Засгийн газраас Цайдам нуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамааруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Дээрх ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмснээр эдийн засагт орох үр өгөөжийн хувьд ямар байх талаар Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганаас тодруулбал "Цэцэн майнинг энд Энержи компани нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх төслийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд төртэй хамтрах зорилгоор ийм санал тавьсан. Гацуурт алтны ордын хувьд 50-60 орчим тонн алтны нөөцтэй, жижиг хэмжээний орд юм. Энэ ордыг төртэй хамтран ашиглах саналтай бөгөөд ингэснээр 300 сая ам. долларын хөрөнгө оруулалт нэмэгдэх тооцоо гарсан” гэв.
Б.Заяа
Монцамэ