Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Арева"-гийн охин компани нэрээ өөрчилсөн ч АСУУДАЛ ДАГУУЛСАН хэвээр

 

 

Өнөөдрөөс зургаан өдрийн өмнө буюу есдүгээр сарын 30-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд нийлэн хэвлэл мэдээллийнхэнд хандсан билээ.

Тэд Улаанбадрах сумын нутагт ураны орд түшиглэн, төсөл хэрэгжүүлдэг "Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэн нутгийн иргэд, мал амьтан хордож байна гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бадрах Энержи”  компанийн үйл ажиллагаа, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, цацраг, хөрс ус ургамалд хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон аж. Түүнчлэн хяналт, шалгалт хийсэн Ажлын хэсгээс өнөөдөр /2020.10.05/ дүгнэлтээ танилцууллаа.

Улаанбадрах сумын Ураны үйлдвэр орчимд шинжилгээ хийсэн Ажлын хэсэг нь хүний эрүүл мэнд, цацраг, хөрс, ус ургамал үйл ажиллагааны судалгааны эрх бүхийн шинжээчдийн багаас бүрдсэн гэж тайлбарлалаа.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа хэлэхдээ "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, Улсын мал эмнэлгийн төв лабораторид цацрагийн хэмжээг шинжлүүлсэн дээжинд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тун хэмжээ илрээгүй. Улаанбадрах сумын нутагт тохиолдож буй малын гажиг нь ураны улмаас бус цус ойртолт зэргээс хамаарсан малын гажиг байсан” гэсэн юм.

"Бадрах Энержи” ХХК-ийн зүгээс өгч буй мэдээлэлд "Дулаан-Уул, Зөөвч-Овоо хайгуулын ангиуд дээр Монгол Улсын МХЕГ-ийн баталсан цацрагийн хамгаалалтын төлөвлөгөөнд тусгасан цацрагийн хэмжилтийг тогтмол хийж байна. Цацраг хэмжилтийн багаж, төхөөрөмжийг талбай дээр ашиглахын өмнө МХЕГ-ын цацрагийн хяналт, шинжилгээний лабораторид шинжлүүлж, тохиргоо хийлгэж баталгаажуулдаг. Хөрсний цацрагийн түвшинг Сайншандын бүс дэх тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын хэмжээнд 30 байрлалд хянаж байна. Хөрсний дээжийг Цөмийн судалгааны төвийн лабораторид хүргүүлж, цацраг идэвхт изотопыг тогтоодог” гэсэн мэдээллийг өгч буй.

Тэгэхээр орон нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн мэдэгдлийг төрийн холбогдох байгууллагуудын шинжилгээ болоод компанийн зүгээс  ийнхүү няцаалаа.

Нэг зүйлийг тодотгоход, "Арева” компанийн үйл ажиллагаанаас болж мал амьтан хордлоо гэсэн мэдээллийг олон жилийн өмнөөс л Дорноговийн иргэд өгч ирсэн байдаг юм. Тухайн үед, "Арева”-гийн охин компани "Кожеговь” компанийн үйл ажиллагаатай холбон тайлбарладаг байлаа.

Тэгвэл өдгөө нэр нь дурдагдаж буй "Бадрах Энержи” компанийн 66 хувийг эзэмшигч нь Францын "Орано Майнинг”, Японы "Мицубиши корпораци”-ийн хувь нийлүүлсэн "Арева Монгол” ХХК эзэмшдэг. "Орано Майнинг” нь "Арева Монгол” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг.

Улаанбадрахын мал амьтныг хордуулсан гэх асуудалд олон жилийн өмнөөс холбогдсон Францын  "Арева” нэрээ "Бадрах Энержи” ХХК болгож өөрчилсөн ч асуудалд холбогдсон чигээрээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Сануулбал, Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой бус шалтгаанаар хорогдсон нь   Францын "Арева” компанийн охин компани "Кожеговь” компанийн үйл ажиллагаатай холбоотой гэх асуудал одоогоос долоон жилийн өмнө яригдаж байлаа.

Тухайн үед шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын зүгээс иргэдийг сонсдог "11 11” төвийг ажиллуулж байсан билээ.
 

Нэгэн малчин иргэн "11 11” төвд хандан асуулт тавихад анхаарал татсан хариулт бас залруулгыг Мал Эмнэлэг, Үржлийн газраас хийж байсан түүхтэй. "11 11” төвд ирсэн малчны саналыг Тодруулбал:

"МАНАЙ НЭГ БЯРУУ 2013.01.11 НД ҮХЛЭЭ, НОРСҮРЭНГИЙН 2 БЯРУУ ДАХИЖ ҮХСЭН. ТҮРҮҮ АВСАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЯАЖ ГАРСАН БОЛОО. ОДОО БИД ХААШАА ХЭНД ХАНДАХ ВЭ? ХЭРЭВ МОНГОЛД ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙДАГ БОЛ ЭНЭ МАЛЫН ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООЖ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ !!! ТҮРҮҮ 15 БЯРУУ ҮХСЭН ГЭЖ МАЛЧИН ХЭЛЭЭД БАЙХАД ШАТААСАН СЭГЭЭ ОРУУЛАХГҮЙ 5 ҮХЭР ГЭЖ АЛБААР ДАРЖ МЭДЭЭЛСЭН БАЙНА. ДОРНОГОВЬ АЙМГИЙН УЛААНБАДРАХ СУМЫН МАЛЧИН Э.ГЭРЭЛТ-ОД” гэсэн байдаг.


Харин малчин Э.Гэрэлт-Одын асуултад Мал Эмнэлэг, Үржлийн газраас 2013 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:47 минутад дараах хариултыг өгчээ.

ХАРИУЛТ: "2012 оны арваннэгдүгээр сарын 28-наас 2013 оны нэгдүгээр сарын 31-ний  хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд ЦАЦРАГ БОЛОН ХҮНД МЕТАЛЛЫН  бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно” гэжээ.

Тэгэхээр энэ хариултыг уншсан хэн ч байсан тугалуудын үхэл цацрагийн бохирдолтой холбоотой юм байна гэх ойлголтыг авахаар байдаг.

Гэтэл  Мал Эмнэлэг, Үржлийн газар дээрх хариултыг өгснөөс хойш хоёр хоногийн дараа буюу 2013 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 09:57 минутад дараах залруулгыг хийжээ.

ЗАЛРУУЛГА: 2012 оны арваннэгдүгээр сарын 28-наас 2013 оны нэгдүгээр сарын 31-ний  хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн хүнд элементийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд ХҮНД МЕТАЛЛЫН БОХИРДОЛТОЙ БОЛОХЫГ ТОГТООВ.  Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэжээ.

Эхэлж  өгсөн ХАРИУЛТ-аас дараа нь өгсөн ЗАЛРУУЛГА-ын ялгарах ганц том ялгаа нь "Эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэх төгсгөлийн хэсэг юм.

Тэгэхээр эдгээр мэдээллүүдэд тулгуурлан авч үзэхэд 19 тугал цацрагийн бохирдлоос шалтгаалсан ужиг хордлогын улмаас хорогдсон нь тогтоогдсон  гэж ойлгогддог.

Тэгвэл Мал эмнэлэг, үржлийн газраас ийм анхаарал татсан ХАРИУЛТ болон ЗАЛРУУЛГА гаргасны дараа тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үүрэг даалгавраар  шинжилгээний баг Дорноговь аймагт очин ажиллахдаа, тугалуудын үхлийн шалтгаан нь СЕЛЕНИЙ УЖИГ ХОРДЛОГО гэсэн дүгнэлт гаргаж байв.

Шинжилгээний багт эхний дүгнэлтийг гаргасан Мал, эмнэлэг, үржлийн газрын төлөөлөл байсныг ч хэлэх нь зөв байх.

Менделеевийн үелэх системийн 34 дүгээрт байрлах селен нь хүн ба амьд организмд нэн шаардлагатай элементүүдийн нэг боловч селений агууламж ихдэх буюу цэвэр хэлбэрээрээ маш хүчтэй хор гэж эрдэмтэд тайлбарладаг. Үүх түүхийг нь хөөвөл 1817 онд хүхрийн хүчлийн үйлдвэрийн хаягдлаас селенийг анх нээсэн байдаг.

Тухайн үед Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нарын хүмүүс тугалуудын үхлийн шалтгаан нь уран биш гэсэн ойлголтыг өгсөн боловч  яагаад тухайн мал амьтан бэлчдэг газар селений хэмжээ ихэссэн талаар албан ёсны тодорхой тайлбар хийж байгаагүй юм. Харин ураны хайгуул, шар нунтагийн туршилтын олборлолтын үеэр газрын гүнээс газрын гадарга  дээр гаргаж ирж байгаа олон төрлийн химийн бодисуудын зөвхөн нэг нь Селен гэдгийг тухайн үед зарим эх сурвалжууд хэлж, ярьж байсан юм.

Тодруулбал, шар нунтагийг газар доор уусган баяжуулах аргаар авахын тулд хоёр цооног ашигладаг. Нэг цооногоор нь хүхрийн хүчилтэй ус шахаад нөгөө цооногоор нь соруулаад авчихдаг технологийг хэлж буй юм. Хүхрийн хүчилтэй усыг ураны хүдэр байгаа чулуулагт шахдаг. Хүхрийн хүчилтэй уусмал зөвхөн ураныг нь уусгаад авдаг. Шахаж байгаа болон соруулж байгаа цооног дундуур ус цикл маягаар эргэдэг. Тэр нь хаашаа ч алдагдаж урсаж халихгүй гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд өгдөг.

Мэргэжилтнүүд ийм тайлбар хийж буй ч  тугалууд селений ужиг хордлогоор үхсэн гэсэн шинжилгээний дүгнэлтийг үзэхэд ураны төсөл явагдаж буй тус бүс нутагт селений тархалт их байсан учраас л мал, амьтан үхжээ гэж үзэхэд хүргэдэг юм.

"Арева” компанийн  зүгээс бол  өөрсдийн олборлох технологио асуудалгүй найдвартай гэсэн байр суурийг дандаа илэрхийлдэг. Түүнчлэн үе үеийн Ерөнхий сайд нарын даалгавраар ажилласан Ажлын хэсгүүд "Арева” асуудалгүй гэсэн дүгнэлтийг гаргаад байна.

https://zindaa.mn/3etm
"Арева"-гийн охин компани нэрээ өөрчилсөн ч АСУУДАЛ ДАГУУЛСАН хэвээр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

Өнөөдөр, 11:22
Өчигдөр, 09:56
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

Өчигдөр, 09:34
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

Өчигдөр, 09:17
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани