Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюу Толгой” төслийн гүний уурхайг АНУ-д ШАЛГАХ БОЛСНЫ УЧИР

“Оюу Толгой” төслийн гүний уурхайг АНУ-д ШАЛГАХ БОЛСНЫ УЧИР

 

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо "Оюу Толгой” төслийн гүний уурхайтай холбоотой асуудлыг шалгахаар болов. Чухам шалтгаан нь тус компанид ажиллаж байсан ахлах менежертэй холбоотой. Хөрөнгө оруулагчдад гүний уурхайн зардал нэмэгдсэн, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон тухай мэдээллийг үнэн зөвөөр өгөөгүй гэж тэр.

Ричард Баулли гэх ахлах менежер "Оюу Толгой” төслийг хариуцан Рио Тинто-д ажиллаж байхдаа энэ тухай хэдэн сарын өмнөөс тооцоолоод удирдлагууддаа мэдээлсэн боловч огт тоогоогүйгээр барахгүй ажлаас нь халж орхисон юм. Түүнийг халсаныхаа дараахан өгсөн мэдээлэл дээр нь үндэслэн зардал нэмэгдэх, хугацаа хойшлох талаар шийдвэр гаргажээ. Том акулын хохирогч болчихсон Ричард Баули үндэслэлгүйгээр ажлаас халагдсан асуудлаараа Лондонгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлд хандсан ч гол асуудал болох мэдээллийг нь үл тоосон гэх асуудлаараа зарга үүсгэж чадаагүй юм. Энэ бол найман сарын өмнөх асуудал. Заргалдаж эхэлснээс хойш яг найман сарын дараа АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо асуудлыг шалгахаар болсон нь энэ юм.

Акултай үзэлцэж буй Ричард Баули гэж чухам хэн бэ? Тэрбээр 2017-2019 оны хооронд тус компанийн Монголын салбарыг хариуцсан стратегийн хэлтэст менежерээр ажиллаж байв.  Ингэж ажиллаж байхдаа "Оюу Толгой”-д хэрэгжүүлэх далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой голлох мэдээллээр гүйцэтгэх удирдлагуудаа хангадаг байжээ. "Оюу Толгой” төслийн цаашдын ирээдүйг өөрчлөх далд уурхайн бүтээн байгуулалт алгуур байх тухай судалгаандаа суурилан хэд, хэдэн удаа анхааруулж байсан гэдэг.

Ричард Баули 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараас хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна. 

Рио Тинто компанид "Оюу Толгой" төслийг хариуцан ажиллаж байсан Ричард Баули нь төслийн зардал нэмэгдэх, хугацаа хойшлох нөхцөл үүссэнийг хэд, хэдэн удаа анхааруулж байжээ. Гэвч үүнийг удирдлагууд нь авч хэлэлцээгүй байна. Харин бүр дараа нь түүний анхны тооцооллоос хэд дахин давсан зардалтай, хэдэн сар сунасан хугацаатай хөрөнгө оруулагчдад танилцуулсан.

 

Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна.

Үүнээс  74 хоногийн дараа буюу 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр "Төсвийн төслийн хуваарийн дагуу” гэх ангиллаар бэлдэн хөрөнгө оруулагчдад танилцуулав. Хөрөнгө оруулагчдын танилцуулга дээр анх төлөвлөж байсан төсөв нэмэгдсэн дүнтэй орж иржээ. Дээр дурдсан 300 сая ам.доллар хэд дахин нугарсан байна. Дараа өдөр нь Австралийн үнэт цаасны биржид мэдүүлсэн тайландаа энэ өссөн дүнгээрээ багтжээ.

Үүнтэй холбоотойгоор 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр Рио Тинто компанийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэд "далд уурхайн бүтээн байгуулалт есөн сараар хойшилж магадгүй нөхцөл үүссэн” гэх мэдээлэл өгчээ. Харин дараа өдөр нь Рио Тинто компани албан ёсны мэдэгдэлдээ   "Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаас хойшлох ч зардал нэмэгдэхгүй” гэж мэдээлсэн байдаг.

Хэдий тийм боловч ахлах менежерийн хувьд хойш 2019 оны нэгдүгээр сар хүртэл Ричард Баули далд уурхайн бүтээн байгуулалтад гарч болзошгүй асуудлуудыг үнэлэх, гарц гаргалгаа гаргахыг төслийн ахлах мэргэжилтэн удирдлагуудад анхааруулсаар байсан аж. Анхааруулгыг нь авч хэлэлцэхийн оронд үл ойлголцол үүсгэсэн гэх асуудлаар 2019 оны гуравдугаар сард хөдөлмөрийн гэрээг нь цуцалжээ. Түүнийг ажлаасаа халагдсанаас хойш яг дөрвөн сарын дараа Рио Тинто компани "Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлаыг 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа анх тооцсон хуваариас 16-30 сараар хойшлох тухай мэдэгдэв.

Чухам энэ асуудал хөрөнгө оруулагчдад таагүй туссан. Ялангуяа "Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид мэдээлэл жигд тараагаагүй учраас төөрөгдөл үүсгэсэн гэж Рио Тинто компанийг буруутгадаг юм. Энэ асуудал яв явсаар гүний уурхайн тогтоосон нөөц буурах нэг том шалтгаан нөхцөл болжээ. Цар тахалт нөхцөл байдлаас болж бүтээн байгуулалтын зардал үүнээс ч нэмэгдэнэ гэдгийг Рио Тинто мэдэгдэж байгаа. Тиймээс ч хөрөнө оруулагчид "Оюу Толгой”-г үр ашигтай нөөц багатайн дээр, асар их хэл амтай төсөл гэж дүгнэх болов.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо энэ асуудлыг зүгээр ч нэг судлах гээгүй. Учир нь Рио Тинто компани АНУ-д лити болон нүүрсний хэд, хэдэн төсөл хэрэгжүүлж байгаатай холбоотой. Ажлын хэсгийн дүгнэлтээр ямар нэгэн дүрэм зөрчсөн нь тогтоогдвол хэдэн сая долларын торгуульд унана. Түүнээс гадна энэ төсөл мордохын хазгай гэдэг шиг анхнаасаа буруу байсныг нь АНУ-ын оролцоотой батална гэсэн үг. Нэг үгээр хэлбэл монголчууд "Оюу Толгой”-н гэрээнд салхи оруулна гэж ойлгож болно.

https://zindaa.mn/3ddm
“Оюу Толгой” төслийн гүний уурхайг АНУ-д ШАЛГАХ БОЛСНЫ УЧИР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани