Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефть боловсруулах үйлдвэрийн түүх

Нефть боловсруулах үйлдвэрийн түүх Ç¿¿íáàÿíãèéí íåôòü áîëîâñðóóëàõ ¿éëäâýð

 

        Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэрийг 1950-иад оны эхээр байгуулж, уг ордоос олборлосон тосыг нэрж автобензин, дизелийн түлш гаргаж байсан нь Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийн суурь болсон гэж үздэг.

        Монголд түүхий нефть хайх, олборлох, боловсруулах ажлыг эрхлэх "Монгол нефть” трестийг ЗХУ 1949 онд байгуулсан.

        Зүүнбаянгийн нефть олборлох үйлдвэр 1950 оны 12-р сард ашиглалтанд орж, энэ ондоо 209.4 тонн тос олборложээ. 1951 оны 1-р сарын 1-ний байдлаар бүгд 10 цооногийг ашиглаж байсан боловч боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтанд ороогүйгээс 1951 оны 3-р сараас 24-нөөс 7-р сарын 26 хүртэл олборлох үйлдвэрийг түр зогсоосон байв.

        1951 онд газрын тос боловсруулах үйлдвэрийн энгийн нэрлэгийн байгууламж, 1952 оноос дулааны крекинг байгууламж, 1952 оны сүүлчээр коксын байгууламж ашиглалтанд тус тус оржээ. Ингэснээр Зүүнбаянд Нефтийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор бий болсон. Үйлдвэр олборлосон нефтийнхээ 25%-ийг автобензин, 12,9%-ийг дизелийн түлш, 4,4%-ийг кокс, 48%-ийг мазут болгон гаргаж байжээ.

        1950-1957 онд Зүүнбаянгийн ордоос олборлосон нефть:

 

Он

Ашиглалтанд шинээр орсон цооногийн тоо

Нийт цооног

Хоногт олборлосон тос /тонн/

Нэг цооногийн дундаж өгөлт /тонн/

Нийт олборлосон тос /тонн/

1950

10

10

-

-

209,4

1951

37

47

62,7

1,24

10649

1952

25

72

139,1

1,8

44877

1953

40

112

145,2

1,3

53016

1954

52

164

147,2

0,9

53990

1955

24

198

150,4

0,8

54899

1956

-

197

133,5

0,7

48882

1957

7

204

100,7

0,5

40047

 

Бүгд

 

 

 

306569,4

 

        1957 оны 5-р сард Москва хотноо Монгол, Зөвлөлтийн засгийн газар хоорондын хэлэлцээрээр "Монгол нефть” трестийн Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн цогцолборыг Монголд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэжээ.

        БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгч ЗХУ-д айлчилсан дүнгийн тухай мөн оны 7-р сард болсон АИХ-ын гурав дахь удаагийн чуулганы илтгэлд ЗХУ-ын хүчээр геологи хайгуулын ажил хийж, нефть олборлож, боловсруулах үйлдвэр байгуулж, Дорноговь аймагт нефтийн үйлдвэрийн ажилчдын тохилог хотхон буй болсон. Үүнд ЗХУ 600 гаруй сая рубль зарцуулсан. Одоо тэр үйлдвэр нефтийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний нилээд хэдэн хувийг хангаж байгаа ба уг үйлдвэрийг Монгол улсад үнэ төлбөргүй шилжүүлж байгаа тухай мэдээлсэн байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу "Монгол нефть” трестийн барилга байгууламж, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн цогцолборыг Монгол Улсад шилжүүлэх хоёр улсын комисс томилогдож, Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Нефтийн Үйлдвэрийн яамны орлогч сайд В.И.Кулявин, Монголын талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Г.Балжид нар даргалжээ.

        Нефтийн цогцолборыг хүлээн аваад "Монгол нефть” трестийг татан буулгаж, Аж Үйлдвэрийн яамны харъяа Нефтийн үйлдвэрүүдийг удирдах газрыг байгуулсан юм. Нефтийн үйлдвэрүүдийн удирдах газрын даргаар Лувсанчоймбол /Аж Үйлдвэрийн яамны сайд, Улаанбаатар хотын дарга зэрэг албан тушаал хашиж байсан/ томилогдож байжээ.

        1955 оноос Москвагийн Нефть хийн аж үйлдвэрийн дээд сургуульд оюутан явуулж 1960 онд нефтийн өрөмдлөг, нефть боловсруулалт, нефтийн инженер механикчаар Ц.Багмид, Ц.Эрдэнэ, Ц.Доржхүү нар төгсөн ирж Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажилласан билээ. 1966 оныг хүртэл нийтдээ 20 гаруй инженер бэлтгэгдэн ихэнх нь тус үйлдвэрт ажилласан юм.

        1961 оны 5-р сард Нефтийн үйлдвэрүүдийг удирдах газрыг Нефтийн үйлдвэр болгон өөрчилж тусдаа аж ахуйн тооцоон дээр ажиллаж байсан үйлдвэр аж ахуйг үйлдвэрийн цех болгон өөрчилсөн юм. Харин өрөмдлөгийн контор тусдаа аж ахуйн тооцоотой үйлдсэн. Энэ өөрчлөн байгуулалтаар Нефтийн үйлдвэр нь Олзворын хэсэг, Нефть боловсруулах цех, Товарын цех, Лаборатори, Уур, усны цех, Цахилгаан цех, Хүчилтөрөгчийн станц, Механик цех, Автобааз, Орон сууцны хэсэг, Сайншандын нефтьбааз, Материал хангамжийн контор зэрэг үндсэн цех, өрөмдлөгийн контор зэрэг нэгж хэсгүүдтэй болов. Мөн үйлдвэрийн даргаар Ш.Лувсанжамц, үйлдвэр эрхэлсэн орлогч буюу ерөнхий инженерээр Ц.Багмид, Санхүү эрхэлсэн орлогч даргаар Бөндөгөө нар ажиллаж байв.

 

1957-1969 онуудад олборлосон нефть, үйлдвэрлэсэн үндсэн /товарын/ бүтээгдэхүүнүүдийн төрөл хэмжээ

 

Он

Олборлосон нефть /тн/

ЗХУ-аас импортоор авсан нефть /тн/

Автобензин /тн/

Дизель түлш /тн/

Кокс

Мазут крекинг үлдэгдэл

1957

40047

15000

11456,0

4510,0

1970,5

4400,0

1958

35149

-

13815,2

6834,0

2446,0

2812,0

1959

32051

24535,5

17936,1

72,56

2521,7

4527,0

1960

28616

26843,0

17769,8

7042,0

2088,3

4437,0

1961

25934,6

28788,0

17389,0

7238,8

1993,8

4378,0

1962

22455

30522,0

17910,0

7110,4

2537,9

4238,0

1963

19304,3

32021,0

18218,2

7581,8

1372,0

4100,0

1964

18000

38576,0

16483,7

8203

1377,0

4526,0

1965

15924,0

42500,0

17061,0

6595,0

1278,8

4673,0

1966

12201

45200,0

16668,0

7968,0

1544,2

4593,0

1967

9839,2

47500,0

15338,0

8722,6

1328

25961,5

1968

7817,2

52000,0

16269,0

9917,5

1557,0

25839,0

1969

3900,0

50000,0

13000,0

8000,0

-

-

 

        Зүүнбаянгийн ордоос олборлох нефть 1956 оноос эрс буурснаас шалтгаалан нефть боловсруулах заводыг түүхий эдээр хангахын тулд 1957 оноос ЗХУ-аас нефть импортоор авах болсон. 1957 онд 15000 тн-ыг импортолж байсан бол энэ хэмжээ жилээс жилд өссөөр 1968 онд 52000 тн, 1969 онд 50000 тн болсон байна.

        Манай нефтьтэй шинж чанараар ойролцоо парафинлаг нефтийг Ферганы /Узбекстан/ үйлдвэрээс авдаг байв. Өөрийн нефтийн олборлолтын хэмжээ эрс буурсан болон боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирч зардал ихэссэн, мөн үйлдвэрийн технологийн алдагдал ихэссэн зэргээс ашиг ч буурсаар ирсэн. Үйлдвэрлэн гаргасан товарын бүтээгдэхүүний хэмжээ 26-27 мянган тонн тогтмол байхад үйлдвэр 1962, 1964, 1965, 1968 онуудад алдагдалтай ажилласан нь үйлдвэрт саатал гарч, зардал ихэссэнээс болон гүйлгээний татварын хувь хэмжээг үндэслэл муутай тогтоож байсантай холбоотой байжээ.

        Нефть олборлолтын хэмжээ буурснаас нефтийн өөрийн өртөг өссөөр иржээ. Тухайлбал: 1960 онд 1 тонн нефтийн өөрийн өртөг 211,73 төгрөг байсан бол 1968 онд 601,72 төгрөг болсон байна. Гэтэл Зөвлөлтөөсимпортоор авдаг нефтийн үнэ 226,08-264,9 төгрөг болж байсан нь 1967, 1968 онуудад манай нефтиэс 2-3 дахин хямд байжээ. Нефтийн үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлт муудаж, алдагдал ихсэж, нефть олборлолтын хэмжээ эрс буурч, нефть боловсруулах үйлдвэрийнхээ түүхий эдийн 15-18%-ийг хангадаг болсон. Цагаан элсний хайгуул үндсэндээ дуусаж, олборлох үйлдвэрлэл байгуулах нь ашиггүй гэсэн дүгнэлт гарсан учир 1966-1967 онуудад үйлдвэрийг цаашид хэрхэх вэ гэсэн асуудал тулгарсан байна.

        Иймд Засгийн газар 1968 оноос Дорнодод байрлаж байсан цэргийн ангийг Зүүнбаянд шилжүүлсэн ба Зүүнбаянг цаашид хэрхэн ашиглах асуудлыг боловсруулах комиссыг байгуулсан байна. Комиссоос тодорхой дүгнэлт гараагүй байхад буюу 1969 оны 11 дүгээр сарын 8-ны 14 цаг 54 минутанд крекинг байгууламж халуун эргэлтийн горимд ажиллаж байхад эвоаппараторын дээд тал тасран унаж тэсрэлт үүсэж, гал гарсан юм. Ийнхүү үйлдвэрт осол гарсны дараа үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.

Нефть боловсруулах үйлдвэрийн түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани