- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Томоохон донсолгоо гарахгүй ч валютын ханш шатахууны үнэд нөлөөлнө гэв
Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хурал
өчигдөр боллоо. Хуралд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Газрын тосны
хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн яамны Түлшний
бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн болон агентлаг, яамны албаны
төлөөлөл оролцож салбартаа болсон үйл явдал, бодлого, шийдвэрийн тухай
мэдээлэл өгсөн юм. Тус хурлаар Уул уурхайн яамнаас хэрэгжүүлэх 10 ажил,
Эрдэс баялгийн бирж байгуулах, Ашигт малтмалын, Газрын тосны тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хоёр ордыг стра-тегийн ордод
хамааруулах тогтоолын төсөл өргөн барьсан, ирэх сараас шатахууны шинэ
үнийн томъёоллыг мөрдөх болсон талаар онцолсон юм.
Монголын шатахууны импортын хэрэгцээний хувьд ОХУ-ын дан ганц "Роснефть" компаниас гэхэд 70 хувийн хамааралтай байсан бол одоо энэ хувь хэмжээ багасч, 40 хувь болсонбайна. Шатахуун импортоор одоо ОХУ-ын Роснефть компаниас 40 хувь, ОХУ-ын Дитэко компаниас 20 хувь, Беларусь улсаас 15 хувь, БНХАУ,-БНСУ-аас тус бүр 6 хувийг, үлдсэн шатахууныг Япон, Сингапур, Латви улсуудаас авч байгаа аж. Ийнхүү олон эх үүсвэртэй болсон учраас шатахууны хомсдол, үнийн савлагаанд орохгүй гэж үзэж байгаа юм байна. Ирэх сараас ОХУ-ын "Роснефть" компани шатахууны хилийн үнээ буулгахаар болсон. Энэ асуудлыг ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ сарын 22-24-ний өдрүүдэд болсон Эдийн засгийн чуулганы үеэр шийдвэрлэсэн юм.
Өмнөх оны мөн үед ОХУ-аас Монголд нийлүүлэх дизель түлшийн хилийн үнэ тонн тутамдаа 1360 ам.доллар байсай бол дээрх протоколын дагуу ирэх сараас тонн тутамд 963 ам.доллар болж буурах юм байна. Харин иргэд энэ шийдвэр гарсанаар шатахууны үнэ буух уу гэдгийг ихээр сонирхож байгаа.
Энэ талаар Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэнгээс сэтгүүлчид зарим асуултад хариулт авсныг хүргэе.
-Ирэх сараас шатахууны үнийн шинэ томъёоллыг мөрдөх болсон гэлээ. Шинэ үнийн томъёоллоор явбал жижиглэнгийн үнэ буурах уу?
-Шатахууны
үнэ буухгүй байгаа нь манай төгрөгийн сулрал, ам.долларын ханшийн
чангаралтай шууд холбоотой. Өнөөдөр ч 30, 40 орчим хувиар сулрал
үргэлжилж байна. Хилийн үнэ тогтвортой байна гэдэг дунд болон урт
хугацаандаа бүтээгдэхүүний үнийн савласан байдал байхгүй болно. Шинэ
үнийн томъёолол гэдэг нь Сингапурын биржийн үнэ ямар байна. Түүн дээр
тээврийн зардлын үнэ нэмэгдэж байгаа. Тээврийн зардал 50 орчим ам.доллар
байдаг. Яг энэ үнээр л явж байгаа. Хичнээн гадна зохицуулалт хийж
хилийн үнийг бараг 400 ам.доллараар буулгаад байгаа боловч яг шатахуун
түгээх станц дээр жижиглэнгийн үнэд бол дорвитой өөрчлөлт орж чадахгүй
байгаа. Энэ бол цэвэр валютын ханштай холбоотой.
-Гэхдээ шатахууны жижиглэнгийн үнэ цаашид нэмэгдэхгүй биз дээ?
-Үнэ
нэмэгдэнэ. Харин нэмэгдэхдээ улс орныг донсолгосон хэмжээний савлагаа
бол гарахгүй. Яагаад гэвэл валютын ханш яах аргагүй нөлөөлөөд байна.
Өнөөдрийн байдлаар бид 85-98 центээр жижиглэнгийн борлуулалт хийж байна.
Энэ үнэ маань хоёр гурван жилийн өмнө ямар байсан юм гэхээр 1.10
ам.доллараас 1.25 ам.доллар байсан. Холбогдох татвар зэрэг бүх зүйл нь
ороод шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байгаа. Хоёр хөрш оронд ямар үнэтэй
байна гэвэл 1.10 ам.доллар орчим үнэтэй байна. Гэтэл бид өөрсдөө
үйлдвэрлэдэггүй байж ийм хямдханаар борлуулж болох уу. Эдийн засаг маань
даах уу гэдэг асуудал бий. Гэхдээ нийгмийг донсолгосон хэмжээний
ачаалал үүсгэхгүйгээр зохицуулах механизмийг бид хийгээд явж байгаа. Үүн
дээр Монголбанкны хөнгөлөлттэй зээл бий. Дээрээс нь бид хилийнхээ үнийн
хэлэлцээрүүдийг сайн хийсэн. Энэ бүхэн сайнаар нөлөөлж байна. Энэ сайн
хэлцэлүүд нэг цэг дээр огтлолцоод ерөнхийдөө томоохон донсолгоо
үүсгэхгүй нөхцөл байдалтай байгаа.
-Хэдэн төгрөгөөр шатахуун нэмэгдвэл томоохон савлагаа үүснэ гэж үзэж байгаа вэ?
-Манайд
100-200 төгрөгөөр нэмэгдчихээр л бөөн асуудал болдог биз дээ. Түүнийг л
хэлээд байгаа юм. Ийм хэмжээний донсолгоог бид оруулахгүй байя гэж
байгаа.
-50 төгрөгөөр нэмэгдсэн ч асуудал шүү дээ?
-40-50
төгрөг нэг их асуудал үүсгэхгүй дээ. Бүгд харж байгаа шүү дээ. Угаасаа
100 доллараар аваад 90 доллараар зарахгүй дээ. Хамгийн тогтвортой байгаа
ганц бүтээгдэхүүн нь газрын тосны бүтээгдэхүүн байж байгаа. Өмнө нь
үнийг удирдахад хэцүү байсан. Одоо нөөцөөр, зөв хэлцэлээр удирдаж байна.
Мөн Монголбанк хөнгөлөлтөөр тодорхой дэмжлэг үзүүлсэн. Цаашид том
савлагаа гарахгүй. Яагаад гэхээр дэлхийн зах зээл дээр түүхий газрын
тосны үнэ унах аль эсвэл өсөхөд манай жижиглэн дээр дагаад өсдөг. Яг энэ
тогтолцоог бид зөв хийж чадсан. Түүнээс 100 төгрөгөөр өснө 10 төгрөгөөр
өснө гэдэг яриа биш. Нэмэгдэхгүй ч байж болно. Олон хүчин зүйл нөлөөлж
байгаа үүний хамгийн том нь ханшийн зөрүүний асуудал үнэхээр нөлөөлж
байгаа юм.
-Өнгөрсөн жил шатахууны үнийг 50 төгрөгөөр
буулгахдаа маш их хэмнэлт хийж чадлаа гэж байсан. Одоо 40-50 төгрөгөөр
нэмнэ гэдэг асуудал үүсгэхгүй гэж байна?
-Нэмэгдчихнэ гэж
яриад байгаа юм биш л дээ. Гэвч валютын ханш нэмэгдээд байна. Ингэсэн
тохиолдолд угаасаа нэмэгдэнэ гэж байгаа. Валютаар худалдаж авдаг юм чинь
ойлгомжтой шүү дээ. Хоёрдугаарт саяны энэ хилийн үнээр гуравдугаар сард
төрөл бүрд нь 80-100 ам.доллараар хямдруулах бололцоог олж ирсэн
зургадугаар сараас нийлүүлэлт хийнэ. Энэ бол ард иргэдэд болон аж ахуйн
нэгж байгууллагуудад сардаа 8-10 сая ам долларын хэмнэлт орж ирж байгаа.
Жилдээ 100-120 сая ам.долларын хэмнэлт орж ирнэ гэсэн үг. Монгол Улсын
эдийн засагт дорвитой хэмнэлт орж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар судалгаа гаргажээ. Судалгаанаас үзэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад экспорт 20 орчим хувиар нэмэгдсэн гэНэ. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган "Экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн эзэлдэг учраас одоогийн эдийн засаг хүндэрсэн ч энэ салбарт сайн тал ажиглагдаж байгаа" гэсэн юм. Учир нь уул уурхайн салбарын бүтээг-дэхүүн үйлдвэрлэлийн задаргааг танилцуулахад, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мянган тонн, молибдений баяжмал 4.2 мянган тонн, алт 1.4 тонн, нүүрс 6.9 сая тонн, жонш.92^ мянган . тонн, төмрийн хүдэр 0.9 сая тонныг олборложээ. Харин экспортоор 5.4 сая тонн нүүрс, 316.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.4 мянган тонн молибдений баяжмал, 2.5 тонн алт, 83.0 мянган тонн жонш гаргасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн баяжмал 41 хувиар, нүүрс 7.3 хувиар, алт 46.5 хувиар, газрын тос 32.3 хувиар тус тус өссөн дүн аж.
Цайдам нуур, Гацүуртын ордыг стратегийн ордод оруулна
Мөн энэ үеэр Засгийн газраас Цайдам нуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж ха-мааруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсныг онцолсон: Цайдам нуурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Цэцэн майнингэнд Энержи" ХХК, Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра гоулд Монголиа" ХХК-ийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлтээ илэрхийлсэн гэнэ.
Энэ нь эдийн засагт орох үр өгөөжийн хувьд ямар байх талаар Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган "Цэцэн майнинг энд Энержи" компани нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх төслийг боловсруулан ажиллаж байгаа юм билээ. Үүнд төртэй хамтрах утгаараа ийм санал тавьсан. Гацуурт алтны ордын хувьд 50-60 орчим тонн алтны нөөцтэй, жижиг хэмжээний орд. Үүнийг мөн төртэй хамтран ашиглана. Энэ орд ашиглалтад орвол 300 орчим сая долларын хөрөнгө оруулалт нэмэгдэх тооцоотой. Нөгөө талдаа "Сентерра гоулд Монголиа" ХХК-ийн охин компани Бороо гоулдын алтны нөөц дуусч байгаа учраас үүгаэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм" гэв.
Уул уурхайн салбарт хийгдэх 10 томоохон ажил
Уул
уурхайн салбарт энэ онд хийх 10 том ажлын нэр дурдлаа. Одоогийн
тулгараад буй эдийн засгийн хүндрэл"уул уурхайн салбарт илүү эмзэгээр
тусч байгаа учраас ийнхүү тоймтой ажлыг хийхээ бодлого боловсруулагчид
зарласан юм.
1. "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг
эхлүүлэх. /Энэ асуудалд тодруулахад, төслийн 66 хувийг эзэмшигч,
хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто Оюутолгойн далд уурхайн
санхүүжилтийг есдүгээр сар хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд Монголын
талаас ТЭЗҮ-г бүрэн боловсруулж дуусгах бөгөөд есдүгээр сард Рио Тинто
энэхүү ТЭЗҮ-тэй танилцаж, олон улсын 15 банкнаас санхүүжилтийг босгон
хөрөнгө оруулалт хийх юм.
2. "Эрдэнэс-Тавантолгой"-н ордод гадаад,
дотоод хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигтай ажиллагаа
болон гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
3. Нүүрснээс
шатах синтетик хий гаргах "SNG" төслийг хэрэгжүүлэх. Үүний тулд
хамтарсан компани байгуулах, ТЭЗҮ-г бэлэн болгох ажпыг наймдугаар сард
бэлэн болгосон байх аж. Энэ төслийн санхүүжилт үйлдвэрлэх шатдаг хийн
хэмжээнээс хамааран 30 орчим тэрбум ам.доллар болох тооцоотой аж. Энэ нь
бүтээн байгуулалт, өртөг зардлаар хамгийн том төслүүдийн нэг болохыг
албаныхан тайлбарлаж байна.
4. Энэ жил газрын тос боловс-руулах үйлдвэр барих байршлыг сонгох, бэлтгэлийг хангах,
5.
Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах
ажлыг эрчимжүүлэх. Үүнээс энэ онд гэхэд Эрдэнэс-Тавантолгой, Цагаан
суварга, Гачуурт, Асгат гэсэн дөрвөн ордыг төлөвлөж байна.
6. Газрын
тосну салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх. Ингэхдээ уламжлалт болон
уламжлалт бус түүхий тос, нүүрсний давхаргын метан хий, битум, шатдаг
занар, хийтэй занар ашиглалтыг нэмэгдүүлэхийг зорих. УИХ-д өргөн бариад
байгаа Газрын тосны тухай хууль батлагдвал энэ дагуу хэд хэдэн төсөл
хэрэгжих юм байна.
7. Газрын ховор элемент, жонш, нүүрс, алт, цайр
ба бусад холимог металлын хөтөлбөрүүдийг боловсруулж дуусгах. Мөн Уул
уурхайн яам бусад яамдуудтай хамтарч хүнд үйлдвэрт "Зэс", "Төмөр"
хөтөлбөрийн хүрээнд Зэс хайлуулах болон Гангийн үйлдвэр барих төслийг
эхлүүлэх аж.
8. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Щүүхийн шийдвэрээр цуцлагдсан
106 тусгай зөвщөөрлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэх боломжтой
болно. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар "урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх
журмын тухай хуульд өөрчлөлт оруулбал гол, ус хамгаалалтад орно гэлээ.
Ингэснээр нэг мод огтолбол 5-10 мод тарьж ургуулдаг болохоос гадна
цуцлагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан
зардлын нөхөн төлбөрийг шийдэж өгөх боломж бүрдэх юм байна.
9.
50.000:1 масштабын Геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж, баялгийн
нөөцийн илэрцийг тогтоох. Энэ ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр
тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, улсын төсөвт суулгах.
10. Геологи,
уул уурхай, газрын тосны салбар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг
учир Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эндээс салбарын
санхүүжилтийг босгох зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулах ажлыг
хийж
Ж.БАЯРСАЙХАН /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||