Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

 

 

​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

 

АНУ-ын Холбооны Засгийн газрын хараат бус Үнэт цаас, биржийн комисс Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүх Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар "Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат болон "Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманн, дэд Ерөнхийлөгч Брендан Лэйн, Санхүү хариуцсан захирал Люк Колтан нарыг яллагдагчаар татсан байна.

Асуулдлыг эргэн сануулбал, 2017-2019 оны хооронд Рио Тинто компанийн Оюутолгой дахь стратегийн төслийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байсан Их Британи улсын иргэн Ричард Боули Их Британийн шүүхэд үндэслэлгүй ажлаас халагдсан, АНУ-ын шүүхэд Рио Тинтогийн удирдлагууд Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудалд хөрөнгө оруулагчдаа мэхэлсэн гэх үндэслэлээр тус компанийн удирдлагуудын эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Ричард Боули АНУ-ын шүүхэд гаргасан өргөдөлдөө "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил геологийн хүндрэлийн улмаас удааширч, зардал нэмэгдэж болзошгүй гэдгийг тэрээр 2018 оны хоёрдугаар сард Рио Тинтогийн удирдлагуудад мэдээлсэн. Үүний дараа 2019 оны гуравдугаар сард Рио Тинто дахь ажлаа хүлээлгэн өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Харин Рио Тинтогийн удирдлагууд үүнээс дөрвөн сарын дараа буюу 2019 оны долдугаар сард Оюутолгойн өргөтгөлийн ажил хөрсний хүндрэлийн улмаас төлөвлөгөөт хугацаанаас 16-30 сар хоцорч байгаа бөгөөд зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх талаар мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн удирдлагууд Оюутолгойн төсөлд учирсан эрсдэлийг жил хагасын турш хөрөнгө оруулагчдаасаа нууцалсан гэсэн үг юм.

Харин Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүх Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гэгч хүний нэхэмжлэлээр Рио Тинто болон Туркойз Хилл Ресурсын удирдлагуудыг АНУ-ын Холбооны Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд нөлөөлсөн гэх хэрэгт яллагдагчаар татсан байна. Антони Франчи нь 2019 оны эхээр 167 ам.долларын үнэ бүхий Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааг худалдан авсан жижиг хөрөнгө оруулагч аж. Тэрээр 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд Туркойз Хилл Ресурс болон тэдний 50.79 хувийг эзэмшэгч Рио Тинто компани хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, бодит нөхцөл байдалтай тохирохгүй, зохиомлоор өсгөсөн хувьцаа худалдан авахад хүргэсэн гэж мэдүүлсэн байна. Тухайлбал, Антони Франчи шүүхэд гаргасан өргөдөлдөө "2018 оны аравдугаар сарын 2-нд Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат зэсийн зах зээлийн талаар товч танилцуулга хийх үедээ Оюутолгойн төсөл төлөвлөсөн төсөв, хуваарьтаа нийцэж ажиллаж байгаа гэх мэдээлэл өгсөн. Мөн Туркойз Хилл, Рио Тинто нар 2018-2019 оны хооронд Монгол Улстай харилцаа муутай байсан. 

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн төслийн эдийн засгийн үр ашиг, орлого, зардалтай холбоотой асуудалд санаа зовж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Тиймээс Монголын Засгийн газар Оюутолгойн уурхайн үйлдвэрлэлийн хоцрогдол, ашиглалтын өртөг нэмэгдэх тухай асуудалд маш мэдрэмтгий байсан бөгөөд Монголын талын төлөөлөгчид далд уурхайн төслийн явц, нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Энэ нь Рио Тинто болон Туркойз Хилл Ресурсын удирдлагууд хөрөнгө оруулагчдаасаа үнэнийг нуун дарагдуулах шалтгаан, хүчтэй хөршүүрэг болсон. Учир нь бодит баримтуудыг эрт дэлгэх нь Монголын Засгийн газарт төсөл дэх хяналтаа нэмэгдүүлэх боломж олгох байсан” гэжээ. Антони Франчигийн шүүхэд гаргасан хэмжлэлтэй бүрэн эхээр танилцах.

Гэсэн ч Рио Тинтогийн зүгээс уг нэхэмжлэл бол "ямар ч ач холбогдолгүй” гэх байр суурь илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, Рио Тинто компани өмнө нь 2013 оноос эхтэй Мозамбик дэх нүүрсний ордтой холбоотой асуудлаар яг ийм нөхцөл байдалд орж байв. Тухайн үед, АНУ-ын  Үнэт цаас, биржийн комисс Рио Тинто хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, бодит байдлаас давсан үнээр хувьцаагаа арилжаалсан асуудлыг нягтлан, 2017 оны аравдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч 2019 оны зургадугаар сард Рио Тинто энэхүү дуулиант хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Эх сурвалж: Bloomberg, Australian Financial Review  


​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани