Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

 

Ядуу байхын зовлон яасан их юм бэ гэдэг л бидэнд тулгараад байна. Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн буюу наймдугаар сарын мэдээллээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлт сөрөг гарч, эхний хагас жилийн байдлаар нийт гадаад өр 30.8 тэрбум ам.доллар болжээ. Түүний дотор Засгийн газрын нийт өрийн 22.7 их наяд төгрөг буюу 87.5 хувь нь гадаад өр байгаа аж.Энэ нь дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан коронавирус "COVID-19”-тэй шууд холбоотой.
Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтайгаас гадна эрдсийн бүтээгдэхүүн нүүрс, зэсийн гол худалдан авагч БНХАУ-д коронавирусийн халдвар анх тархаж, Монгол Улс хилээ хаахаас өөр аргагүй болсон. Үүний улмаас уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нам зогсож, энэ оны эхний улиралд л гэхэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлттэй байлаа. Тийм ч учраас Азийн хөгжлийн банк (АХБ)-аас өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын 2020 оны эдийн засгийн төлөвийг 6.1-ээс 2.1 хувь болгон бууруулж, ОУВС 5.4 хувийн урьдчилсан таамаглалаа -1 рүү буулгаж байсан юм. Гэвч Монгол Улсын Засгийн газар болон олон нийтийн дийлэнх нь "Эдийн засаг яах вэ, дараа нь болно. Эрүүл мэнд л хамгийн чухал” гэсэн бодол, бодлоготой байсан учир эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллагаас олон зуун саяын зээл, тусламж орж ирсэн. 
 
 
 
Тухайлбал, Дэлхийн банк группээс улс орнуудын ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийг сэргээхэд зориулж, 160 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг дайчлан хуваарилахаар шийдвэрлэсний дотор Монгол Улс ч багтсан. Тиймээс "COVID-19” цар тахлын улмаас үүсч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд 26.9 сая ам.долларын санхүүжилт хийсэн байдаг.
 
 
 
Улмаар "Цахим эрүүл мэнд” төслийг санхүүжүүлж, нэн даруй шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 2.2 сая ам.доллар олгожээ. Мөн Европын холбооноос "Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 750 мянган ам.долларыг "COVID-19” цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгод төлөвлөсөн байна. Дэлхийн банкнаас Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг дэмжихэд зориулж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес болон албан бус секторт ажиллагч 120 мянга орчим иргэнийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлөхөд зарцуулахаар 15 сая ам.долларыг олгосон байна. Мөн "Бичил зээл олгох хөтөлбөр”-ийн хүрээнд хямралын үед зээлдэгч нарыг зээлийн хүүгээс түр хугацаанд чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэхийн тулд 2.6 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон.
Олон улсын хөдөлмөрийн агентлагийн "Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-өөр цар тахлаас үүдсэн хямралын үед зохих шалгуур хангасан ажилтан, ажилчид болон ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлэхээр 10 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Мөн хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн дутагдлыг нөхөх зорилгоор "Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд таван сая ам.долларыг "Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийн санхүүжилтэд зориулахаар олгосон бөгөөд үүнд 1.2 сая орчим хүүхэд хамрагдаж байна. Үүний дээр Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, хандив тусламж хуримтлуулсны үр дүнд "COVID-19” цар тахлын халдварыг улс орныхоо дотор алдчихалгүй өдийг хүрч, дэлхий дахины олон улсад сайны жишээнд дурдагдаж байгаа нь сайшаалтай.
Гэвч коронавирустэй холбогдож үүссэн эдийн засгийн хүндрэл бэрхшээл, сорилтууд бидний өмнө тулгарсан хэвээр байна. Хил хязгаараа хааснаас үүдэн томоохон бүтээн байгуулалтын төслүүд түүний дотор Оюутолгойн далд уурхайн ажил удааширч, эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь хойшлохоор боллоо. Ирэх оны дөрөвдүгээр сард төлөх "Мазаалай” бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтөөс эхлээд том дүнтэй валютын гадаад урсгал хүлээгдэж байна. Гэхдээ монгол хүн "Амны билгээс ашдын билэг” гэдэг билээ. Коронавирусийн хүнд хэцүү үеийг даван туулахын төлөө бүгд мачийн хичээж, нөөц борлолцоо бүхнээ шавхаж байгаа энэ үед бидний амьдрал дандаа бараан сүүдэртэй байсангүй. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний тээвэр хорио цээрийн хязгаарлалтыг зогсоосон гуравдугаар сарын сүүлээс хойш бага багаар нэмэгдсээр одоо цар тахлын өмнөх үеийн хэмжээнд ойртож байна. Гол худалдан авагч БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад саяхан айлчлахдаа энэ онд 50 сая хүртэл тонн нүүрс худалдан авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь таатай мэдээ байлаа.
 
 
 
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны наймдугаар сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан байсан. Засгийн газраас "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үрээр алтны олборлолт, тушаалт эрс нэмэгдэж, одоогийн байдлаар 15 тонн орчим алтыг Монголбанканд тушааснаар 4.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон байна. Энэ нь Монгол Улсын есөн сарын хэрэгцээг хангах боломжтой гэсэн үг.
 
 
 
Мөн өнгөрсөн гуравдугаар сард 4600-4700 ам.доллар болж огцом унасан манай улсын эрдсийн гол бүтээгдэхүүний нэг зэсийн үнэ наймдугаар сарын эхнээс Лондоны металлын бирж дээр 6400-6700 ам.долларт хүрч өссөн нь бас л таатай мэдээ юм. Ямартай ч Монгол Улс байгалийн доорх баялгаа шүтэж, эрдсийн бүтээгдэхүүний эксортдоо тулгуурлаж эдийн засгаа сэргээж босгоно гэдгийг "COVID-19” бидэнд ойлгууллаа.
 
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өнөөдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани