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэх юм.
 
 
 Энэ үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд асуулт асууж, үг хэлснийг түүвэрлэн хүргэж байна.
 

 

Т.Доржханд: "Тавантолгой"-н захирлууд хамгийн үнэтэй виски ууж, амралтаараа нисдэг тэргээр агаарт гардаг болчихож
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани