Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Баттулга: "Эрдэнэт үйлдвэр" соёлын өвийг тээгч байгууллага юм

Б.Баттулга: "Эрдэнэт үйлдвэр" соёлын өвийг тээгч байгууллага юм

 

Эрдэнэт үйлдвэрийн нүүр царайг илтгэдэг бас нэгэн чухал цех нь Соёл, урлагийн цогцолбор юм. Эрдэнэсийн хотыг зорьж ирсэн гийчид энэ ордноор орохгүй өнгөрөх нь үгүй. Үүднээсээ тайз хүртлээ соёл хийгээд урлаг шингэсэн цогцолборт Эрдэнэт үйлдвэрийн гэх онцлог бүтээлээс эхлээд дэлхийн сонгодгуудыг тайзнаа амилуулсан авьяастай, сэтгэлтэй уран бүтээлчид ажилладаг. Уул уурхайн хүнд үйлдвэрийн уурхайчдад урлаг, соёлоор үйлчилж, сэтгэлийг нь хөглөх, амраах, тэднийг хөгжүүлэх, соёлын үнэт өв, уламжлалыг хадгалах, олон нийтэд таниулах нийгмийн хариуцлагын том бодлогын хүрээнд уг "ордон” байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр ээлж 42 жилийн тэртээ ашиглалтад ороход баярын концерт бэлтгэн толилуулснаар үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жил тэд 1000 гаруй ажил зохиосныг 300 мянган хүн үзжээ. Харин энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас онцгой дэглэмд үйл ажиллагаа нь хумигдсан байдалтай гаднаасаа харагдана. Гэсэн ч уран бүтээлчид гэдэг урнаар бүтээгчид учраас үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн хөгжих, урлаг, соёлоор илүү олон хүнд хүрч үйлчлэх боломжийг цахим орчинд бүрдүүлж, үйл ажиллагаагаа тэр зүгт чиглүүлэн ажиллаж байна. Энэ талаар болон Эрдэнэт үйлдвэрийн урлаг, соёлын салбарт оруулж буй хувь нэмрийн талаар Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулгатай ярилцлаа. 

-Танай дугуйлангуудын үйл ажиллагаа эхэлчхээд хөл хөдөлгөөн ихтэй байнаа..?      

-Хүүхдүүд маань дугуйлангаа их санасан, хүсэн хүлээсэн байна. Урлагийн 17 төрлийн дугуйлан ажиллаж байгаа. Дуу, драм, төгөлдөр хуур, загвар, гоо зүй, морин хуур, ардын хөгжим, бүжиг гэхэд дотроо ардын, сонгодог, цэнгээнт гээд задарна. Дугуйлангийн үйл ажиллагааг онцгой дэглэмийн нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн нягтрал ихтэй загварын болон бүжгийн дугуйланг 10 хүүхдээр зааглан ээлжээр зохион байгуулж байна. 

-Цар тахлын ид дэгдэлтийн үед танай цогцолборын үйл ажиллагаа зогссон. Гэсэн ч цахимаар олон нийтийг хамарсан олон уралдаан тэмцээн явуулж харагдсан. Ер нь энэ хүндрэлтэй үед хэрхэн ажиллав? 

-2020 онд манай цогцолборын үйл ажиллагаа хумигдсан хэдий ч бид зүгээр суусангүй. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан ажлын өвөрмөц хэв маягт шилжсэн нь нэг талаар уран бүтээлчдийг сэдэлжүүлэх, хөрвөж ажиллах, цахим орчин гэж шинэ орон зай байгааг анзаарч соргогоор сэтгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд олон ч ажил амжууллаа. Тухайлбал, тог тасалж хийж болдоггүй байсан цахилгаан монтаж, шитний засвар үйлчилгээ хийлээ. Энэ бол мөнгөн дүнгээр үнэлшгүй ач холбогдолтой ажил. Тайзны галерейн дээд талын ашиглагддаггүй тусгал муутай гэрлүүдийг доош нь буулгаж тайзны араас гэрэлтүүлэхээр тохирууллаа. Онлайнаар 20 орчим ажил зохион байгуулсан. Ялалтын баярыг угтаж онлайн концерт тоглолоо. Дараа нь бид Дэлхийн гэр бүлийн өдөр, Хүүхдийн баярт зориулж "Ээжээ дуулъя”, Эрдэнэт үйлдвэр-Миний нүдээр” гар зургийн уралдаан, "Хөгжилдөн хөгжимдье” гэх мэт сонирхолтой, долоон төрлийн цахим уралдаан зохион байгуулж дүгнэсэн. Баяр наадмыг угтаж "Дээлээр гоёсон долдугаар сар” гэрэл зургийн уралдааныг Үндэсний үйлдвэрлэгч Urban бренд, БСШУСЯ-тай хамтран явуулсан. Олон байгууллага дэмжсэн сайхан үйл ажиллагаа болсон. Мөн "Наадмын наргиа” комеди тэмцээн явуулсан. "Үүлэн бор” бүжгийн тэмцээн, "Эрдэнэтийн бөхчүүд дуулж байна”, наймдугаар сард "Нутгаа тольдохуй” гэхчилэн олон тэмцээн онлайнаар зохион байгуулж дүгнэсэн. Цар тахлын дэгдэлтийн үед хүмүүсийг гэрт нь тогтоон барих, урлаг соёлоор үйлчлэх үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж болно. Мөн Олон нийттэй харилцах албатай хамтран морин хуурын ТВ хичээл бэлтгэн хүргэсэн. 

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажил өрнөж байна?  

-Монголдоо номер нэг, дижитал цахим музей байгуулж байна. Үйлдвэрийнхээ "төрсөн өдөр”-өөр буюу 12-р сарын 14-нд музейгээ нээх төлөвлөгөөтэй. Эрдэнэт үйлдвэрийн түүх, үйл ажиллагаа, үе үеийн уурхайчдын алдар гавьяаг харуулсан сайхан музей болно. Үйлдвэрлэлийн бүс рүү заавал орохгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн бүх цехийн үйл ажиллагааг нэг дороос үзэж, илүү дэлгэрэнгүй мэдэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Виртувал орчинг музейд мэдрэх болно. Өөрөөр хэлбэл Белазын яг дэргэд байгаа мэт, уулын тэсэлгээг биеэр мэдрэх бодит дүрслэл бүхий үзвэрүүдтэй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхэн баримт бичиг, хүртсэн гавьяа шагналууд ч бий. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын тусгай танхим байгуулж байгаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь юу хэрэгжүүлж байсан юм, одоо хэрхэн ажиллаж байгааг энд харуулна. 

-Монголын урлагт Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй үр нөлөө, хувь нэмрийн талаар Та юу хэлэхсэн бол...?  

-Эрдэнэт үйлдвэр Монголын урлаг, соёлын салбарын хөгжлийг 42 жил дэмжсэн. Цаашид ч дэмжих болно. Хамгийн наад зах нь энд ажиллаж байгаа 80 гаруй уран бүтээлчийг цалинжуулж, уран бүтээлээ хийх бүх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Улсын чанартай олон тэмцээн, уралдааныг Эрдэнэсийн хотдоо зохион байгуулан дэмжиж байна. 21 аймагт байхгүй тоног төхөөрөмж, зэмсгээр хангаснаар уран бүтээлчдийн чансаа өсөж байна. Хамгийн сүүлийн жишээ нь манай дуучин Д.Дагвадорж саяхан Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дахин Гран при шагнал хүртэж, хошой аварга болсон нь манай уран бүтээлчдийн чансааг илтгэж байгаа юм. 

-Та 2021 оныг хэрхэн төсөөлж байна? 

-Бид үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг дөрвөн жилээр гаргаж байгаа. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Орхон аймгийн баяр наадамд тусгай хөтөлбөртэй оролцоно. Түүнээс гадна том зорилго тавьж байна. Эрдэнэт үйлдвэр бол соёлын өвийг тээгч байгууллага юм. Энд ажиллаж байгаа 6600 гаруй уурхайчид дунд хөөмийчид, уртын болон ардын дуучид, бий биелгээчид, ерөөлч магтаалчид, ардын хөгжимчид, за тэгээд уяачид, сурчид, бөхчүүд олон бий. Тэгэхээр Соёл, урлагийн цогцолбор бол соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч байгууллага. Харин Эрдэнэт үйлдвэр бол соёлын өвийг тээгч байгууллага юм. Үүнийг баталгаажуулахыг зорьж байна. Одоо Эрдэнэт үйлдвэрийн маань ажилчдын 60 гаруй хувийг залуус эзлэх болсон. Тэдний авьяасыг бид судалж, илрүүлэн хөгжүүлэх үүрэгтэй. Эхний ээлжинд нөхцөл байдалдаа нийцүүлэн өөрийн авьяасаа нуулгүй бүртгүүлэх аппликейшн туршиж байна. Үйлдвэрийн газрын нийт ажилчид үүнд идэвхтэй оролцоорой. 

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа

Б.Баттулга: "Эрдэнэт үйлдвэр" соёлын өвийг тээгч байгууллага юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани