Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт

"Уул уурхай: Сэргэлтийн Шийдэл”

Прайм инфо” ХХК нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран  2003 оноос эхлэн "Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн 18 дахь удаагийн Чуулга уулзалтыг 10 дугаар сарын 30-ны өдөр Шангри-Ла зочид буудалд "Сэргэлтийн шийдэл” сэдвийн дор зохион байгуулах гэж буйг танд сонордуулахад таатай байна.

Энэ жил COVID-19 цар тахал дэлгэрч дэлхий нийтээрээ эдийн засгийн гүн хямралд орсонтой холбогдуулан, энэ жилийн чуулга уулзалтаараа тус хямрал нь уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж байгаа болоод түүнээс хэрхэн гарах талаар салбар салбарын удирдагчдыг нэгтгэн хэлэлцэж, уул уурхайн салбарын цаашдын бодлого, стратегийн чиг баримжааг тодорхойлохоор төлөвлөж байна.

Дисковер Монголиа 2020 чуулга уулзалтын үеэр бид дараах асуултуудад хариулт авахаар хѳтѳлбѳрийг боловсруулж байна. Үүнд:

  • COVID-19 ЦАР ТАХЛЫН НѲЛѲѲЛЛИЙГ БУУРУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО БАЙГАА ЮУ?

Эдийн засаг дахь хувийн хэвшлийн ач холбогдол:  Хувийн хэвшил нь Монгол улсын ДНБ-ий 75%-ийг эзэлдэг бөгөөд Ковид-19  цар тахлын үеэр ихээхэн хохирол амсаж байгаа билээ. 2020 оны эхний хагас жилийн статистикийн мэдээгээр ДНБ 9.7%-иар буурсан.

 

Хувийн хэвшилд бодлогын тусламж, дэмжлэг үзүүлэх нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг нөхөн сэргээх, уян хатан, олон талт эдийн засгийг бий болгоход чухал ач холбогдолтой. Covid-19 цар тахлын дараагаар, хувийн хэвшил эдийн засгийг бэхжүүлэх, тогтворжуулах,  ажлын байрыг бий болгох болон зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой.

 

Covid-19 цар тахлын эдийн засгийн нѳлѳѳлѳл болон эдийн засгийн уналтыг даван туулах тухай: Монгол улс нь Covid-19 цар тахлын үеэр эрт, хүчтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч бизнесүүдэд нѳлѳѳлѳл сѳрѳг нѳлѳѳлѳл нь урт хугацаанд үргэлжлэхээр байна. Энэ оны эхний 9 сарын хугацаанд хувиараа бизнес эрхлэгчдийн 16% нь орлогын эх үүсвэрээ алдаж, нийт бизнес эрхлэгчдийн 73% нь орлогын бууралт, ложистикийн хүндрэл, худалдан авалт буурсан болон бизнес зогсох хүртэл хүндрэлүүд үүссэн тухай тайлагнасан. (Эх сурвалж: Дэлхийн банк)

  • ЦАР ТАХЛААС ҮҮДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛҮҮДИЙГ МОНГОЛ УЛС ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?

Уул уурхай бол эдийн засгийг сэргээх хөдөлгүүр/хөшүүрэг юм: Монгол улс уул уурхайн салбарын өсөлтөөсөө шалтгаалан хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгуудын нэг байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын баримталсан бодлого нь уул уурхайн салбараас гадна тѳрѳлжүүлэх бодлого баримталсан. Гэвч олон улсыг хамарсан цар тахал гарсан энэ үед Монгол Улсын бодлого боловсруулагчид хайгуул болон уул уурхайн салбарыг сэргээж, гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг дахин татахад чиглэн ажиллах шаардлагатай тулгарч байна.

 

Зарим тоо баримтыг дурдъя. Уул уурхайн салбар сүүлийн 5 жилийн туршид үйлдвэрлэлийн 70-75%-ийг бүрдүүлсэн нь уул уурхайн салбар нь тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. Засгийн газар, компаниуд, нийгэмлэгүүд хамтран ажилласнаар уул уурхайн салбар хөгжлийг хурдасгаж, урт хугацааны эдийн засгийн үр ѳгѳѳжийг нэмэгдүүлэх боломжтой.

 

Covid-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр олон улсад эдийн засгийн уналт бий болж байгаа энэ үед Монгол Улс мѳн тойрч гарсангүй. Уул уурхайн экспортын салбар энэ оны эхний 3 сард 40% буурсан үзүүлэлттэй байв.

 

Хѳрѳнгѳ оруулалт татах, засгийн газрын оролцоог бууруулах бодлогыг баримталснаар Covid-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр үйл ажиллагаа нь хумигдаад байгаа уул уурхайн хѳрѳнгѳ оруулалт, дэд бүтцийн тѳслүүдийг дэмжих боломжтой. Үүнтэй холбоотойгоор баялгийн орлогын удирдлагыг сайжруулах нь хамгийн чухал асуудал болж байна.

  • ѲРСѲЛДѲХ ЧАДВАР БҮХИЙ ТОГТВОРТОЙ УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ?

Уул уурхай болон хайгуулын салбарын тулгарч буй хүндрэлүүд: Уул уурхай болон хайгуулын тѳслүүдийн хамгийн ихээр тулгардаг хүндрэл нь оролцогч талуудын үл ойлголцол байдаг. Уул уурхайн салбарыг ил тод, тогтвортойгоор хѳгжүүлэхийн тулд Засгийн газар, иргэд болон компаниуд харилцан ойлголцож, хамтран ажиллах шаардлага ѳндѳр байна.

 

Эрдсийн тухай хуулийн ѳѳрчлѳлт: Шинээр томилогдсон Засгийн газар нь Эрдсийн тухай хуульд нэмэлт ѳѳрчлѳлт оруулахаар ажиллаж байна. Энэхүү нэмэлт ѳѳрчлѳлт нь бодлогыг илүү оновчтой болгохоор ажиллаж байгаа боловч тулгамдаж байгаа асуудлуудыг хѳндѳн, гаргалгаа гаргахад уул уурхай, хайгуулын салбарын оролцогчид идэвхтэй, нээлттэй хамтрах шаардлагатай.

  • ГАДААДЫН ШУУД ХѲРѲНГѲ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН БОДЛОГЫН ѲѲРЧЛѲЛТ ГАРАХ УУ? ГАДААДЫН ХѲРѲНГѲ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛҮҮД?

Эдийн засгийг сэргээхэд уул уурхай болон уул уурхайн бус гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт хэрэгтэй: UNCTAD чуулганы үеэр 2020 онд гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт дэлхийн хэмжээнд 40%-иар, 2021 онд үргэлжлүүлэн 5-10% буух тѳлѳвтэй байгааг танилцуулсан. Монголд орж буй гадаадын хѳрѳнгѳ оруулалт нь энэхүү гадаад хүчин зүйлд дасан зохицох шаардлага гарч байна. Олон улсын хѳрѳнгѳ оруулалтын удирдлагын салбарт шинэ тренд гарч буй нь үнэт металл, мэдээлэл технологи, сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа цэнэг хураагуурын бүтээгдэхүүнд оруулах хѳрѳнгѳ оруулалт нэмэгдэх тѳлѳвтэй байна.

  • COVID-19 ЦАР ТАХЛЫГ ДОТООДДОО АЛДСАН ТОХИОЛДОЛД ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

Бизнесийн бэлэн байдлыг хангахад тѳрийн болон хувийн хэвшил хамтран ажиллах: Хэдийгээр тѳрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын богино хугацааны зорилтууд нь ялгаатай боловч урт хугацаанд нягт, хамтарсан тѳлѳвлѳлт хийх шаардлагатай. Монгол Улсын засгийн газар нь цар тахлыг дотооддоо алдахгүй байх зорилтын хүрээнд хурдтай, үр дүнтэй арга хэмжээнүүдийг авч ажилласан. Цаашид эдийн засгийг сэргээхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллан, бизнесийн бэлэн байдлыг ханган ажиллах хэрэгцээ гарч байна. Тѳрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хѳгжлийг дэмжих арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, үр дүнтэй бодлогуудын хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.

 

Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани