- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оросууд Улз гол дээр нөөцлүүр барихыг эсэргүүцэж байгаагийн учир...
"Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгууллагын Орос дахь салбар Монгол Улсыг Улз гол дээр инженерийн байгууламж барьж байна хэмээн ЮНЕСКО-д гомдол мэдүүлсэн тухай мэдээлэл гурав хоногийн өмнө цацагдав. Мэдээллийг олж үзлээ. Тус байгууллагын Орос дахь салбар зөвлөлийн зохицуулагч Александр Колотов "Улз гол дээр 700 метр урт, 27 сая кубметр багтаамжтай усан сан үүсгэх гэж байгаа юм байна. Энэ усыг уул уурхайн олборлолтод ашиглах гэнэ. Улз гол бол Монгол Дагуурын дархан цаазат газрын усны гол эх сурвалж. Дагуурын дархан газар нь ОХУ-аас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 11 дэх байгалийн өв юм. Энэ дархан газрын усны хангамжийн 80 хувийг Улз гол бүрдүүлдэг. Уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхийн төлөө байгалийн эмзэг экосистемийг эрсдэлд оруулж болохгүй” хэмээн ярьсан байв. Энэ яриа, ЮНЕСКО-д гаргасан гомдлынх нь талаар Оросын хэвлэлүүд мэдээлэхдээ Шүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын талаар дурьджээ. Өмнө нь УЦС-ыг эсэргүүцдэг байсан бол энэ удаа усны нөөцлүүрийг гацаахыг оролдож, үнэн нүүр царайгаа харуулсан нь энэ. Үнэндээ ОХУ-аас хил дамжиж урсдаг гол мөрөнтэй холбоотойгоор манайд үзүүлдэг дарамт нь зөвхөн эрчим хүч биш, усны нөөц юм. Тодорхой хэлбэл, Монголд УЦС гэхээсээ илүү усны нөөц бий болчих вий гэдэгт оросууд илүүтэй санаа зовж байна.
Манай тал ч гэсэн сэргээгдэх эрчим хүчнээс гадна усны нөөцөө авч үлдэх давхар төлөвлөгөөтэй гэдгээ хэлдэг. УЦС баригдахад угаасаа тодорхой хэмжээний нөөц бий болдог. "Эгийн голын УЦС” төслийн зөвлөх асан Д.Одхүү энэ талаар infpol.ru цахим хуудаст өгсөн яроилцлагадаа тодорхой хэлсэн. Сэтгүүлч түүнээс "Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж тэгж их хүсээд байгаа юм бол нар, салхины станц барьж болохгүй юу?” гэхэд "Таны хэлж байгаа чинь "Та нарт зөндөө талх мах байна, усаар яах гээд байгаа юм бэ” гэсэнтэй адил сонсогдож байна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчний эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм” гэсэн байдаг.
УЦС барихад тодорхой хэмжээний усан сан бий болдог. Жишээ нь, Шүрэнгийн дайны усан цахилгаан станц баригдахад Сэлэнгэ мөрөн дээр найман километр өргөн, 50 километрийн урттай усан сан үүснэ. Баригдсанаас хойш жилийн дотор дүүрэх боломжтой гэсэн тооцоог инженерүүд нь хийсэн бөгөөд усны мэргэжилтнүүд "Шүрэнгийн усан цахилгаан станц” манай улсын усны менежментийн төслүүдийн жишиг болох бүрэн боломжтой” гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барьж байгаа нь ОХУ руу гараад явчихдаг усаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй хэрэг юм.
Усан цахилгаан станцын усан сангаас газар тариалан, хот суурин газрыг усаар хангах, эрэг дагуу аялал жуучлал хөгжүүлэх бүрэн боломжтой аж. Манайхыг эрс эсэргүүцээд байгаа ОХУ өөрсдөө цахилгаан станцын усан сангаа иймэрхүү олон хэлбэрээр ашигладаг. Сэлэнгэ мөрнөөс тэжээгддэг Байгаль нуураас Ангар мөрөн эх авч үрсаад Енисей мөрөнд цутгадаг. Оросууд Амар, Енисей хоёуланд нь УЦС барьсан.
Манайх Сэлэнгэ дээр усан асан үүсгэх гээд урсгал хаахад үнэндээ Байгаль нуурт биш, Амар, Енисей дээр барьсан УЦС-ын үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх магадлал илүү өндөр юм. Тодорхой хэлбэл, оросуудын "Би үхэхээс чи үх” гэж хувиа бодсон л үйлдэл юм.
Тиймээс бид Шүрэнг биш юм гэхэд Эгийн голыг заавал барих ёстой. "Орхон говь” төслөө явуулах ёстой. Говьд усны хомсдол аюулын харанга дэгдэж байна. Оросууд Монголын усыг монголчуудаас харамлаж байгаа нь манай улсын эрх ашиг, хөгжлийг хойш нь татсан хорлонтой бодлогоос өөр юу ч биш гэдгийг монгол хүн бүр дотроо ойлгох учиртай.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||