- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Ногоон гарц” ба хар алтны эргэн тойронд
Манай улс БНХАУ руу уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэх зорилго бүхий "Ногоон гарц" түр журмыг өнгөрсөн наймдугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхлээд байгаа.
Ийнхүү экспортын бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхгүй бол улсын төсөв улайхад хүрээд байв. Засгийн газар 2020 онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн байсан хэдий ч долдугаар сар гэхэд дөнгөж 11 сая тонныг гаргаад байлаа.
Цар тахлын улмаас 2020 хоёрдугаар сарын 26-наас уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөлд БНХАУ руу тээвэрлэхийг УУХҮЯ-нд даалгаад байсан. Гэвч хагас жилийн байдлаар, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт их хэмжээгээр тасалдах нөхцөл үүссэн тул ГХЯ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын хэлцлээр "Ногоон гарц" түр журмыг боловсруулан хэрэгжүүлж ачаа тээврийн жолооч нар БНХАУ-ын хилээр орж гарах болон бусад асуудлыг зохицуулж байгаа билээ.
Тэгвэл, Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна
Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн "Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын орлогын тухайд оны эхний найман сарын байдлаар 1.17 тэрбум ам.долларт хүрч орлогын дүнгээр эрдсийн экспортыг тэргүүлж эхэллээ.
Урд хөрш руу импортлосон эрчим хүчний нүүрсний хэмжээ өсчээ
Нүүрсний импортын хориг тавигдаагүй байсан тул өнгөрсөн долоодугаар сард БНХАУ-ын нүүрсний нийт импорт 7.4 сая тонн болж жилийн төлөвлөсөн үзүүлэлтээс 4.9 хувиар буурлаа. Харин оны эхний 7 сард нийт импорт 45.5 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 3.2 нэмэгдсэнийг "Global CFOs more positive about China's economic outlook” дурьдсан байна.
БНХАУ-ын Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ долдугаар сард 4.5 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар нэмэгджээ. Харин, Монгол, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 2.2 сая тоннд, 0.5 сая тоннд тус тус хүрч өмнөх оны мөн үеэс тус тус буурсан үзүүлэлттэй байсныг шинжээчид өгүүлсэн байна. Ямартай ч бид хойд хөршөөс илүү их нүүрсийг урагшаа гаргасан үзүүлэлт байна.
Оны эхний долоон сарын байдлаар авч үзвэл, Австрали, Канад Улсуудаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар тус тус нэмэгджээ
Эсрэгээрээ Монгол, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 9.5 сая тонн, 3.4 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 50.7 хувь, 4.0 хувиар тус тус буураад байв. Энэ бол коксжих нүүрний статистик тоо баримт. Харин БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт 7-р сард 18.7 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 25.5 хувиар буурсан хэдий ч Монгол Улсаас авсан уг төрлийн нүүрсний хэмжээ 0.34 сая тоннд хүрч 74.4 хувиар нэмэгдсэн эерэг статистикийг олон улсын хөрөнгө оруулагчид онцлон бичжээ.
Өнгөрсөн жилүүдийг харвал урд хөрш маань жил бүр 75-80 сая тонн нүүрсийг Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас авч байсан юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||