Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бол ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа эхлээд тухайн хүнд мэдэгдэл хүргүүлж, ажилтнуудын төлөөллийн байгууллагатай гэрээ хийдэг байна.
Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд "Монгол улсын хуулийг үл тоож, дураараа загнаж байгаа энэ байдалд цэг тавих цаг болсон. Өмнө нь ч гэсэн хэд хэдээр нь ажилтнаа халж байсан баримт бидэнд бий. Хэдийгээр өнөөдөр эдийн засаг хүнд байгаа ч үүнийг даван туулах олон гарц байхад заавал ажилтнаа ажлаас халж байгаа нь буруу. Иймээс бид Оюутолгой компанийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байна. Хэрэв хэлэлцээ, зөвшилцөлд хүрч чадахгүй бол дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгоно” гэлээ.
Ч.Ариунболд
монцамэ