- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 75- 76 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай өчигдөр танилцлаа. Тэрбээр "Тавантолгой түлш”, "ДЦС-IV” компани, Эрчим хүчний яам, "Диспетчерийн үндэсний төв” компанид ажилласан юм. Ерөнхий сайд эхлээд "Тавантолгой түлш” компанийн хоёрдугаар үйлдвэрийн шугам, савлагааны хэсэг, шинээр суурилуулсан тоног төхөөрөмж зэрэгтэй танилцав.
"Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 73 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд мөн өдөр "ДЦС-IV” компанийн дулааны тоноглолын удирдах шит, ерөнхий удирдах шит, Турбоагергат 2-ын шинэчлэлт, хүчин чадал нэмэгдүүлэх төслийн явц болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав. Төвийн эрчим хүчний 58 хувийг үйлдвэрлэдэг тус компанийн үндсэн тоноглолын их засвар 76, өвөлжилтийн бэлтгэл 67 хувьтай байна. Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулах хүсэлт тавьсныг Ерөнхий сайд хүлээн авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгөв.
Эрчим хүчний салбарынхан засвар, шинэчлэлийн ажлаа ирэх сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөсөн тухай сайд Н.Тавинбэх танилцуулав. Багануур, Шивээ- Овоо, Шарын голын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 75- 76 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-17 хувиар өссөн гэсэн үзүүлэлт юм байна. "Ковид-19” цар тахлаас үүдэн эрчим хүчний хэрэглээ төлөвлөснөөс 6.4 хувиар буюу 43 тэрбум гаруй төгрөгөөр буурсан. Иймээс импортын болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хэмжээ, салбарын төрийн өмчит компаниудын тэвчиж болох зардлыг есөөс доошгүй хувиар, цахилгаан, дулааны эрчим хүчний авлагыг 58 хувь буюу 25 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Амгалан, Эрдэнэт, Дорнодын станцыг зэргийг барих, өргөтгөх зэрэгт анхаарч байгааг хэлэв. Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, эрүүл хүнс, цемент, гангийн хэрэгцээг дотоодоос хангаж, улмаар экспортод гаргах, дэд бүтэц, мэдээлэл, технологи, харилцаа холбооны салбараа хөгжүүлэх нь улс орны хөгжлийн үндэс гэж үздэгээ хэлэв. Үүнд төрийн бүх байгууллага, ялангуяа эрчим хүчний салбарынхан, төрийн албан хаагчид хувь нэмрээ оруулах учиртайг тэмдэглэв. Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагатай, дэг журамтай байж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захилаа. Мөн иргэддээ хүнд сурталгүй үйлчилж, зөвхөн хуулийн хүрээнд ажиллахыг сануулав.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||