- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цагаан суваргын ордод 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгьш хорооны өчигдрийн хуралдаанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Засгийн газраас өрген мэдүүлсэн энэхүү тогтоолд Цагаан сува^ргын ордод төрийн эзэмшЛийн хувь хэмжээг 34 байхаар зааж өгчээ. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших зэс молибдений уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Монголын Алт" компани эзэмшдэг юм. Тус компани 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж, 2009 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийн тайлангаа хэлэлцүүлэн баталгаажуулжээ. Үүгээр 250.4 сая тонн хүдэр, 66167 тонн молибден, 11.127 кг алтыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Харин хайгуулын ажилд тус компани 2.679.400 ам.долларыг зарцуулсан бол нөхөн төлбөрт 714.760 ам.долларыг төрд төлжээ. Мөн тус компанийн Цагаан суваргын ордод оруулсан хөрөнгө оруулалт одоогоор 323.1 сая ам.долларт хүрээд байгаа аж.
Харин өчигдрийн хэлэлцуүлгийн үеэр гишүүд саналаа хэлсэн бөгөөд ДБатцогт "МАК бол ямар ч байсан үндэсний компани. Өөрийн хөрөнгөөр бүх эрсдлийг үүрээд ирсэн байхад түүнээс нь төр 34 хувийг авч болж байгаа юм уу. Түуний оронд Засгийн газар үндэсний компаниа дэмжээд явах ёстой юм биш үү" хэмээн санал гаргаж байлаа. Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Хуульд заасан заалтын дагуу тус ордод төр 34 хувь эзэмшихээр оруулж ирсэн" гэж хариуллаа. Харин Л.Энх-Амгалан гишүүн тэр хэмжээний төсөлд хөрөнгө оруулалт хийх Засгийн газрын чадамжид эргэлзэж байгаа бололтой. Тэрбээр Тус ордод 34 хувь эзэмшсэнийхээ хариуд 350.6 сая ам.долларыг засаг гаргах болж байна. Өнөөгийн нөхцөлд ийм хэмжээний
хөрөнгө гаргах бололцоо Засгийн газарт бий юм уу" хэмээлээ.Засгийн газар 350,6 сая ам.долларын бонд гаргах замаар уг санхүүжилтийг шийдвэрлэх аж. Мөн МАК болон Уул уурхайн яамны холбогдох хүмүүсийн тайлбараар Цагаан суваргын орд нь 16 жил ажиллана, энэ хугацаанд 11 их наяд төгрөгийн борлуулалт хийх юм байна. Улсын төсөвт дөрвөн их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэхээс тал нь өсөн нэмэгдэх нөөцийг татвараар орж ирэх аж. Харин хөрөнге оруулалтын зардлаа 6.6 жилд нөхнө гэсэн тооцоог гаргасан байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Хоёр долоо хоногийн өмнө УИХ Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн ч Засгийн газарт буцаах шийдвэрийг гаргаж байсан юм. Харин өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Засгийн газар уг хуулийн төслийг дахин өргөн барих шийдвэрийг гаргасан бөгөөд, өчигдөр байнгын хороогоор орж ирлээ. Өмнө нь "Ашигт тосыг өртөг нөхөхөөс өмнө ба хойно хуваах харьцаа нь хоногийн олборлолтын хэмжээнээс хамаарч хэлбэлздэг тул хатуу тоо тавих нь зохимжгүй. Тодорхой тоо заахаас илүү гэрээгээр зохицуулах нь илүү зохимжтой" хэмээн үзэж, энэ заалтыг оруулаагүй нь алдаа боллоо хэмээн үзсэн. Тэгвэл Засгийн газраас хоёр дахь удаагаа өргөн мэдүүлээд буй дээрх Газрын тосны тухай хуульд эл заалт бүрэн агуулгаараа орж ирсэн байна.
Мөн хуулийн төсөлд эрлийн үйл ажиллагаа явуулахад уламжлалт, уламжлалт бус газрын тосны аль альд нь өрөмдлөг хийхээр байсныг өөрчилж уламжлалт газрын тос болон байгалийн битумд өрөмдлөг хийхгүй, харин уламжлалт бус газрын тосонд өрөмдлөг хийхээр тусган оруулжээ. Түүнчлэн эрэл хийх болон газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад тэмдэгтийн хураамжтай байхаар, ашигт малтмалын тухай хуульд нүүрс олборлох явцад метан хий илэрвэл хэрхэн зохицуулах! талаар тус тус тусгасан юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Хуулийн төслийг өмнө нь УИХ хүлээж авалгүй буцаасан. Одоо оруулж ирж байгаа төсөлд өмнөх шүүмжлэл хүлээж байсан тодорхой саналуудыг засаад оруулаад ирсэн сайшаалтай ч бас л хөрөнгө оруулалтыг муутгаж мэдэшгүй заалтууд байна" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өмнөх төсөлд хэд, хэдэн ноцтой заалт байсан учраас би дэмжээгүй. Энэ алдааг засах ёстой гэхэд "Араас нь нэмэлтээр дахин хуулийн төсөл оруулж ирнэ" гэж ажлын хэсгийн ахлагч хэлж байсан. УИХ гэдэг тоглоомын газар биш, хуулийг батлаад явуулсан бол үйлчлэх ёстой хэмээн шүүмжилж байлаа. Гэхдээ байнгын хорооны гишүүдийн олонхи нь 'Төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг сонголоо.
Б.ДАВАА /ӨДРИЙН ШУУДАН/
Цагаан суваргын ордод 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг дэмжлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани