Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой” 300 ажилтнаа цомхотгож, “АПУ“ цалингаа 50 хувиар буурууллаа


    Улстөрч, эдийн засагчид "Манай улсын эдийн засаг хямарсан..., хямраагүй...” хэмээн мэтгэлцэж, эрх баригчид "Удахгүй сайжирна, энэ бол түр зуурын явдал” гэж байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн дарамтад орж, зарим нь хаалгаа барьж, эсвэл ажилчдынхаа цалинг хасч, цомхотгол хүртэл хийж буй.
    Өчигдөр гэхэд л "Оюутолгой” компани 300 ажилтнаа халж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн байна. Тус компанийн засвар үйлчилгээний ажилтан Д.Даваасүрэнгээс тодруулахад "Манай засвар үйлчилгээнд 40 орчим хүн ажилладгийн 10 гаруйг нь халлаа. Өнөөдөр /өчигдөр/ 100 гаруй хүнийг халж байх шиг байна. Тэгээд гурван өдөр дараалан нийт 300 орчим хүн халах сураг гарсан.
     Компанийн зүгээс бидэнд "Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурсан учраас дотоод зардлаа хэмнэх шаардлагатай боллоо” гэж тайлбарласан. Цомхотголд орсон ажилчдын 60- 70 хувь нь захиргааны, үлдсэн нь баяжуулахын ажилчид байгаа. Тэдний дунд үндсэн ажилчид ч багтсан юм билээ. Миний хувьд бас халагдчихаад сууж байна даа” гэв. Энэ талаар тус компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ажилтан С.Энхцэцэг "250-300 хүн цомхотгосон нь үнэн.
    Өнөөдөр /өчигдөр/ өглөөний хурал дээр байгууллага бүтцийн өөрчлөлт хийж байгаа талаараа ажилчдад танилцуулсан. Дэлхийн, тэр дундаа Монголын эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед "Оюутолгой” компани дасан зохицохоос өөр аргагүй болсон. Ингээд шинэ бүтэц зохион байгуулалтад ороод бүтцийн өөрчлөлт хийхэд тухайн албанд байсан хүмүүс нь ажилгүй болж байгаа юм. Гэхдээ цомхотголд орсон ажилчдаа Хөдөлмөрийн хуулийн дагуу асуудлыг нь шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, 45 хоногийг ажил хүлээлцэх хугацаа гэж үзээд цалинг нь бүтэн олгодог. Энэ хуулийн дагуу тэтгэмж олгоно” гэв.

ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОМПАНИУД Ч АЖИЛЧДАА ЦӨӨЛЖ БАЙНА

Санхүүгийн хүндрэлээс үүдэж "АПУ”, "МАК”, "MCS” гэх мэтчилэн үндэсний томоохон компаниуд ч ажилчдаа цомхотгоод, цалинг нь танаж байгаа талаар эх сурвалж хэллээ. Зарим компани ажилчдаа орон нутаг дахь уул уурхайн салбартаа очиж ажиллах санал тавьж, эс зөвшөөрвөл ажлаасаа гарч болно гэсэн шаардлага тавьж эхэлжээ.
     Энэ бүхэн валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэнэ. Өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 1825.34 төгрөгтэй тэнцэж байна. Валютын ханш ийнхүү өссөн, мөн арилжааны банкнаас валютын зээл авсны улмаас аж ахуйн нэгжүүд хаалга барьж, цалингаа өгөлгүй олон сар дамжиж буй нь нууц биш. Үүний хэрээр ажилгүй иргэдийн тоо өсч, амьдрал нь өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Гэтэл эрх баригчид худал хэлээд сууж байж болмооргүй юм. Судалгаанаас үзвэл сүүлийн үед 22 мянга гаруй аж ахуйн нэгж дампуурчээ.
    Манай улсад өнөөдрийн байдлаар төрийн өмчит компани 70 гаруй, хувьцаат компани 200 орчим, хязгаарлагдмал хариуцлагатай компани 15 мянга орчим байдаг гэсэн статистик тоо бий. Эдгээрээс 5000 гаруй нь МҮХАҮТ-д хамрагддаг бөгөөд улсын ДНБ-ний 60-70 хувийг үйлдвэрлэдэг гэж байгаа. Харин эдийн засгийн хүндрэлээс болж дампуурах шахсан, дампуурсан компаниуд тус танхимд гомдол саналаа ирүүлцгээж байгаа аж. Энэ талаар тус танхимийн Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Нэргүй "Эдийн засгийн нөхцөл байдал муудсан нь зөвхөн валютын ханшаас бус гадаад, дотоод хөрөнгө оруулалт буурснаас болж байна. Үүнээс аж ахуйн нэгжүүд ажилтнаа цомхотгохоос эхлээд зарим нь хаалгаа барьж эхэлсэн. Чухам хэчнээн хүнийг ажлаас нь чөлөөлсөн талаарх бодитой тоо баримт одоогоор алга. "Бизнесийн орчин муу байна” гэх гомдол санал байнга ирдэг. Гэхдээ манайх энэ бүх асуудлыг шийддэг газар нь биш. Бид төрийн бус байгууллага. Тулгамдаж буй асуудлыг судлаад гаргасан саналаа холбогдох яамдад нь өгч шийдүүлэх зорилготой байгууллага” гэсэн.
     Тэгвэл, Хөдөлмөрийн яамны зүгээс "Үүссэн нөхцөл байдлаас болж хаалгаа барьсан газар байхгүй” гэж мэдэгдсээр байгаа юм. Тухайлбал, тус яамны жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Д.Баттогтох "Одоогийн байдлаар хаалгаа барьсан газар байхгүй. Ажилчдаа халсан, цомхотгосон явдал ч гараагүй. Ер нь хямралын үед цалин хөлс танах бол байдаг л зүйл. Гэхдээ судалгаанаас үзэхэд ийм зүйл ч гараагүй байгаа” хэмээж буй. Харин санхүүгийн хүнд байдлаас болж хаалгаа барьсан компаниудын хамгийн тод жишээ бол 2006 оноос хойш олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч "Изинис Эйрвэйз” компани юм.
     Тус компани "Санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоолоо” хэмээн мэдэгдсэн. "Изинис Эйрвэйз” компанийн орон нутгийн нислэгийн 90 орчим хувийг уул уурхайн компанийн ажилчид бүрдүүлдэг байсан аж. Гэтэл сүүлийн үед санхүүгийн хямралаас болж уурхайн олон компани хаалгаа барьсан бөгөөд үлдсэн компаниуд нь зардлаа хэмнэж ажилчдаа газраар /машинаар/ явуулдаг болсон байна. Түүнчлэн орон нутгийн иргэд ч санхүүгийн хямралд орж онгоцоор нисэхээ больсон нь нөлөөлж буйг тус компанийн мэргэжилтэн хэлсэн нь бий.

АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАМПУУРАЛД ТӨРИЙН ДАРАМТ НӨЛӨӨЛЖ БАЙНА

    Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниуд жилийн 5-8 хувийн хүүтэй зээл авч байхад хамрагдаагүй нь 15-20 хувийн хүүтэй авч байгааг бизнес эрхлэгчид хэлдэг. Нөгөө талаар арилжааны банкуудаас авсан нийт аж ахуйн нэгжийн зээлийн 40 орчим хувь нь гадаад валют байдаг аж.
    Гэтэл ханшийн эрсдэлээс олон аж ахуйн нэгж олон тэрбумын алдагдал хүлээж буй. Түүнчлэн зөвхөн сүүлийн жил гаруй хугацаанд мянга орчим том, жижиг аж ахуйн нэгжийн удирдлага хууль хяналтын байгууллагад шалгуулсан байна. Энэ бүхэн тэдэнд дарамт болж, бизнесийн салбараас өөрийн эрхгүй шахагдан гарахад хүргэдэг ажээ. Судалгаанаас аваад үзэхэд жилд нэг аж ахуйн нэгж гэхэд л санхүүгийн болон бусад төрлийн 40 орчим тайлан гаргадаг юм байна.
    Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 76 хувь нь жил тутам давхацсан хяналт шалгалтад хамрагддаг аж. Тиймээс энэ дарамттай байдлыг больж, харин ч ДНБ үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л эдийн засаг сэргэнэ гэдгийг тэд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий 70 орчим хувийг үйлдвэрлэж, төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлж, 800 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангаж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих нь чухал болоод байна. Үүний тулд иргэн, хувийн хэвшлийн татварын ачааллыг бууруулж, зарим татварын хөнгөлөлт үзүүлж, тайлагнах журмыг хөнгөлөх хэрэгтэй гэнэ. Хэрэв эрх баригчид бодит байдлыг хүлээн зөвшөөрөлгүйгээр нүдэн балай, чихэн дүлий яваад байвал өдөр өдрөөр ажилгүйчүүдийн тоо өссөөр байх нь.

М.Наранболд

Эх сурвалж:   Монголын Үнэн сонин
“Оюутолгой” 300 ажилтнаа цомхотгож, “АПУ“ цалингаа 50 хувиар буурууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани