- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу
Ц.МЯГМАРБАЯР
Улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар, тэр дундаа зэс, нүүрсний экспортоос орж ирэх орлого бүрдүүлдэг. Өнгөрсөн онд 43 сая тонн нүүрс экспортолж 1.3 их наяд төгрөг оруулж ирэхээр төсөвлөсөн. Гэвч энэ оны III улирлын байдлаар 12 сая орчим тонныг экспортолоод байна. Энэ нь ковидтой холбоотойгоор нүүрсний экспорт саарсан гэж үзэж 2020 оны төсвийн тодотголоор 25 сая тонн болгож бууруулсан ч энэ тоондоо хүрэх эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, үлдсэн саруудад гаалийн шинэчлэлийн хүрээнд "Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлж үр дүнд нь 13 сая тонноор нэмэгдүүлэхээр тодотгосон. Тодруулбал, нэг улиралд дунджаар 4.0 орчим сая тонныг экспортолсон гэсэн үг. Тэгэхээр үлдсэн нэг улиралд хамаг хүчин чадлаа гаргалаа гээд ч 13 сая тоннд хүрэхээргүй байгааг салбарынхан хэлж байна.
Ийм байтал 2021 оны төсвийн төсөлд мөн л 42 сая тоннд хүргэж экспортлоно хэмээн төсөөлжээ. Өнгөрсөн жилүүдийн төсөөллийг эргэн харвал 2015 онд 25 сая тонд хүргэнэ гэсэн атал 14 сая гаруйг экспортолсон нь сүүлийн таван жилийнхтэй харьцуулахад хамгийн доод үзүүлэлт юм. Түүнчлэн 2016-2017 онд 30-35 сая тоннд хүргэхээр төсөөлсөн ч 25.7-33.4 сая тонныг экспортолжээ.
2018 онд 40 сая тоннд хүргэхээр төсөөлсөн ч 36.5 сая тоныг экспортолсон. 2019-2020 онуудад 43 сая тонныг гаргахаар төсөөлсөн ч мөн л энэ хэмжээндээ хүрсэнгүй. Ирэх онд, дэлхий нийтээр тархсан цар тахлын хэмжээ хэрхэхийг хэн ч таашгүй.
Хэдийгээр өөдрөгөөр төсөөлж, мөрөөдөх нь буруу биш ч өөдрөг төсөөллийн ард эрх баригчид сонгуулийн мөнгөө төсвөөр баталгаажуулж байна гэх хардлага төрж байгаа юм. Учир нь урд хөрш сүүлийн арван жилийн дунджаас харвал жилд нийтдээ 70 орчим сая тонн коксжик нүүрс импортлох төлөвлөгөөг хэрэгжүүлсээр ирсэн. Манайх үүний тал орчмыг нь нийлүүлнэ хэмээн ийнхүү төсөөлдөг. Гэхдээ өндөр төсөөллийн цаана сүүлийн хоёр жил дараалан төсвийн алдагдал жил бүр 2.2 их наядад хүрч тэлсээр байна.
Түүнчлэн хямралтай холбоотойгоор ажлын байрыг авч үлдэнэ гэдгээр энэ оны төсвийн алдагдал 4.8 их наяд болж томорсон. Ирэх жилийн тухайд 2.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, энэ нь ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байна. Орлогоо 11.7 их наядаар, зарлагын хэмжээг 13.9 их наядаар төсөөлсөн. Энэ нь ДНБ-ий 33 хувьтай тэнцүү байхаар тусгажээ.
Алдагдалтай төсөв батлуулахын цаана ямар бодлого яваад байна гэдэг нь анхаарал татаж буй юм. Төсвийн алдагдлаар далимдуулж ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөнгөө эрх баригчид төсвөөр баталгаажуулдаг юм биш биз гэсэн олны хардлага төрж буйг үгүйсгэхгүй. Сангийн сайдын төсөөлөл нүүрсний экспортод л лав байгаа онохгүй байгааг нуух юун.
Нөгөөтэйгүүр, саяхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлахдаа нүүрсний экспортод хоёр улсын Засгийн газар тохиролцоонд хүрч манайх урд хөрш рүү хэдий хэрийн тонн нүүрс экспортлох нь тодорхой болох хүлээлт байсан ч албан ёсны протколоор энэ тухай нэг ч үг бичигдээгүйг салбарынхан онцолж байсан. Тэгэхээр сангийн сайдын өөдрөг төсөөлөл биелэх эсэх нь баталгаагүй. Манайд өнөөдөр нүүрсний борлуулалт хийдэг 200 гаруй компани бий. Тэдэнд экспортод гаргах нүүрсний хэмжээ тодорхой бол бизнесээ удирдахад дөхөмтэй байх нь дамжиггүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани