- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол Улсын ураныг дэлхийн зах зээл дээр өрсөлдүүлэхгүй байх нь хэнд ашигтай вэ
Дорноговь
аймгийн Сайншанд сумын V багийн нутагт малчин Д.Норсүрэнгийн 22 тугал
үхсэн хэрэг өнгөрөгч оны босгон дээр гарч, тугал хорогдсон нь тус багийн
нутагт үйл ажиллагаа явуулдаг Арева Кожеговь компанийн үйл
ажиллагаатай, ураны цацрагтай холбоотой хэмээн тухайн үед хэвлэлээр
шуугиж байсан билээ. Энэ тухай мэдээллийг анхлан олон нийтэд гаргаж
тавьсан хүмүүс нь иргэний хөдөлгөөнийхөн.
Харин төд удалгүй тус асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхааралдаа авч, захирамж гарган судалгааны баг ажиллуулсан юм. Судалгааны баг өнгөрөгч оны гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 01-н хүртэл судалгаа шинжилгээ хийсний эцэст тугал хорогдсон нь ураны цацрагтай холбоогүй гэдгийг баталсан юм.
Ингэхдээ нийт 40 гаруй хоног Сайншанд болон Улаанбадрах сумдад судалгааны баг гарч ажиллан, хэмжилт судалгааны ажил хийсэн бөгөөд малын үс ноос, хөрс, ус, малын ялгадас зэргээс 1818 дээж авч шинжилсний дүнд мал амьтан, хүний эрүүл мэндэд хортой ураны цацраг, хүнд металлын хордлогын голомт илрээгүй байна. Мөн малчин Д.Норсүрэнгийн малын бэлчээрийн хөрс уснаас авсан шинжилгээгээр хөрсний химийн найрлага нь стандарт хэмжээнд байгааг тогтоожээ. Харин тугал хордсон байж болзошгүй шалтгаан нь селен, зэс, сурьмагийн хордлого байж болзошгүй тул цаашид гүнзгийрүүлсэн судалгаа үргэлжлүүлэн хийх дүгнэлтийг тухайн үедээ гаргаж байсан.
Мэргэжлийн судлаач шинжээчдийн баг ийм тодорхой дүгнэлтийг гаргаад байхад л мөнөөх иргэний хөдөлгөөнхөн малчин Д.Норсүрэнгийн 22 тугал уранд хордож үхсэн гэж мэлзэж, энэ бүхэнд буруутай Арева монголоос зайл, бид ирээдүйгээ уранд хордуулмааргүй байна хэмээх сүржин лоозонтой хурал хуй ахин дахин хийсээр байгаа нь гайхшийг төрүүлэх болов.
Үнэхээр Улаанбадрах суманд мал хордож үхсэн, элдэв ургийн гажигтай төл эхээс төрсөн зэрэг нь үнэн аж. Тэр дундаа энэ бүхэн нь ямар ч урантай холбоогүй гэдэг нь бүр ч баталгаатай болсон юм. Харин мал үхэж, төл ургийн гажигтай төрөх болсон нь өөр хүчин зүйлтэй холбоотой байж магадгүй гэдэг таамаглалыг мэргэжлийн байгууллагууд дэвшүүлсэн ч чухам юунаас болов гэдгийг одоо хүртэл тогтоосонгүй. Энэ тал дээр иргэний хөдөлгөөнийхөн гэх нөхдүүд ямар ч санаачлага гаргасангүйгээр үл барам хий л сүржигнэж, шоу хийн олон нийтийн анхаарлыг өөрсөд дээрээ төвлөрүүлэхийг хичээцгээсэн.
Харин мөнөөх эх орондоо хайртай, ураны аюулаас сүнсээ зайлтал айдаг гудамжны жагсагчид маань дөнгөс хийвэл Дорноговь аймгийн Улаанбадрах сум тийш хүлгийн жолоо залж, нутгийн иргэдийн тархийг ураны тухай сөрөг суртал ухуулгаар угааж явдаг болох нь цаг хугацаа улирах тусам улам тодорхой болж эхэллээ.
Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог. Энэ их нөөц, боломжийг оновчтой, зөв, ухаалаг ашиглах аваас ирээдүйд манай эдийн засгийг эрчимжүүлэх асар том хөдөлгөгч хүч болно гэдэгтэй учир мэдэх хүмүүс санал нийлдэг юм билээ. Гэтэл үхсэн ч уран ашиглахыг эсэргүүцэнэ гэх мэтийн юм ярьсан хэсэг нөхдүүд гэнэт гарч ирээд хөндөлсөөд хэвтчихдэг нь хачирхалтай. Тэдний дунд үнэндээ цөмийн технологи битгий хэл ураны томъёо мэддэг нь хуруу дарам цөөхөн аж.
Харин Монгол Улсын ураныг дэлхийн зах зээл дээр өрсөлдүүлэхгүй байх ашиг сонирхол хэнд байна вэ? Уг ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд иргэний хөдөлгөөнийнхөн гэх нэр зээлдэгчдийг ашиглаж, суртал ухуулга хийлгүүлэх нь ямар давуу талтай вэ? гэх мэт асуултууд энэ бүхний хариулт ч байж болох талтай.
Нөгөөтэйгүүр иргэний хөдөлгөөнүүд гадаадын аль нэг улс орны улс төр, бизнесийн бүлэглэлийн гар хөл болж, тэднээс санхүүжилт авдаг байж магадгүй гэх хардлага олны дунд төрөх болсныг сануулахад илүүдэхгүй болов уу.
Р.Оргил

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани