- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны олборлолт, экспортын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
УУХҮЯ-аас Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, газрын тос экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй 2020 оны 11 сарын 12-ны өдөр цахим шуурхай хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанд 18 аж ахуйн нэгж оролцож үүсээд байгаа нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудал, шийдвэрлэх арга замын талаар саналаа илэрхийлсэн.
Газрын тосны олборлолт, экспортын үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Автобензин 30 хоногийн нөөцтэй, дизель түлшний нөөц бага байгаа ба ОХУ-аас ачилт хийгдэж, замд явж байгаа болохыг мэдэгдлээ.
Харин
- улирлын шилжилттэй холбоотой 10 сард бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч завсар үүссэн тул 11 сард түлшний татан авалт нэмэгдсэнтэй холбоотой төмөр зам дээр орж ирж буй вагон болон буцаж гарч буй вагоны бөөгнөрөл үүсч вагоны төлбөр нэмэгдэх, улмаар түлшний хомсдол үүсэх нөхцөл байдал бий болсон тул төмөр замын тээвэрлэлтийг тусгайлан анхаарч шийдвэрлэх,
- баруун бүсийн шатахуун хангамжид голлох үүрэг гүйцэтгэдэг Боршоо хилийн боомтыг Цагаан нуур боомтын үйл ажиллагаатай нэгэн адил сар бүрийн 2, 4 дэх 7 хоногт газрын тосны бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлж байх зохицуулалт хийх,
- Цагаан нуур боомтоор шатахуун импортолж буй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхдээ жолоочид шинжилгээ хийж, хариу эерэг гарсан тохиолдолд газрын тосны бүтээгдэхүүн бүхий автомашиныг буцаах тохиолдолд Оросын талд их хэмжээний төлбөр, хураамж, торгууль төлөхөөр байгаа учир тээврийн хэрэгслийн тэвшин дэх бүтээгдэхүүнийг буулгуулах, гаалийн баталгаат талбайд автоцистерны толгойг сольж тээвэр гүйцэтгэх, зөөврийн шатахууны сав байрлуулж бүтээгдэхүүнийг хүлээн авах боломж бүрдүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан уламжилсан.
Мөн Улсын Онцгой Комиссын шийдвэрт газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлнэ гэж заасан боловч холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын албан тушаалтнууд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлт, түгээлт дээр хориглох Улаанбаатар хотоос гаргахгүй байх зэрэг асуудал гарч буй тул өвлийн улиралтай холбоотой орон нутаг, гэр хороолол, зуслангийн бүсэд шингэрүүлсэн шатдаг хийн халаалт бүхий барилга, хувийн орон сууц бүхий хэрэглэгчдэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед шатдаг хийн түгээлтийг саадгүй нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхийг хүслээ. Аж ахуйн нэгжүүдээс гаргасан дээрх саналуудыг Улсын Онцгой комисст уламжилж холбогдох шийдвэрийг гаргуулахаар цахим хурлаар зөвшилцсөн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||